ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 57 КГ-ЫН ЖИНД
1. Муса Мехтиханов (ОХУ) алт.
2. Хан Чон Сон (Хойд Солонгос) мөнгө.
3. Мейрамбек Картбай (Казахстан) хүрэл.
3. Сумит Сумит (Энэтхэг) хүрэл.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 61 КГ-ЫН ЖИНД
1. Дийпак Дийпак (Энэтхэг) алт.
2. Ассыл Айтакын (Казахстан) мөнгө.
3. Ахора Фархад Хатери (Иран) хүрэл.
3. Адилет Алмухамедов (Казахстан) хүрэл.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 65 КГ-ЫН ЖИНД
1. Рахман Муса Амоузадхалили (Иран) алт.
2. Шамил Алиевич Мамедов (Болгар) мөнгө.
3. Ким Кван Жин (Хойд Солонгос) хүрэл.
3. Кумар Мохит (Энэтхэг) хүрэл.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 70 КГ-ЫН ЖИНД Т.ТУЛГА АЛТАН МЕДАЛЬ

Дэлхийн чансааны оноо олгох "Улаанбаатар опен-2026" тэмцээний эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, МУГТ Т.Тулга аваргалав. Тэрбээр өмнөх жил энэ тэмцээнээс хүрэл медаль зүүж байсан бол энэ удаа амжилтаа ахиулан алтан медалийн эзэн боллоо. Энэ жинд Киргизүүд өнгөтэй наадсан юм. Гавьяат тамирчин Т.Тулгатай шигшээд барилдахаар шалгарсан Рустамжан Кахаров бэртсэн тул дэвжээнд гарч ирсэнгүй. Харин түүний нутаг нэгт Аден Сакыбаев манай тамирчин Б.Өсөхбаярыг буулган авч, хүрэл медальд хүрэв. Нөгөө хүрэл медалийн эзнээр 23 хүртэлх насны Европын аваргын нэг алт, хошой мөнгөн медальт, ОХУ-ын Магомед Элтемиров тодорсон юм.
70 кг-ын дүн:
1. Т.Тулга (Монгол) алт.
2. Рустамжан Кахаров (Киргизстан) мөнгө.
3. Аден Сакыбаев (Киргизстан) хүрэл.
3. Магомед Эми Элтемиров (ОХУ) хүрэл.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 74 КГ-ЫН ЖИНД
1. Жаглан Сагар (Энэтхэг) алт.
2. Тамир Эшинимаев (ОХУ) мөнгө.
3. Жайдип Жайдип (Энэтхэг) хүрэл.
3. Түмэн Бодиев (ОХУ) хүрэл.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 79 КГ-ЫН ЖИНД О.СҮЛДХҮҮ ХҮРЭЛ МЕДАЛЬ

Азийн аваргын гурван хүрэл медальт, ОУХМ О.Сүлдхүү өмнөх жилийн “Улаанбаатар опен” тэмцээнд медалийн төлөө өрсөлдөөд мултарч байсан бол энэ удаа дутуугаа гүйцээн хүрэл медаль авлаа. Тэрбээр Энэтхэгийн тамирчин, энэ оны Азийн аваргад үзүүрлээд, торгон ирэндээ ирсэн Сандееп Сингх Манныг оноогоор цэвэр ялж, энэхүү медалийн эзэн болсон. Эрэгтэйчүүдийн 79 кг-ын шигшээ барилдаанд ОХУ-ын тамирчин, "U20" ангиллын дэлхийн аварга, "U23"-ийн Европын хошой аварга Исмаил Ханиев ялав. Тэгвэл Ираны тамирчин, 2025 оны Азийн аварга Махди Мохаммад Юсефихаживар мөнгөн медаль дээр буулаа. Энэ жингийн нөгөө хүрэл медалийг Казахстаны Шамсат Тайр зүүсэн юм.
79 кг-ын дүн:
1. Исмаил Ханиев (ОХУ) алт.
2. Махди Мохаммад Юсефихаживар (Иран) мөнгө.
3. О.Сүлдхүү (Монгол) хүрэл.
3. Шамсат Таир (Казахстан) хүрэл.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 86 КГ-ЫН ЖИНД
1. Мохаммад Ашгар Ноходиларими (Иран) алт.
2. Магомед Эльдарович Рамазанов (Болгар) мөнгө.
3. Малик Шаваев (Киргизстан) хүрэл.
3. Болат Сакаев (Казахстан) хүрэл.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 92 КГ-ЫН ЖИНД Б.БАТ-ЭРДЭНЭ ХҮРЭЛ МЕДАЛЬ

Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен” тэмцээний эрэгтэйчүүдийн 92 кг-ын жинд ОХУ-ын тамирчин Асхаб Саадулаев хоёр жил дараалан аваргалав. Түүнтэй шигшээ барилдаанд Азийн гурван удаагийн аварга, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Казахстаны Азамат Даулетбеков өрсөлдсөн ч, дийлдсэн юм. Хүрэл медалийг өнгөрсөн оны Азийн аварга, Ираны Аболфазл Ясер Рахмани болон ОУХМ Б.Бат-Эрдэнэ нар хүртлээ. Б.Бат-Эрдэний хувьд, "Улаанбаатар опен"-ий хошой медальтан болж байна. Харин Ц.Ганбат хүрэл медалийн төлөө Б.Бат-Эрдэнэтэй хүч үзэж ялагдсанаар мөнхүү тэмцээний 5-р байрт шалгарлаа.
92 кг-ын дүн:
1. Аскхаб Саадулаев (ОХУ) алт.
2. Азамат Даулетбеков (Казахстан) мөнгө.
3. Б.Бат-Эрдэнэ (Монгол) хүрэл.
3. Ясер Рахмани Фирузжаи (Иран) хүрэл.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 97 КГ-ЫН ЖИНД Т.ДЭМЧИГДОРЖ МӨНГӨН МЕДАЛЬ

Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2026” тэмцээний эрэгтэйчүүдийн 97 кг-ын шигшээ барилдаанд манай тамирчин Т.Дэмчигдорж болон ОХУ-ын Мухамед Ханиев нар өрсөлдөв. Өсвөр үеийнхний дэлхийн аварга, "U23" ангиллын Европын аваргад сүүлийн хоёр жил дараалан түрүүлээд буй Ханиев аргагүй өнгөтэй буйгаа харуулж, шигшээ барилдаанд оноогоор цэвэр ялсан юм. Т.Дэмчигдоржийн хувьд, өмнөх жилийн “Улаанбаатар опен”-д медалийн төлөө барилдаад мултарч байсан бол энэ удаа амжилтаа ахиулаад мөнгөн медаль дээр буув.
97 кг-ын дүн:
1. Мухамед Тахир Ханиев (ОХУ) алт.
2. Т.Дэмчигдорж (Монгол) мөнгө.
3. Түшиг (БНХАУ) хүрэл.
3. Вики Вики (Энэтхэг) хүрэл.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 125 КГ-ЫН ЖИНД
1. Динеш Динеш (Энэтхэг) алт.
2. Едиге Касымбек (Казахстан) мөнгө.
3. Камиль Томаш Косчёлек (Польш) хүрэл.
3. Роберт Баран (Польш) хүрэл
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 50 КГ-ЫН ЖИНД
1. Ким Сон Хяан Ким (Хойд Солонгос) алт.
2. Анчи Бао (БНХАУ) мөнгө.
3. Миюү Накамура (Япон) хүрэл.
3. Нилам (Энэтхэг) хүрэл.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 53 КГ-ЫН ЖИНД
1. О Кён Рён (Хойд Солонгос) алт.
2. Мое Киёоока (Япон) мөнгө.
3. Кристиана Огунсаньяа (Нигери) хүрэл.
3. Андрееа Беатрис Ана (Румын) хүрэл.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 55 КГ-ЫН ЖИНД
1. Хё Гён Чое (Хойд Солонгос) алт.
2. Нацүми Масүда (Япон) мөнгө.
3. Хансика Ламба (Энэтхэг) хүрэл.
3. Туба Демир (Турк) хүрэл.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 57 КГ-ЫН ЖИНД
1. Маниша (Энэтхэг) алт.
2. Ил Сим Сон (Хойд Солонгос) мөнгө.
3. Нилуфар Раймова (Казахстан) хүрэл.
3. Элвира Сулейман (Турк) хүрэл.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 59 КГ-ЫН ЖИНД Х.БОЛОРТУЯА ХҮРЭЛ МЕДАЛЬ

Эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Энэтхэгийн Неха болон БНАСАУ-ын Хон Пёл нар түрүү булаалдав. Уг барилдаанд Неха ялснаар энэ тэмцээний хошой аварга болсон. Харин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа хүрэл медалийн төлөөх барилдаанд Туркийн туршлагатай тамирчин Бедиха Гүнийг даралтаар цэвэр ялсан.
59 кг-ын дүн:
1. Неха (Энэтхэг) алт.
2. Хон Пёл (Хойд Солонгос) мөнгө.
3. Х.Болортуяа (Монгол) хүрэл.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 62 КГ-ЫН ЖИНД
1. Ок Жу Ким (Хойд Солонгос) алт.
2. Биляна Живкова Дудова (Болгар) мөнгө.
3. Манси Манси (Энэтхэг) хүрэл.
3. Эстер Омолайо Колаволе (Нигери) хүрэл.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 65 КГ-ЫН ЖИНД Т.ЭНХЖИН ХҮРЭЛ МЕДАЛЬ

Эмэгтэйчүүдийн 65 кг-ын медальтнууд тодров. Өнгөрсөн жилийн энэ тэмцээний аварга, 2025 оны ДАШТ-ий хүрэл медальт Т.Энхжин өнөө жил хүрэл медаль дээр буулаа. Түүний хувьд “U17” ангиллын дэлхийн аварга, “U23” ангиллын Азийн аварга Пулкит Пулкитийг буулган авч, энэхүү медальд хүрсэн юм. Харин энэ жингийн аваргаар “Ханжоу-2023” Азийн наадмын алтан медальт, өнөө жилийн Азийн аваргын мөнгөн медальтай, БНАСАУ-ын Мүн Хёон Гёон тодорч, Хятадын тамирчин Жан Шуай мөнгөн медаль хүртэв.
65 кг-ын дүн:
1. Мүн Хёон Гёон (Хойд Солонгос) алт.
2. Жан Шуай (БНХАУ) мөнгө.
3. Т.Энхжин (Монгол) хүрэл.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 68 КГ-ЫН ЖИНД Э.ДЭЛГЭРМАА АЛТАН МЕДАЛЬ

Эмэгтэйчүүдийн 68 кг-ын шигшээ барилдаанд ОХУ-ын тамирчин, “U23” ангиллын дэлхийн аварга Елизавета Петлиакова болон 2023 оны ДАШТ-ий мөнгөн медальт, “Улаанбаатар опен-2025” тэмцээний аварга, ОУХМ Э.Дэлгэрмаа нар өрсөлдөв. Тус барилдаанд ОУХМ Э.Дэлгэрмаа 8:2-оор ялж, "Улаанбаатар опен"-д хоёр жилийн дараалан түрүүлсэн ховор амжилтын эзнээр тодорсон. Мөн тэрбээр Монголын баг, тамирчдын эхний алтан медалийг өөрийн болгов. Харин Петлиаковагийн хувьд, 2026 он гарснаас хойш олон улсын тэмцээний эхний медалиа өвөртөллөө. Хүрэл медалийн тавцанд Европын аварга, Туркийн Несрин Бас, 2024 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Румыний Катерина Зелених нар хүртсэн юм.
68 кг-ын дүн:
1. Э.Дэлгэрмаа (Монгол) алт.
2. Елизавета Петлякова (ОХУ) мөнгө.
3. Катерина Зелених (Румын) хүрэл.
3. Несрин Бас (Турк) хүрэл.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 72 КГ-ЫН ЖИНД З.БОЛОРТУНГАЛАГ МӨНГӨ, Э.ОДГЭРЭЛ ХҮРЭЛ МЕДАЛЬ

Эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд Польш Улсын тамирчин, энэ оны Европын аваргын мөнгөн медальт Викториа Холуй аваргын алтан медалийн эзэн боллоо. Харин мөнгө, хүрэл медалийн тавцанд Монголын тамирчид зогслоо. Мөнгөн медалийг ОУХМ З.Болортунгалаг хүртсэн бол хүрэл медалийг ОУХМ Э.Одгэрэл хүртэв.
72 кг-ын дүн:
1. Викториа Холүй (Польш) алт.
2. З.Болортунгалаг (Монгол) мөнгө.
3. Э.Одгэрэл (Монгол) хүрэл.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 76 КГ-ЫН ЖИНД
1. Кажал Кажал (Энэтхэг) алт.
2. Дамола Ханна Ожо (Нигери) мөнгө.
3. Прия Прия (Энэтхэг) хүрэл.
3. Эльмира Сыздыкова (Казахстан) хүрэл.
СОНГОМОЛЫН 55 КГ-ЫН ЖИНД М.ДАВААБАНДИ МӨНГӨН МЕДАЛЬ

Сонгомол барилдааны 55 кг-ын жинд Ираны тамирчин, 2025 оны ДАШТ-ий мөнгөн медальт Паям Фарзад Ахмади бүх өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялж, түрүүлсэн. Харин мөнгөн медалийг ОУХМ М.Даваабанди, хүрэл медалийг Туркийн тамирчин, 2025 оны ДАШТ-ий 5-р байрт шалгарсан Мухаммет Эмин Чакыр нар хүртлээ. ОУХМ М.Даваабандийн хувьд, “Улаанбаатар опен” тэмцээнээс хоёр дахь жилээ дараалан медаль гардсан нь энэ агаад тэрбээр өмнөх жилийн амжилтаа ахиулан мөнгө, хүрэл медальтай боллоо.
55 кг-ын дүн:
1. Паям Фарзад Ахмади (Иран) алт.
2. Мөнх-Эрдэнийн Даваабанди (Монгол) мөнгө.
3. Мухаммет Эмин Чакыр (Турк) хүрэл.
СОНГОМОЛЫН 130 КГ-ЫН ЖИНД Б.НАМБАРДАГВА МӨНГӨН МЕДАЛЬ

Сонгомол бөхийн 130 кг-ын жингийн шигшээ барилдаанд манай улсын тамирчин Б.Намбардагва болон Өмнөд Солонгосын Ким Минсеок нар өрсөлдлөө. Уг барилдаанд Өмнөд Солонгосын тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Ким Минсок 8:0-ийн харьцаатай оноогоор цэвэр яллаа. Б.Намбардагва ийнхүү мөнгөн медаль хүртсэнээр өнгөрсөн оны “Улаанбаатар опен-2025” тэмцээний амжилтаа давтсан юм.
130 кг-ын дүн:
1. Ким Минсеок (Өмнөд Солонгос) алт.
2. Б.Намбардагва (Монгол) мөнгө.
3. Олжас Сырлыбай (Казахстан) хүрэл.
СОНГОМОЛЫН 97 КГ-ЫН ЖИНД Г.ГАНХУЯГ ХҮРЭЛ МЕДАЛЬ

Сонгомол барилдааны 97 кг-ын жинд Энэтхэгийн тамирчин, Азийн аваргын мөнгө, хүрэл медальт Нитеш аваргаллаа. Түүний хувьд, өнгөрсөн жил уг тэмцээнээс мөнгөн медалийг гардаж байсан бол энэ удаа дутуугаа гүйцээж алтан медалийн эзнээр тодорсон юм. Мөнгөн медалийг Казахстаны Нурасыл Аманали хүртлээ. Манай бөх ОУХМ Г.Ганхуяг, Венесуэлийн Хуан Диаз Бланког үндсэн цаг дуусахаас өмнө даралтаар буулган авч, хүрэл медалийн эзэн болов. Тэрбээр “Улаанбаатар опен” тэмцээнээс хоёр жил дараалан хүрэл медаль гардсан нь энэ юм. Харин Өмнөд Солонгосын Ли Мин Хо, манай тамирчин Э.Түвшинсанааг ялж, энэ жингийн нөгөө хүрэл медальд хүрсэн.
97 кг-ын дүн:
1. Нитеш (Энэтхэг) алт.
2. Нурасыл Аманали (Казахстан) мөнгө.
3. Г.Ганхуяг (Монгол) хүрэл.
3. Ли Мин Хо (Өмнөд Солонгос) хүрэл.
| “УЛААНБААТАР ГРАН ПРИ”-Д ХОЙД СОЛОНГОСЧУУД НААДЛАА |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |