• Өнөөдөр 2026-11-11

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА

Ерөнхий сайд Н.Учрал "Оюутолгой ХХК"-аас ирсэн захидлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, Монгол дахь "Оюутолгой ХХК"-ийн захирал албан ёсны байр сууриа илэрхийлсэн. Мэдээж хэрэг ТУЗ болоод Зэсийн группээсээ зөвшөөрөл авч байж хөрөнгө оруулагч талаас нэгдсэн шийдэлд хүрсэн гэдгээ мэдэгдсэн тухайгаа бидэнд захидал илгээсэн гэсэн үг. Тус компаниас ирсэн захидалд “Та бүхэн 2027 оны Улсын төсөвтөө ногдол ашиг 3 их наяд төгрөг бүрдүүлэхээр төсөвлөсөнтэй холбогдуулан бид төлөвлөгөө гаргаж байна. "Оюутолгой ХХК"-ийн Улсын төсөвт төвлөрүүлэх татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад хураамжийн төлбөрөөс гадна төлөх дүнд ирэх онд төсөвлөсөн 3 их наяд төгрөг чинь багтана. Хөрөнгө оруулалтын гэрээгээр "Оюутолгой ХХК"-д олгосон эрхийн хүрээнд гурван үе шаттайгаар дээрх төсвийг төвлөрүүлэх талаар ажиллаж байна. Цаашид "Оюутолгой ХХК"-ний урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, Монгол Улсад оруулах хувь нэмрээ нэмэгдүүлж ажиллана” хэмээн албан ёсны байр сууриа илэрхийлсэн байна. Тэгэхээр бид ногдол ашиг ямар хугацаанд, ямар үе шаттай орж ирэх вэ гэдгийг хэлэлцээрийнхээ явцад шийднэ. Иргэдийн санал нэгт байна. Төрийн тэргүүн ч байр сууриа илэрхийлсэн. Бид энэ саналуудыг хүлээж авна. УИХ Дэгийн тухай хуулинхаа дагаа Өргөдлийн болон Эдийн засгийн байнгын хороодоороо энэ 100.000 иргэний гарын үсэгтэй өргөдлийг хүлээж авна. Улмаар улс төрийн шийдвэрээ гаргаж шаардлагатай хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгосны дараа Засгийн газар хуулиа биелүүлэх үүргээ хүлээнэ.


ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188