• Өнөөдөр 2026-11-11

Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна

      Засгийн газрын ээлжил хуралдаан өнөөдөр боллоо.

           Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн "Монгол Улсын Засгийн газраас өнөөдөр хоёр чухал хуулийг УИХ-д өргөн барихаар дэмжсэн байгаа. Иргэний эрхийг баталгаажуулж хамгаалахтай холбоотой суурь зарчмын шинэчлэлийг манай яамнаас эхлүүлж байна. Үндсэн хоёр хууль маань нэг нь Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг бид өргөн барьна. Нөгөө нь Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төсөл. Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн төсөл нь нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан, эсхүл учруулж болзошгүй нөхцөл байдлын талаар мэдээлсэн хүн, хуулийн этгээдийг дэмжих, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах, дарамт, өс хонзон, ялгаварлан гадуурхалт болон эрх зүйн байдлыг дордуулах үйлдлээс хамгаалах харилцааг зохицуулна. Төсөл 26 зүйлтэй бөгөөд шүгэл үлээх, мэдээлэх сувгууд, хамгаалалтын баталгаа, нөхөн төлбөр, урамшуулал, санхүүжилт, хариуцлагыг хамарна. Мөн дагалдуулан Гэрч, хохирогчийг хамгаалах тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулна. Хуулийн төсөл батлагдсанаар, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, иргэдийн эрх зөрчигдөхөөс сэргийлэх, төрийн үйл ажиллагаанд итгэх олон нийтийн итгэл нэмэгдэнэ. Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн, авлигаас ангижирсан улс болох зорилтдоо хүрэх, олон улс дахь авлигын индексийн үзүүлэлтэд эергээр нөлөөлнө гэж үзлээ" гэв.


Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188