• Өнөөдөр 2026-08-02

П.ЦЭЛМЭГ ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

     Жюү жицү-гийн дэлхийн аварга шалгаруулах Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод үргэлжилж байна. ДАШТ-ий эхний өдөр “Thunder Jiu Jitsu Academy”-ийн тамирчин Пүрэвхүүгийн Цэлмэг жюү жицү-гийн дэлхийн  аварга шалгаруулах тэмцээний өсвөр үеийн “U14” насны охидын 40 кг-ын  жинд барилдаж алтан медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогтоо гоц мөргөж, Арабын Нэгдсэн Эмират, Филиппин, Украины шилдэг тамирчдыг ялж, аваргын алтан медалийн эзэн болсон бахдам амжилтыг үзүүллээ.

 


 

 


П.ЦЭЛМЭГ ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188