• Өнөөдөр 2026-03-07

Говьсүмбэр аймгийн спорт, олимпизмын зүтгэлтнүүд МҮОХ-д зочлов

     Говьсүмбэр аймгийн “Антверпин” олимпын зөвлөлийн арга зүйч, аймгийн БТСГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М. Батдэлгэр тэргүүтэй олимпын зөвлөл, БТСГ-ын төлөөлөгчдийг МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч. Наранбаатар “Олимпик Хаус”-т хүлээн авч уулзлаа.

    Уулзалтаар МҮОХ-ноос хэрэгжүүлж буй хөтөлбөр, цаашдын зорилго, үйл ажиллагааны талаар танилцуулж, орон нутагт спорт-олимпизмыг хөгжүүлэх их үйлсэд нь амжилт хүсэж, МҮОХ-ны түүхт 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв.

    Төлөөлөгчид “Олимпын музей” үзэж, ОУОХ-ны олимпын үнэт зүйлсийн боловсролын хөтөлбөр /OVEP/-ийн талаар мэдээлэл авав. Энэ үеэр хөдөө орон нутагт спорт, олимпизмыг хөгжүүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж БТСГ-ын ахлах дасгалжуулагч Б. Баярмааг “Олимпын алдар одон”-гоор шагнав.


 

 


Говьсүмбэр аймгийн спорт, олимпизмын зүтгэлтнүүд МҮОХ-д зочлов
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188