Э.ДАВААНАСАН АЗИ ТИВИЙН АВАРГЫН АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

“Бишкек-2026” Азийн аваргын эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин 76 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ, Энх-Амарын Даваанасан түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрбээр шигшээ барилдаанд эзэн орны бөх, ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медаль, Азийн аваргын гурван алт, гурван мөнгөн медальт, Азийн наадмын аварга Айпери Медет Кызыг 4:2-оор буулган авч Ази тивийн аваргын алтан медалийг хүртсэн юм.
Э.Даваанасан маш ухаалаг , сийрэг барилдлаа. Барилдааны эхэнд хоёр удаа дараалан торгуульж 2:0-ээр хожигдож эхэлсэн. Түүнд хоёр дахь торгуулийг өгөх ёсгүй байсан. Гэсэн хэдий ч дэвжээний эзэн орны бөхийн талд шүүгч талд засан өгсөн юм. Барилдааны хоёрдугаар үед Э.Даваанасан Айпери Медет Кызыгийн ард гаран тэвэрч, түрж хөөн дэвжээнээс гарган торгууль, нэмэлт нэг оноо авч 4:2-оор ялж, Азийн аваргын алтан медалийн эзэн болсон билээ.
"Бишкек-2026" Азийн аваргын 76 кг-ын дүн:
1. Энх-Амарын Даваанасан (Монгол) алт.
2. Айпери Медет Кызы (Киргизстан) мөнгө
3. Гүлмарал Еркебаева (Казахстан) хүрэл.
3. Ли Вэньжи (БНХАУ) хүрэл.
Ийнхүү ОУХМ Э.Даваанасан Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Монголын арав дахь эмэгтэй тамирчин боллоо. Азийн аваргаас манай эмэгтэйчүүдийн 11 дэх алтан медалийг эх орондоо авчирлаа. ОУХМ Э.Даваанасан Ази тивийн аваргаас гурван дахь медалиа хүртэж байна. Тэрбээр өмнө нь 2022, 2023 онд Азийн аваргаас дараалан хүрэл медаль хүртэж байсан билээ.
Б.ХУЛАН АЗИЙН АВАРГЫН ХОШОЙ МӨНГӨН МЕДАЛЬТАН БОЛОВ
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аваргын мөнгөн медальт, ОУХМ Батхуягийн Хулан 53 кг-аас жин өгсөн, 55 кг-ыг алгасан анх удаа Азийн аваргад 57 кг-ын жинд хүч сорив. Тэрбээр шигшээ барилдаанд Хятадын бөх, "Парис-2024" олимпын наадмын хүрэл медальт, өнгөрсөн 2025 оны ДАШТ-ий хүрэл, Азийн аваргын хүрэл медальт Хун Кэшиньтэй барилдаж, оноогоор цэвэр ялагдлаа. Ингэснээр Б.Хулангийн хувьд, дөрвөн жилийн зайтай Азийн аваргаас дахин нэг мөнгөн медаль хүртэж, Азийн аваргын хошой мөнгөн медальтан болов.
Б.Хулангийн босоо барилдаан үнэхээр сайн байсан. Гэсэн хэдий ч алтан медалийн төлөөх барилдаанд Хятадын бөх түүнтэй босоогоос барилдсангүй. Хөл авч, хэвтээ барилдаанаар илүүрхэн ялалт байгуулсан. Б.Хулангийн хувьд ДАШТ, олимпын наадамд мөн л хөлдөө алдан, хэвтээ барилдаанаас олон оноо алдан ялагдаж байсан билээ. Хөлийн хамгаалалтаа сайжруулж чадаагүй байгаа нь түүний ялагдлын гол үндэс боллоо. Ер нь МУГД З.Дүвчин багшийн сургалтын давуу тал нь босоо барилдаанд шавь нараа маш сайн бэлддэг. Харин сул тал нь хөлийн хамгаалалтыг орхигдуулж, хэвтээ барилдаанд шавь нар нь сайжрахгүй хэвээр л байна.
