Холимог тулааны өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 16-20-ны өдрүүдэд Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод явагдах гэж байна. Ази-Номхон далайн бүс нутгийн нийт 40 гаруй орон өрсөлдөх тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн найман тамирчин, хоёр дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй баг оролцоно.
Баг тамирчдын ахлагчаар боксын спортын мастер Т.Болдбаатар “Болд нударга” клубийн багш ажиллах бол “Гурван бүсийн холимон тулааны холбоо”-ны дасгалжуулагч, ОУХМ А.Дашням явж байна. Мөн Монголын холимог тулааны холбооны шүүгчдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Ч.Бат-Амгалан тус тэмцээнд урилгаар ажиллаж тулаануудыг шүүн дэнслэх юм.
"ТАШКЕНТ 2026"-Д ОРОЛЦОХ ТАМИРЧИД:
“U16” АНГИЛАЛ:
1. П.Санжаадамба - 55 кг
2. Э.Хаш-Эрдэнэ - 60 кг,
3. Ө.Дөлгөөн - 70 кг
4. Ш.Гэрэлчулуун -55 кг
“U18” АНГИЛАЛ:
5. Б.Алтанцэцэг - 50 кг
6. Э.Тэмүүлэн - 50 кг
7. М.Мөнхсувд - 60 кг
8. Х.Хатанбаатар - 70 кг.
| Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо |
|
ОБЕГ, НҮБ-тай хамтран “Олон улсын хүмүүнлэгийн ажиллагааны зохицуулалт” сургагч багш бэлтгэжээ
2026-09-13 13:02:32
Г.ХАШБААТАРЫН "БОХИР ГОО ЗҮЙ" ЁГТЛОЛ & ЕГӨӨДЛИЙН ШҮЛГҮҮД НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-09-13 12:52:25
ШИНЭ НОМ: Зохиолч Г.Хашбаатар "ДАСАЛ ШУНАЛ" өгүүллэгүүд
2026-09-13 12:18:29
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |