• Өнөөдөр 2024-04-28

Чойбалсан суманд гарсан түймэрт өртсөн дөрвөн залууг Улаанбаатар руу нисдэг тэргээр авчирч байна

2023-05-02,   298

Дорнод аймгийн Чойбалсан суманд өчигдөр түймэр гарч, өнөөдрийг хүртэл унтрааж чадаагүй байна. Түймэрт урьдчилсан байдлаар таван байшин, 14 өрхийн 16 гэр, 28 малын хашаа, зургаан пин, гурван  автомашин өртсөн бөгөөд түймрийн баруун болон баруун хойд талын тархалтыг зогсоож, зүүн хойд талыг унтраахаар ажиллаж байгаа талаар албаныхан мэдээлсэн. Мөн 032 дугаар ангийн найман алба хаагч түймэр унтраах явцдаа бэртсэн байна.
 
Тэгвэл түлэгдсэн найман алба хаагчийн дөрвийг нь нисдэг тэргээр Улаанбаатар хот руу авч ирэхээр болжээ. Энэ талаар Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн "Түлэнхийн төв эмнэлгийн эмч нар нисдэг тэргээр Дорнод аймгийн Чулуунхороот сумын төвд ирж түймрийн улмаас хүнд зэргийн болон хүндэвтэр зэргийн түлэгдэлд өртсөн дөрвөн залууг Улаанбаатар хот руу, дунд зэргийн түлэгдэлд өртсөн дөрвөн залууг Зүүн БОЭТ рүү тээвэрлэж байна. Мөн Чойбалсан сумын хоёр залууг Зүүн БОЭТ-д түргэн тусламжийн автомашинаар авчран эмчилгээг эхлүүлээд байна" гэлээ. 

Чойбалсан суманд гарсан түймэрт өртсөн дөрвөн залууг Улаанбаатар руу нисдэг тэргээр авчирч байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188