• Өнөөдөр 2026-11-11

Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна

2026-11-11,   32

Хятадын Шинтай хотноо өсвөр үе, залуучуупдын ангиллын 100 буудалт даамын дэлхийн аваргын шалгаруулах тэмцээн болж өндөрлөв. ДАШТ-ий өсвөр үеийн охидын 9–10 насны ангилалд Б.Оюун-Үжин алт, мөнгөн медаль хүртэж, Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд дуурсгалаа. Тэрбээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 1-р сургуулийн сурагч юм. Б.Оюун-Үжин БНХАУ-д болсон 100 буудалт даамын дэлхий аварга шалгаруулах тэмцээний рапид (түргэн тоглолт) төрөлд алтан медаль, блиц (цаг богинотой тоглолт) төрөлд мөнгөн медаль тус тус хүртсэн . Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Даамын спортын дэлхийн аварга болсонд тань баяр хүргэе.

   -Баярлалаа.

   -ДАШТ-д хэдэн өрөг тоглов, хэдэн төрөл, ангилалд өрсөлдөж, хэдэн медаль хүртсэн бэ?

    -Зуун буудалт даамын ДАШТ-д гурван төрөлд 9-10 насны ангилалд өрсөлдөж алт, мөнгөн медаль хүртсэн.

-Хамгийн хүчтэй өрсөлдөгчид ямар улсын хүүхдүүд байсан бэ?

    -Бүх өрсөлдөгчид сайн байсан.

–Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?

    -Намайг Бавуудоржийн Оюун-Үжин гэдэг.

–Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?

      -Өмнөговь аймгийн Цогтцэций суманд төрж, өссөн.

-Хэддүгээр сургуулийн сурагч вэ?

     -Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Нэгдүгээр дунд сургуулийн Цэндсүрэн багштай тавдугаар ангид сурдаг.

-Одоо хэдэн настай вэ?

   -Би одоо 10 настай.

–Хэн анх 100 буудалт даамын нүүдлийг зааж өгсөн бэ?

     -Манай гэр бүлийнхэн надад 100 буудалт даамыг нүүдлийг зааж өгсөн.

-Хэд жилдээ 100 буудалт даамын спортоор хичээллэж байгаа вэ?

    -Би зуун буудалт даамын спорторор тав дахь жилдээ хичээллэж байна.

-Одоо хаана ямар клуб дээр хэн багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийдэг вэ?

    -Анхны багш "Их шанх-Өрөг" клубийн Г.Борхүү дээр хичээллэж байсан. Одоо харин ОУИМ Сүхбат багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийдэг.

–Зуун буудалт даамын спортоор гаргасан амжилтуудаасаа танилцуулахгүй юу?

    -Зуун буудалт даамаар 2022, 2024, 2026 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт , гурван мөнгө, таван хүрэл медаль хүртэж байсан. Харин 2024, 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван алт, хоёр мөнгөн медаль хүртсэн. 2026 онд дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль, Дэлхийн даамын холбооны дэд мастер болсон.

 -Сэтгэлд тань хоногшин үлдсэн, хамгийн сайхан дурсамжтай ямар тэмцээн байдаг вэ?

    -Хамгийн анхны Азийн аварга шалгаруулах тэмцээн хамгийн сайхан дурсамжтай санагддаг.

–Даамын спортоор хичээллэхийн хамгийн сайхан мэдрэмж нь юунд байдаг вэ?

     -Даамын спортоор тогтмол хичээллэх нь аливаа зүйлийг урьдчилан харах чадвар суудаг. Анхаарал төвлөрөлт сайжирч, сэтгэн бодох чадвар хөгждөг.

-Ямар тамирчдаас үлгэр дуурайл авдаг вэ?

     -Бүх хүн л өөр өөрийн сайн чанартай байдаг. Тэр бүхнээс нь суралцахыг хичээдэг.

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

     -Бүжиглэх, дуулах дуртай.

-Ирээдүйн зорилго, хүсэл, мөрөөдөл юу байгаа вэ ?

    -Зуун буудалт даамын Олон улсын их мастер болох зорилготой байгаа.

 


Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188