• Өнөөдөр 2026-06-06

Т.Энхжин “Улаанбаатар Гран при”-гийн хошой хүрэл медальтан боллоо

     Чөлөөт бөхийн “Улаанбаатар опен-2026” олон улсын “А” зэрэглэлийн “Гран при” тэмцээний эмэгтэйчүүдийн 65 кг-ын медальтнууд тодров. Өнгөрсөн жилийн энэ тэмцээний аварга, 2025 оны ДАШТ-ий хүрэл медальт Т.Энхжин өнөө жил хүрэл медаль дээр буулаа.

     Түүний хувьд “U17 ангиллын дэлхийн аварга, “U23” ангиллын Азийн аварга Пулкит Пулкитийг буулган авч, энэхүү медальд хүрсэн юм. Харин энэ жингийн аваргаар “Ханжоу-2023” Азийн наадмын алтан медальт, өнөө жилийн Азийн аваргын мөнгөн медальтай, БНАСАУ-ын Мүн Хёон Гёон тодорч, Хятадын тамирчин Жан Шуай мөнгөн медалийн тавцанд зогсохоор боллоо.

65 кг-ын дүн:

1. Мүн Хёон Гёон (Хойд Солонгос) алт

2. Жан Шуай (БНХАУ)  мөнгө

3. Т.Энхжин (Монгол) хүрэл.


 

 


Т.Энхжин “Улаанбаатар Гран при”-гийн хошой хүрэл медальтан боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188