"Бишкек-2026" Азийн аваргын 57 кг-ын дүн:
1. Хун Кэшинь (БНХАУ) алт.
2. Батхуягийн Хулан (Монгол) мөнгө.
3. Сара Натами (Япон) хүрэл.
3. Квон Ён Жин (Өмнөд Солонгос) хүрэл.
С.ЦЭРЭНЧИМЭД АЗИЙН АВАРГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд хүч сорьсон дэлхийн аварга, ДАШТ-ий хошой мөнгөн медальт, МУГТ Сүхээгийн Цэрэнчимэд, Казахстаны Тыныс Дубекийг буулган авч, Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ. Манай бөх өрсөлдөгчөө эхний үед илт илүүрхэн ялснаар Азийн аваргаас тав дахь медалиа хүртсэн. Дэлхийн аварга, МУГТ С.Цэрэнчимэд сүүлийн 15 жилийн хугацаанд Азийн аваргаас тав дахь медалиа хүртэж байгаа нь үнэхээр гайхамшигтай амжилт юм.
С.Цэрэнчимэд, Хойд Солонгосын тамирчин Мүн Хён Гёнтай тун тэнцүүхэн барилдаж, харамсалтайгаар ялагдсан. Хойд Солонгосын тамирчин хоёрдугаар үед авсан торгуулийн онооныхоо давамгайллыг нягт хамгаалж, 2:1-ээр ялсан билээ. Харин дагах барилдаанд Энэтхэгийн бөх, ДАШТ-ий хүрэл медальт Мансиг оноогоо цэвэр ялж, хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр болсон. Улмаар Казахстаны тамирчин Тыныс Дубекийг ялж, Азийн аваргаас тав дахь медалиа хүртсэн билээ.
"Бишкек-2026" Азийн аваргын 62 кг-ын дүн:
1. Нонока Озаки (Япон) алт.
2. Мүн Хён Гён (Хойд Солонгос) мөнгө.
3. Сүхээгийн Цэрэнчимэд (Монгол) хүрэл.
3. Жан Чи (Хятад) хүрэл.
Э.ДЭЛГЭРМАА АЗИЙН АВАРГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ АВАВ

Дэлхийн аваргын мөнгөн медальт, Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ Э.Дэлгэрмаа хайрт аавыгаа бурхны оронд явуулаад сэтгэл хүнд, дарамттай байдалтай барилдлаа. Гэлээ ч тэр Монгол Улсынхаа төлөө, баг хамт олныхоо төлөө дэвжээн дээр гарч, амжилттай барилдаж чадлаа.
ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны “Домогт бөх” , “Бээжин-2008” олимпын хүрэл, ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, Азийн хошой аварга, Азийн наадмын аварга Елена Шалыгинаг буулгаж авснаар хүрэл медаль хүртлээ. Ийнхүү Э.Дэлгэрмаа Азийн аварга шалгаруулах тэмцээнээс зургаа дахь медалиа хүртэв. Тэрбээр Азийн аваргын нэг мөнгө, таван хүрэлтэй болж байна.
"Бишкек-2026" Азийн аваргын 68 кг-ын дүн:
1. Мээрим Жуманазарова (Киргизстан) алт.
2. Мива Морикава (Япон) мөнгө.
3. Энхсайханы Дэлгэрмаа (Монгол) хүрэл.
3. Ли Зэлү (БНХАУ) хүрэл.
О.АРИУНЗАЯА АЗИЙН АВАРГААС АНХНЫ ХҮРЭЛ МЕДАЛИА ХҮРТЛЭЭ
Манай улсаас эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд залуу тамирчин О.Ариунзаяа барилдсан. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд, Өмнөд Солонгосын бөх О Жон Бинийг ялснаар Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртлээ. Түүнтэй барилдах Өмнөд Солонгосын тамирчин О Жон Бин барилдахаас татгалзсан болохоор ялалтыг шууд авсан юм. МУГД Бямбаринченгийн Баяраа багшийн шавь О.Ариунзаяа анх удаа Азийн аваргад барилдаад ийнхүү хүрэл медальтан болов.
"Бишкек-2026" Азийн аваргын 55 кг-ын дүн:
1. Совака Үчида (Япон) алт.
2. Ли Юшюань (БНХАУ) мөнгө.
3. Одончимэгийн Ариунзаяа (Монгол) хүрэл.
3. Ламба Хансика (Энэтхэг) хүрэл.
МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ БӨХЧҮҮД БАГИЙН ДҮНГЭЭР 3-Р БАЙРТ ОРЛОО

“Бишкек-2026” бөхийн төрлүүдийн Ази тивийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд Монгол Улсаас арван бөх хүч сорьсон. Тэд энэ удаагийн Азийн аваргыг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл, нийт таван медальтайгаар өндөрлүүлж байна. Мөн манай ОУХМ Х.Болортуяа, залуу тамирчин Э.Одгэрэл нар шагналт V байрт шалгарснаар эмэгтэй бөхчүүд маань багийн дүнгээр хүрэл медаль гардлаа.
Эмэгтэйчүүдийн багийн дүнгээр Хятад тэргүүлж, Япон удаалсан бол Монгол Улс гуравдугаар байрт эрэмлэгдэв. Харин Монгол Улсын араас Киргизстан, Энэтхэг, Узбекистан зэрэг орны хүчтэй багууд бичигдсэн.
Манай тамирчдаас 76 кг-ын жинд ОУХМ Э.Даваанасан алтан медаль.
57 кг-д ОУХМ Б.Хулан мөнгөн медаль.
55 кг-д О.Ариунзаяа.
62 кг-д МУГТ С.Цэрэнчимэд
68 кг-д ОУХМ Э.Дэлгэрмаа нар хүрэл медаль хүртлээ.
59 кг-д ОУХМ Х.Болортуяа,
72 кг-ын жинд Э.Одгэрэл нар V байрт шалгарч, бахдам амжилтыг дархалсан юм.
Т.ТУЛГА АЗИЙН АВАРГААС ГУРАВ ДАХЬ МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

"Бишкек-2026" Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд МУГТ Т.Тулга аваргын алтан медалийн төлөө Энэтхэгийн тамирчин Абиманютэй хүч үзэн, 5:3-аар оноогоор хожигдож, мөнгөн медаль хүртсэн. Энэтхэгийн багш, дасгалжуулагчид Т.Тулгын барилдааныг маш сайн судалсан байгаа нь харагдлаа. Абиманю ч урт мөчтэй, бараг л 86 кг-д барилдах хэмжээний бие бялдартай, мэхэнд үлдэцтэй, “Нойтон” барилдаантай сайн бөх байлаа. Тэрбээр хоёр номероор сайн ажиллаж, Т.Тулгын үндсэн барьц, барилдааны эсрэг, хариултыг сайн бэлдсэн байна.
Ийнхүү ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын аварга, МУГТ Т.Тулга Ираны бөхийг хагас шигшээд мулталсан тул баараггүй л түрүүлэх нь гэж итгэсэн. Эхний хагаст үнэхээр ч Т.Тулга илүүрхсэн. Гэвч олимпын наадмаар гэнэ алдсан шигээ мөчидхөн хугацаанд алдаа гаргаад барилдаан эргэчихлээ. Өмнө нь Азийн аваргын 65 кг-д хоёр удаа финалдаж байсан бол энэ удаа жин өгсөн 70 кг-ын жинд Азийн аваргад анх удаа хүч сорьж, Азийн аваргаас гурав дахь мөнгөн медалиа гардан авлаа.
“Бишкек-2026” Азийн АШТ-ий 70 кг-ын дүн:
1. Абиманю (Энэтхэг) алт.
2. Төмөр-Очирын Тулга (Монгол) мөнгө.
3. Эрназар Акматалиев (Киргизстан) хүрэл.
3. Сина Махди Халили (Иран) хүрэл.
Б.МӨНХ-ЭРДЭНЭ БЭРТЭЖ, АЗИЙН АВАРГААС МӨНГӨН МЕДАЛЬ АВЛАА

Өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Батхуягийн Мөнх-Эрдэнэ өмнөх 2025 оны Азийн аваргаас хүрэл медаль авч байсан бол энэ удаа мөнгөн медаль хүртэж амжилтаа ахиуллаа. Тэрбээр шигшээ барилдаанд Ираны бөх Милад Вализадегээс техникээр илүү гэдгээ харуулан 3:4-ийн харьцаатай явах үедээ, харамсалтайгаар бэртэж ялагдлаа. Б.Мөнх-Эрдэнэ, Ираны бөх Милад Вализад ийг тонгорох үедээ хавиргаа гэмтээсэн.
Хагас шигшээ барилдаанд нүд, толгой руугаа мөргүүлэн, хөмсөгөө задалсан байсан. Шигшээ барилдаанд хавиргаа гэмтээж, хугарсан чихээ сэдрээж, цусаа урсгасан ч тэмцлээ зогсоохыг хүсээгүй. Эмч шүүгч хавирга нь гэмтсэн учир барилдааныг зогсоох санал тавьсан. Хожим харамсахгүйн тулд тэрбээр шүд жуун барилдахаар дэвжээнд эргэн гарсан юм.
Ираны бөх Милад Вализаде гэмтсэн өрсөлдөгчийнхөө хавиргыг шахан тэвэрч огцом хурдан хүчтэй хөдөлгөөнөөр дахин, дахин шахаж эргүүлэх мэх хийсэнд Киргизийн үзэгчид эгдүүцэн, зэвүүцэж Ираны бөх Милад Вализадийг “Бүүлж” байлаа. Б.Мөнх-Эрдэнэ ийнхүү Азийн аваргын мөнгөн медаль хүртлээ.
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-ын дүн:
1. Милад Вализаде (Иран) алт
2. Батхуягийн Мөнх-Эрдэнэ (Монгол) мөнгө.
3. Абдымалик Карачов (Киргизстан) хүрэл.
3. Анкуш (Энэтхэг) хүрэл.
О.СҮЛДХҮҮ АЗИЙН АВАРГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Азийн аваргын эрэгтэйчүүдийн 79 кг-ын жинд ОУХМ О.Сүлдхүү барилдсан. Тэрбээр Узбекистаны тамирчин, "Парис-2024" олимпын наадмын аварга Разамбек Жамаловыг ялж, Азийн аваргын хүрэл медалийн эзэн боллоо. О.Сүлдхүүгийн хувьд, 2023, 2025, 2026 онуудад Азийн аваргаас хүрэл медалийг хүртээд байна. Азийн аваргаас гурав дахь медалиа хүртсэн бахдам амжилтыг гаргалаа.
Эрэгтэйчүүдийн 79 кг-ын жингийн медальтнууд:
1.Кейван Гаредагхи "Япон" алт.
2. Сандип Сингх Манн "Энэтхэг" мөнгө.
3.Олонбаярын Сүлдхүү "Монгол" хүрэл.
3. Жакшылык Байташов "Киргиз" хүрэл.
Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд залуу тамирчин Б.Зэнээмэдэр барилдсан. Тэрбээр хүрэл медалийн төлөө Орос гаралтай Бахрейн Улсын тамирчин Алибег Алитэй өрсөлдлөө. Эхний үед манай бөх 1:0-ээр оноогоор давамгайлсан ч, шийдвэрлэх үед Бахрейн Улсын бөх гурван оноо авснаар 3:1-ээр оноогоор ялж, хүрэл медалийн эзэн болов. Ийнхүү Азийн аваргад анх удаа барилдсан Б.Зэнээмэдэр V байрт шалгарлаа.
| МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООНЫ “СЭРГЭН МАНДАЛТ” ЭХЭЛЖЭЭ |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |