Манай улсын хүндийн өргөлтийн анхны дэлхийн аварга, Ази тивийн аварга, “Алтан охин” хэмээн нэрлэгддэг, МУГТ М.Анхцэцэг шиг тив, дэлхийд амжилт гаргах дараагийн хүндийн өргөлтийн “дэлхийн аварга” хэн байх вэ. Өсвөр үе, залуучуудын ДАШТ-ээс медаль хүртсэн итгэл, найдвар хүлээлгэж буй ирээдүйтэй чамгүй олон охин бий.

Харин амжилт, авьяас, техник ур чадвар, ранк, эрмбэ, чансаагаараа бол Азийн тивийн аварга, ОУХМ Ганзоригийн Ануужин л байсан. Тэрбээр хөнгөн атлетикийн тамирчин турьхан охин байх үедээ хүндийн өргөлтийн спортыг сонирхох болсон юм билээ. Хөнгөн атлетикийн тамирчид өвлийн улиралд гадаа бэлтгэл хийх боломжгүй байдаг. Тийм болохоор тэд хүндийн өргөлтийн зааланд хүчний бэлтгэл хийж өвлийг өнгөрөөдөг байж. Нэгэн удаа хүндийн өргөлтийн тэмцээн болжээ. Тус тэмцээнд оролцох тамирчны тоо дутаад байсан тул хүндийн өргөлтийн багш Г.Ануужинг техник заалгуулаад тэмцээнд оролцохыг хүссэн байна.

Харин Г.Ануужин “Зүгээр байхаар зүлгэж суу гэдэг” хүндийн өргөлтийн тэмцээнд оролцоод үзэхэд буруудах нь юу байх билээ гэжээ. Тэгээд л хүндийн өргөлтийн тэмцээний өмнө бэлтгэл хийж эхэлтэл багш нар нь “Хүндийн өргөлтийн техникийг ийм хурдан сурдаг тамирчин ховор байдаг. Чамд төрөлхийн авьяас байна, Чи ер нь хүндийн өргөлтөөр цаашид хичээллээд яваач” гэсэн санал тавьснаар, хөнгөн атлетикийн тамирчнаас, хүндийн өргөлтийн тамирчин болж хувирсан юм билээ.
Гэр бүл, найз, нөхөд ойр тойрны зарим хүмүүс нь түүнийг хүндийн өргөлтийн спортыг сонгож хичээллэх болсонд үнэхээр гайхсан гэдэг. Тэд “Чам шиг ийм уяхан, туяахан, бүжигчин шиг уян налархай охин яаж хүндийн өргөлтөөр хичээллэж, амжилт гаргаж чадах юм. Бүдүүн хадуун, бяр, тэнхээтэй, эршүүд охид л амжилт гаргах төрөл. Яаж, бодож сэтгэхээрээ ийм сонин сонголт хийдэг байна аа” гээд л шүүмжилж, эсэргүүцсэн гэнэ лээ.

Харин Г.Ануужингийн сонгосон зам зөв байсан нь хүндийн өргөлтийн УАШТ-д долоон удаа түрүүлж, улсын рекордыг хэдэнтээ тогтоож, Азийн аваргаас алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн бахдам амжилтуудаас нь харагдана. Ялангуяа 2023 оны Азийн аваргын алтан медаль түүний хувьд хамгийн эрхэм, үнэ цэнтэй. Өмнөх жил нь тивийн аваргаас хүрэл медаль аваад байсан тул тэрхүү Азийн аваргын тэмцээнд “ногт ганзагалаж” очсон нь мэдээж. Улмаар арын тамирчнаасаа дөрвөн килограммын илүүтэйгээр өргөж, Азийн аваргаас алтан медаль хүртсэн юм.

“Тухайн үед Азийн аваргад Г.Ануужингийн бэлтгэл маш сайхан ханасан болохоор өөртөө итгэлтэй байсан гэдэг. МУГД Ц.Хосбаяр багш “Чиний цаг ирсэн, чи хангалттай бэлтгэгдсэн” гэх зэргээр сэтгэл санааг нь өргөн, дэмжиж, урамшуулж байсан нь амжилттай өргөхөд чухал нөлөө үзүүлсэн гэсэн. Ер нь бие эрүүл, бэлтгэл ханасан тамирчин сэтгэл зүй сайтай байдгийг Г.Анужин харуулсан юм. Азийн аварга болох тэр мэдрэмж үнэхээр гоё байсан гэдэг. Мэдээж түүнээс өмнө Азийн аваргаас хүртсэн мөнгө, хүрэл медаль үнэ цэнтэй л дээ. Гэхдээ Азийн аваргаас алтан медаль авч, Монгол Улсынхаа төрийн дууллыг сонсох хамгийн эрхэм сайхан мэдрэмжийг төрүүлсөн гэнэ лээ.

Дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Анхцэцэгийн орыг залгаж, дэлхийн дэвжээнээс медаль зүүх том зорилго, том хүсэл, мөрөөдөл Г.Ануужинд байсан. Харин энэ талаар Г.Ануужин “Үнэнийг хэлэхэд ДАШТ-ий медаль тийм ч хол санагддаггүй. Бие эрүүл болж, формдоо ороод ирэхээр болох л байх. Дэлхийн аваргаас медаль авах хэмжээний өргөлтийг бэлтгэл дээр олон удаа хийж байсан. Бүх юмны тохироо бүрдэнэ гэж байдаг. Тэр мөч нь хараахан ирээгүй байгаа юм болов уу. ДАШТ-ээс медаль авч, найз М.Анхцэцэгийнхээ амжилтын буухиаг үргэлжлүүлэх юмсан гэсэн чин хүсэл, зорилго надад байдаг” хэмээн ярьж байсан юм. Гэтэл тэр бэртэл, гэмтлээс болж дасгалжуулагчийн ажилд шилжиж байгаа бололтой.

Тэрбээр 2024 оны арванхоёрдугаар сард Бахрейн Улсын Манама хотод болсон ДАШТ-д бэртэл нь бүрэн илааршаагүй, бага зэрэг зовуурьтайгаар 71 кг-ын жинд оролцож, огцомоор 98 кг, түлхэлттэй өргөлтөөр 117 кг, нийлбэрээр 215 кг-ыг өргөсөн амжилтаар жингийнхээ 28 тамирчнаас 17 дугаар байрт орж байлаа. Г.Ануужин 2024 оны ДАШТ-д санасан хэмжээндээ өрсөлдөж чадаагүй. ДАШТ-ээс ирсэн даруйд бэртлээ эдгээхэд анхаарч эхэлсэн хэдий ч бэртэл нь гүйцэд эдгэрч амжаагүй байхад 2025 оны УАШТ-д өрсөлдсөн билээ. Г.Ануужин 2025 оны УАШТ-д түрүүлж, улсын аваргын ес дэх алтан медалиа авахыг хүссэн байх. Тэрбээр гам барьж, бүрэн эдгэрэхийг хүлээлгүй, тэсвэр, тэвчэээр заан УАШТ-д өрсөлдөж мөнгөн медаль хүртсэн билээ.

Г.Ануужин “Миний найз, дэлхийн аварга, МУГТ М.Анхцэцэг шигшээ багийн тамирчдад урам зориг, зөв үлгэр дуурайлал болсон. Анхаа хувь хүнийхээ хувьд мэдрэмжтэй, авьяастай. Сэтгэл зүй өндөртэй, дайчин тамирчин. Анхаа бидэнд “Монгол хүн” дэлхийн аваргаас алтан медаль авч болдог юм аа гэдгийг яруу тодоор харуулсан. Энэ том үлгэр дуурайлал, бодит жишээг бид харж, урам зориг, эрч хүчээр биеэ цэнэглэж явдаг. М.Анхцэцэг дэлхийн аварга болох, дэлхийн медальтан болох боломж нөөц байна аа гэдгийг өөрийн биеэр үлгэрлэн харуулсан. Тийм болохоор бид М.Анхцэцэгийнхээ гаргасан тэр замаар, тэр жимээр л явж байгаа. Шигшээ багт ийм мундаг тамирчин байгаа нь том аз завшаан шүү” хэмээн хэлсэн нь бий.
| АЗИЙН АВАРГА Г.АНУУЖИН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН АЖИЛД ШИЛЖЖЭЭ |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |