АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ричард Буанган сонгогдон ажиллаад багагүй хугацаа өнгөрлөө. Элчин сайд Ричард Буанган өнгөрсөн 2022 оны аравдугаар сарын 20-нд Монголд ирж, Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барьснаас хойш монголчууд ч түүнийг андахгүй мэддэг болов. Тэгвэл АНУ-аас Монголд суух Элчин сайд Ричард Буанган эх орондоо ч, хилийн чанадад ч ажилласан чамгүй туршлагатай, интернэт, сошиалыг гойд ашигладаг, басхүү сонирхолтой түүхтэй нэгэн болохыг танилцуулъя.
Элчин сайд Ричард Буанган өнгөрсөн аравдугаар сарын 20-нд Монгол Улсад газардсанаасаа хойш л сошиал сүлжээгээр олны анхаарлыг татаж эхэлсэн. Тэрбээр албан тушаалдаа томилогдсоноосоо хойших анхны албан ажлаараа Дархан, Эрдэнэтээр явсан байдаг. Тэр бүрдээ очсон газар, айлынхаа хүмүүст талархсан сэтгэгдлээ илэрхийлж, “Twitter”-т жиргэхийн сацуу албан ажлаар очсон улсынхаа ёс заншилд, соёлд суралцдагаа ч мэдэгдээд байв. Орон нутгийн томилолтоосоо ирэхдээ “Монгол бантан идлээ. Шарталтад их сайн юм гэнэ” хэмээн жиргэсэн нь бишгүй Монголын “Twitter” хэрэглэгчдийн анхаарлыг татсан юм.
.png)
АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанганы “Элчин Сайд Ричард Буанган” гэх нэртэй “Twitter” хаяг 24 мянга гаруй дагагчтай. Тэгвэл тус хаяг нь 2015 нээж, өмнөх Элчин сайд Майкл Клеческигийн ашиглаж байсан хаяг аж. Харин Элчин сайд Ричард Буанганы өөрийн албан ёсны “Twitter” хаяг 10 мянган дагагчтай бөгөөд уг хаягаараа хэдэн сардаа ганц, нэг удаа жиргэдэг юм байна.
Тэрбээр англи хэлтэн төдийгүй франц, испани, хятад хэлээр ярьдаг гэнэ. Нэгэн удаа Элчин сайд Ричард Буанган албан ажилтай эрхэлж буй улсынхаа соёлд суралцаж, эх хэлийг нь сурахыг эрмэлздэг тухайгаа ярьж байжээ. Мөн саяхан болж өнгөрсөн монгол түмний уламжлалт сар шинийн баяраар Ричард Буанганы монгол хэлний цагаан толгой сурч, сар шинийн мэндчилгээ дэвшүүлэхээр бэлдэж байгаа тухай бичлэг цахим сүлжээнд гарсан. Тэгвэл Элчин сайд Ричард Буанган нь манай оронд суугаа Элчин сайдуудаас хамгийн сошиалд идэвхтэй, пи ар сайтай гэдгээрээ танигдаж эхлээд буй бөгөөд тэрбээр өмнө нь албан ажил эрхэлж байсан БНХАУ, Изриал зэрэг оронд ч чамгүй нэртэй гэнэ. Өдгөө Ричард Буанганы талаар зөвхөн Элчин сайдаар “Twitter” хуудсаас бус цахим сүлжээнээс “Хуушуур иджээ”, “Хустайн нуруунд амарч явна” зэрэг мэдээг нь мэдэж болохоор болжээ.

Элчин сайд Ричард Буанган АНУ-ын Калифорни мужийн Сан-Диего хотод төрж, өссөн бөгөөд Филиппин-Америк гаралтай. Тэрбээр ахлах сургуулиа төгсөөд Сан-Диего хотоо Техас мужийн Остин хотын Гэгээн Эдвардын их сургуульд сурч, улс төрийн шинжлэх ухаан, эдийн засгийн мэргэжил эзэмшсэн байдаг. Ричард Буанган АНУ-ын Төрийн департаментын ажлаа 1999 оноос эхлүүлсэн бөгөөд 20 гаруй жилийн турш олон нийтийн дипломат ажиллагааны чиглэлээр ажилласан туршлагатай мэргэшсэн дипломатч гэнэ.
Тэрбээр АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдохоосоо өмнө АНУ-ын Төрийн департаментын Дэлхий дахины олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн товчоонд Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогчийн үүрэг гүйцэтгэж байв. Түүнээс өмнө Иерусалем дахь Ерөнхий консулын газарт Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, Бээжин дэх АНУ-ын Элчин сайдын яамны Хэвлэлийн атташе, Парис, Абиджанд дипломат ажилтнаар ажилласан туршлагатай аж. Мөн Ричард Буанган нь АНУ-ын Төрийн департаментын хэд хэдэн нэр бүхий шагнал хүртэж байжээ.

