Нүдээ онийлгон “жогтой” нь аргагүй, цаанаа нэг л ёжтой инээмсэглэх тулаанч залууг солонгосчууд Монголын “Төмөр нударга”, “Инээдэг хүүхэд” гэж нэрлэдэг. Тэр ялсан ч ялагдсан ч үргэлж л чимээгүйхэн мушилзан инээмсэглэж байдаг билээ. Тулааны дэвжээнд гараад хоромхон зуурт л өрсөлдөгчөө хүнд цохилтоор унагах нь олон. Түүний “Төмөр нударга”-ын хүнд цохилтоор өрсөлдөгчөө нам цохин унагах тэр агшныг үзэж, харах гэж Солонгосын үзэгчид цуглардаг болсон. Өмнөд Солонгост ажил хийхийн хажуугаар, бэлтгэл хийж, дасгалжуулагчгүйгээр тулааны бүх л төрлийн тэмцээн, уралдаанд өрсөлдөж амжилт гаргаж яваа “Инээдэг хүүхэд” бол боксын Ази тивийн аваргын мөнгөн медальт, ОУХМ Мөнгөнцоожийн Нандин-Эрдэнэ юм.

М.Нандин-Эрдэнийн аав, эгч, дүү бүгд л боксын спортоор хичээллэж явсан. Харин М.Нандин-Эрдэнэд хичээллэж, оролцож үзээгүй тулааны урлагийн тэмцээн тун цөөн бий. Арай л жүдо, чөлөөт бөхөөр барилдах нь холгүй явсан. Сүүлд холимог тулаанд тулалдах болсноор хэвтээ барилдаанаа сайжруулах, өчиг, боолт сурахын тулд жюү жицүгийн бэлтгэл хүртэл хийж үзсэн гэнэ лээ. М.Нандин-Эрдэнийн боксын анхны багш нь “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Аабатын Гантулга багш билээ. Харин Олон улсын таеквондо-гийн анхны багш нь гэвэл “Хурд хүч” клубийн багш, Монголын үндэсний паралимпын хорооны ерөнхийлөгч Д.Чимэд-Отгон юм. М.Нандин-Эрдэнэд зөвхөн гараар тулалдах нь өрөөсгөл санагджээ. Тэгээд л тэр дөрвөн мөчөөр тулалддаг тулааны спортын сонгодог техниктэй спортын төрлийг сонирхож явсаар Хойд Солонгосын “ITF” таеквондо-гийн спортыг сонгосон гэдэг.
.jpg)
Боксын спорт болохоор зөвхөн гараар цохьдог. Өмнөд Солонгосын таеквондо хөлөөр тулалдаг боловч, толгойд гараар цохихыг хориглодог. Каратэ гэхээр зөвхөн урагшаа, ухарч болохгүй, сөхөрч унатлаа чигээрээ, хамаг хүчээ шавхаж, дуустал довтлох ёстой гээд бүгд л тулааны спортууд ямар нэг сул, өрөөсгөл талуудтай байж. Харин Хойд Солонгосын таеквондо хөл, гарын цохилтын техник сайтай. Хамгаалах хэрэгсэл гээд байх зүйл бараг л байхгүй болохоор өрсөлдөгчийг хүчтэй цохилтоор унагах боломж ихтэй тулааны спортын төрөл байж. Гарын бүх цохилтыг хүлээн зөвшөөрдөг. Довтлох, хамгаалах, ухрах, урагш, зүүн, баруун тийш зайлж, өрсөлдөгчийн цохилтыг гаргахыг хүлээн зөвшөөрдөг байна. Үсрэлттэй, эргэлттэй хөл, гарын цохилт гээд довтолгооны олон төрлийн техник, тактикийг ашиглаж болдог нь таалагджээ.
.jpg)
М.Нандин-Эрдэнэ олон улсын таеквондо-гоор хичээллэж, тулааны урлагийн бүх төрлийн тэмцээнд оролцож байв. Тэр битгий хэл каратэ-гийн дэлхийн аварга цолыг хүртэл хүртээд амжсан. Гэхдээ тэр боксын спортоо орхиж, хаялгүй хичээллэж, тэмцээнд орсон хэвээр явж байлаа. Боксын насанд хүрэгчдийн УАШТ-ээс мөнгөн медаль хүртэв. 2007 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд ОУХМ Т.Чулуунтөмөр бэртэл авсан учраас оролцох боломжгүй болов. Тэгээд л УАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчдын дунд сорилт тэмцээн хийхэд М.Нандин-Эрдэнэ шалгарчээ. Харин боксын холбооны зарим дасгалжуулагч багш нар боксоор тогтмол хичээллэдэггүй, өөр тулааны спортоор хичээллэдэг тамирчин гэдэг шалтгаанаар М.Нандин-Эрдэнийг Азийн аваргад оролцохыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан юм. Хөдөлмөрийн баатар, Ардын багш, МУГД, шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Банди багш “М.Нандин-Эрдэнэ туршлага багатай залуу тамирчин хэдий ч их хүнд гартай хүүхэд. Сорил тэмцээнд түрүүлсэн болохоор түүнийг сонгох нь зөв” гээд түүнийг сонгосон байдаг.
.jpg)
Ингээд л тэр боксын 24 дэх удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээний 69 кг-ын жинд тулалдах эрхийг хүртсэн юм. Нутгийн дэвжээ, үзэгч хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө юу чаддаг гэдгээ харуулахаар болов. Азийн аваргад амжилттай тулалдаж алтан медалийн төлөөх тулалдахаар шалгарч үлдэв. М.Нандин-Эрдэнэ алтан медалийн төлөөх тулаанд хэт их яарч, өрсөлдөгчийг унагах гэж улаарч шунаж яваад бэртэл авчих шиг болсон санагддаг. Тэгээд л Д.Банди багш Азийн аваргын алтан медалийн төлөөх тулааныг зогсоосон юм. Харин тэр үед М.Нандин-Эрдэнэ “Багшаа би тэвчиж байгаад тулалдмаар байна” гэж байсан. Д.Банди багш “Тэмцээн нэгээр дуусахгүй. Дараа дараагийн тэмцээнүүдийг бод” гэсэн. М.Нандин-Эрдэнэ бэртэл авч, Азийн аваргаас мөнгөн медаль хүртэх болсон хэдий ч түүний тулалдах, ялах хүсэл буцалж байсан юм.
| МОНГОЛЫН “ТӨМӨР НУДАРГА” ХЭМЭЭХ “ИНЭЭДЭГ ХҮҮХЭД” |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |