Монгол Улсын Засгийн газрын 2026 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн хурлаар манай улсад 2026 онд зохион байгуулах олон улс, тив, дэлхийн зэрэглэлийн тэмцээний асуудлыг хэлэлцэн найман спортын төрлөөр явуулахаар шийдвэр гаргалаа. Биеийн тамир спортын хуулийн есдүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтын дагуу тухайн жилд Монгол Улсад зохион байгуулах олон улс, тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, наадмын жагсаалтыг Засгийн газар баталдаг журамтай.
Энэ 2026 онд Монгол Улсад зохион байгуулахаар 20 спортын холбооноос 29 тэмцээнийг санал болгосноос хоёр шатны сонгон шалгаруулалтын дараа олимпын эрхийн оноо олгох дөрөв, дэлхийн чансаа тогтоох нэг, дэлхийн цомын эрх олгох нэг, олон улс, тивийн зэрэглэлийн хоёр нийт найман тэмцээнийг улсын төсвийн хөрөнгөөр явуулахаар боллоо.
Монгол улсад 2026 онд зохион байгуулагдах олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүд:
2. Ази тивийн аварга шалгаруулах таэквондо-гийн насанд хүрэгчдийн XXVII тэмцээн (пүмсэ болон пара спортын ангилалтай) Монгол Улсад анх удаа гурван төрлөөр нэгэн зэрэг 2026 оны тавдугаар сарын 19-25-ны өдрүүдэд “М банк арена”-д зохион байгуулагдана.
3. Ази тивийн аварга шалгаруулах шатрын насанд хүрэгчдийн тэмцээн Монгол Улсад анх удаагаа 2026 оны тавдугаар сарын 28-наас зургадугаар сарын 7-ны өдрүүдэд “Улаанбаатар” зочид буудлын цогцолборт явагдана.
4. Олон улсын чөлөөт бөхийн дэлхийн чансаа олгох “Улаанбаатар-Опен” тэмцээн нь 2025 онд Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байсан бол энэ жил хоёр дахь удаагаа дэлхийн бөхийн холбооны цуврал тэмцээний хэлбэрээр 2026 оны зургадугаар сарын 4-7-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд болно.
5. Дэлхийн гран при сагсан бөмбөгийн 3x3 эмэгтэйчүүдийн цуврал тэмцээн нь 2026 оны зургадугаар сарын 19-20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно. Олон улсын сагсан бөмбөгийн холбооны энэхүү цуврал тэмцээнээс шалгарсан багууд дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авна.
6. Дэлхийн “Их дуулга” жүдо бөхийн “Улаанбаатар-2026” тэмцээн нь Монгол Улсад 2019 оноос эхлэн зохион байгуулагдаж ирсэн. Энэ удаа 2026 оны зургадугаар сарын 27-29-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд болно. Энэхүү тэмцээн нь олимпын эрхийн оноо олгох Олон улсын жүдо бөхийн холбооны албан ёсны цуврал тэмцээн юм.
7. Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн нь 2026 оны наймдугаар сарын 5-9-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд зохиогдоно. Энэхүү тэмцээн нь 2015, 2017 онд Монгол Улсад зохион байгуулагдаж байсан.
8. “Counter strike 2” е-спортын шилдэг багуудын олон улсын тэмцээн нь Монгол Улсад анх удаа 2026 оны арванхоёрдугаар сард явагдахаар боллоо. Энэхүү цахим спортын шилдэг найман багийн тэмцээнийг дэлхийн хоёр тэрбум үзэгчид онлайнаар үзнэ.
Дээрх тэмцээнүүд 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсанаар улсын эдийн засагт зохих нөлөө үзүүлэх ба тээврийн салбарт дөрвөн тэрбум, зочид буудалд 1.6 тэрбум, худалдаа үйлчилгээнд 1.1 тэрбум төгрөгийн үр өгөөж өгөх эдийн засагчдын тооцоолол байна.
Түүнчлэн олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулснаар манай улсын олон улсын нэр хүнд өсөж, гадаад харилцаа, хамтын ажиллагаа бэхжинэ. Олон тооны зочид төлөөлөгчид, баг тамирчдыг хүлээн авч аялал жуулчлал болон үйлчилгээний салбарын идэвхжилийг нэмэгдүүлж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх юм.
Мөн манай тамирчид олон улсын түвшний өрсөлдөгч нартайгаа эх орныхоо дэвжээн дээр өрсөлдөх боломжтой болж, гадаадад явж зардал гаргахгүй болж, залуучууд, тамирчдын спортын идэвх, оролцоо нэмэгдэхийн зэрэгцээ дасгалжуулагч, шүүгч, зохион байгуулагч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар, менежментийн туршлага дээшилнэ.
Өнгөрсөн 2025 онд Монгол Улсын Засгийн газрын 243 дугаар тогтоолоор олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээнийг эх орондоо зохион байгуулж, улсын төсвөөс 2.8 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд дээрх тэмцээнүүдэд 117 орны 2,786 тамирчин, 121 дасгалжуулагч, 128 шүүгч, 167 албаны хүн, гадаадын 968 дэмжигч нар манай улсад зочлон ирж, галт тэрэг болон үндэсний авиа компанид дөрвөн тэрбум, зочид буудалд 1.2 тэрбум, худалдаа болон үйлчилгээний салбарт 582 сая төгрөг, нийтдээ 5.6 тэрбум төгрөгийн орлого оруулсан статистик тооцоо, судалгаа гарсан юм.
| Олон улс ,тивийн тэмцээн зохион байгуулах Засгийн газрын шийдвэр гарлааа |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |