• Өнөөдөр 2026-07-14

Дугуйн “Continental Cycling Center KOREA” (WCC Korea) сургалт эхэллээ

      Дугуйн “Continental Cycling Center KOREA” (WCC Korea) буюу Дэлхийн дугуйн сургалтын төвийн “Жуниор” эрэгтэй засмал замын дугуйн сургалт 2026 оны долдугаар сарын 13–27-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсад зохион байгуулагдаж эхэллээ. Тус сургалтад “Дугуйтай Сэлэнгэ” клубийн дасгалжуулагч М.Нямлхагва, Монголын дугуйн холбоог төлөөлөн Б.Төгөлдөр,  “Төв-Ургац” клубээс,  А.Хүслэн, “Хубилай Хаан” клубийг оролцож байна.

     Сургалтын хөтөлбөрийн хүрээнд манай тамирчид “Gimcheon Road Race” олон улсын тэмцээнд оролцож, олон орны шилдэг залуу дугуйчидтай өрсөлдөж, ур чадвар, туршлагаа сорих юм. Энэхүү сургалтад анх оролцогч улс бүрээс нэг тамирчин хамруулах төлөвлөгөөтэй байсан боловч, Монголын дугуйн холбооны хүсэлтийг Дэлхийн дугуйн сургалтын төвөөс хүлээн авч, Монгол Улсаас хоёр тамирчин оролцох боломжийг олгожээ.

 


Дугуйн “Continental Cycling Center KOREA” (WCC Korea) сургалт эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188