Ричард Буанганыг Бээжин дэх АНУ-ын Элчин сайдын яамны Хэвлэлийн атташегаар БНХАУ-д “Жасминь” гэж нэрлэсэн бослого гарч байв. Тус бослого нь тухайн үеийн БНХАУ-ын эрх баригчдыг эсэргүүцэж, ардчиллыг дэмжих зорилготой байсан юм. “Жасминь” бослого 2011 оны хоёрдугаар сарын 20-нд эхэлсэн бөгөөд бослогын эхлэлээс төгсгөл хүртэл нь Бээжин дэх АНУ-ын Элчин сайдын яамны Хэвлэлийн атташе байсан Ричард Буанган Америк болон гаднын хэвлэлд мэдээлэл дамжуулах чухал үүрэгтэй оролцож байжээ. “Жасминь” бослого БНХАУ-ын хэд хэдэн хотод зэрэг өрнөсөн ч ердөө сарын дотор хүчний байгууллагад дарагдсан юм. Уг бослоготой холбоотойгоор дөрвөн сэтгүүлч шархдаж, 35 хүн, 24 сэтгүүлч баригдсан байдаг. Мөн “Жасминь” бослого болсон газарт тухайн үеийн АНУ-аас БНХАУ-д суух Элчин сайд Жон Хатсман байсныг батлах дүрс бичлэг цацагдаж, шуугиан дэгдсэн. Болсон үйл явдлыг “Зүгээр л харах гэж очсон” хэмээн тайлбарласан АНУ-аас БНХАУ-д суух Элчин сайд асан Жон Хатсманы хэрэг олны анхаарлын төвд орж, хүмүүс буруушааж эхлэхэд нь Бээжин дэх АНУ-ын Элчин сайдын яамны Хэвлэлийн атташе байсан Ричард Буанган идэвхтэй мэдээ, мэдэгдэл оруулж, “Элчин сайд эхнэр, хоёр хүүхэд, хүргэний хамтаар тус газраар дайран өнгөрч байхад бослого болж таарсан” хэмээн Элчин сайд асан Жон Хатсманы “амийг” аварч байв.

Үүний адилаар Ричард Буанганы ажиллаж байсан Францын нийслэл Парис, Кот-д'Ивуар Улсын Абиджан хот, Израилийн Иерусалемд ч бослого, эсэргүүцлийн жагсаал гарч байсан гэх сонирхолтой мэдээлэл бий. Энэ дундаас Израилийн Иерусалем дахь эсэргүүцлийн жагсаал өнөөг хүртэл үргэлжилж байгаа юм.
| ТАНИЛЦ: Пи арыг “хашраадаг” Монгол дахь АНУ-ын шинэ “дүр” РИЧАРД БУАНГАН |
|
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ болон БНХАУ-ын Засгийн газрын тэргүүн нартай Москва хотод уулзана
2025-11-18 13:19:26
Б.ДАШПҮРЭВ: Шатахууны нөөц хангалттай, үнэ тогтвортой байна
2025-11-18 12:46:34
Зохиолч Г.Аюурзанын шинэ ном "А: Хөх дэвтэр" өнөөдрөөс худалдаанд гарчээ
2025-11-18 12:24:40
Монгол бахархлын өдрөөр барилдах бөхчүүдийг маргааш бүртгэнэ
2025-11-18 11:14:20
ДУРСАМЖ ЦУГЛУУЛАГЧ
2025-11-18 10:44:45
Д.Нацагдоржийн нэрэмжит шагналтнууд тодорчээ
2025-11-18 10:16:54
Өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна
2025-11-18 10:12:16
Нийслэлд 122 вагон АИ-92 автобензин байна
2025-11-18 10:05:03
Автомашины дундаж хурдыг 26 хувиар нэмэгдүүлэхэд тээврийн хэрэгслээс ялгарах агаарын бохирдол 17.8 хувь буурна
2025-11-18 09:59:16
“ГЭМ ЗЭМ"-ИЙН МАРМЕЛАДОВ БУЮУ МУГЖ П.ЭРДЭНЭЗААН
2025-11-18 07:25:17
АТГ-ЫН “АЛДАРТ” ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ, АН-ЫН ТЕНДЕРЧИН Р.ЭРДЭНЭБҮРЭН
2025-11-18 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН О.САРАНЧУЛУУНЫ ЯДУУ ХОМ, ЭГЭЛ “ИМИЖ”-ИЙН ЦААДАХ ҮНЭН
2025-11-18 07:00:00
МОНГОЛЫН АНХНЫ ТЕАТР СУДЛААЧ ДАШДОНДОГИЙН ОХИН БАТСАЙХАН: ААВ МИНЬ ЗОВЛОНГИЙН ӨМНӨ БӨХИЙГӨӨГҮЙ, ХАТУУЖИЛТАЙ, НОЁН НУРУУТАЙ, ХҮНИЙ ДЭЭД ХҮН БАЙЛАА
2025-11-18 07:00:00
МОДОН ЧАРГААР ЦЭЦЭРЛЭГТЭЭ ИРДЭГ РЭНЧИНЛХҮМБИЙН “УЛААН ХАЦАРТНУУД”
2025-11-18 07:00:00
ЗҮРХ ЗҮСЭЖ, СЭТГЭЛ ШИМШРҮҮЛСЭН ОТГОНТЭНГЭРИЙН ОСОЛ БУЮУ 17 ЗҮРХ ЗОГССОН НЬ
2025-11-18 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ СҮЛД ТЭНЭЖ ОДНО
2025-11-18 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -5 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
2025-11-18 06:00:00
"Чингис хаан цом"-ын төлөөх барилдаан баасан гарагт болно
2025-11-17 16:18:34
Г.СЭР-ОДЫН ШАГНАЛТНУУД ТОДОРЛОО
2025-11-17 15:22:58
"Инээмтгий хүн" визуал драмын жүжгийг дахин гурван удаа тоглоно
2025-11-17 14:48:06
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2025-11-17 14:37:53
Улирлын томуу идэвхжлийн түвшинд хүрчээ
2025-11-17 14:36:12
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
2025-11-17 14:11:56
Х.Тэмүүжин: УИХ-ыг нэг намын даргын бүжгийн тайз болгож болохгүй
2025-11-17 13:50:47
Улсын хэмжээнд өнгөрсөн долоон хоногт ослын 78 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна
2025-11-17 13:36:17
Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 4 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ
2025-11-17 13:34:47
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ыг зорилоо
2025-11-17 13:02:37
УИХ дахь АН-ын бүлэг УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаарх мэдээлэл сонслоо
2025-11-17 12:35:18
Морингийн даваанд барих Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр жилд 35 МВт эрчим хүч үйлдвэрлэнэ
2025-11-17 12:02:31
Багахангай-Хүннү хот чиглэлийн төмөр замын барилгын ажлын гүйцэтгэл 89.3 хувьтай байна
2025-11-17 11:53:21
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлын тов, дараалал
2025-11-17 10:56:56
Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна
2025-11-17 10:50:31
АРД ТҮМЭНДЭЭ ИРНЭ ГЭХ АМЛАЛТТАЙ МАН-ЫН ИХ ХУРЛЫН ЭРГЭН ТОЙРОНД…
2025-11-17 10:30:00
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН "СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" ХӨРӨГ НОМЫН НЭЭЛТ ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСЫН НИЙСЛЭЛ ЖЕНЕВ ХОТОД БОЛЛОО
2025-11-17 09:04:58
Ц.ЦЭРЭНДОРЖ: ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН ДҮРД ТОГЛОЖ БАЙХДАА ХҮН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХДАА Л ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙДГИЙГ ОЙЛГОЖ АВСАН
2025-11-17 07:00:00
М.ДАВААДОРЖ: МИНИЙ ЭМЭЭ Ц.БУНИА ДОЛООН ЖИЛИЙН ДОТОР 2000 ГАХАЙ ҮРЖҮҮЛЖ, 36-ХАН НАСАНДАА МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ГАХАЙЧИН БОЛЖ БАЙСАН ЮМ БИЛЭЭ
2025-11-17 07:00:00
АН-ААС УРВАЖ, Н.НОМТОЙБАЯРТАЙ ЭВССЭН Д.ПҮРЭВДАВААГИЙН “ТЕНДЕРЧИН” ЭХНЭР Н.МӨНХЧИМЭГ
2025-11-17 07:00:00
ШАНАГА БУДААГААР “СОЛИГДСОН” Г.ПАГМЫН 53 ЖИЛИЙН ДАРАА ЭХ ОРОНДОО ИРСЭН ГУНИГТ ТҮҮХ
2025-11-17 07:00:00
МАРТАГДАШГҮЙ ЯГО, ДОН ЖУАН, СТИВА БАЙЛАА, ТЭР
2025-11-17 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |