Сүхбаатар дүүргийн онцгой байдлын хэлтсээс гал түймрийн болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт явууллаа. Болзошгүй эрсдэлийг бууруулах, гамшиг, осол, аюулт үзэгдэл тохиолдсон үед учирч болох хор хөнөөлийг багасгах зорилгыг агуулсан “Гал түймрээс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, бэлэх байдлыг хангах” сэдэвт сургалт зохион байгуулсан юм.
Энэ сургалтад Биеийн тамир, спортын улсын хороо, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн албан хаагчид хамрагдав. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Урьдчилсан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Д.Ариунзаяа галын аюул ослоос урьдчилан сэргийлэх онол, практик хосолсон сургалтыг хийлээ.
Тэрбээр гал түймрийн тухай ерөнхий ойлголт, холбогдох хууль, дүрэм, журам, гал түймрийн зонхилох шалтгаан, урьдчилан сэргийлэх арга хэмжээг танилцуулан, гал түймэрт өртсөн үед амь насаа авран хамгаалах болон гал унтраагуур ашиглах дэлгэрэнгүй заавар, зөвлөмжийг ажилтан, албан хаагчдад өглөө.
| БТСУХ-ныхон “Гал түймрээс урьдчилан сэргийлэх” сургалтад хамрагдав |
|
Б.Жавхлан шатар сонирхогчдын дэлхийн аварга боллоо
2026-11-14 12:43:30
Радио спортын Азийн аваргаас 6 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-11-14 12:24:25
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь ялалтаа авлаа
2026-11-14 11:59:03
Элчин сайд Д.Батбаатар “Судрын чуулган”-ы гар бичмэлтэй танилцжээ
2026-11-14 10:20:11
Д.Одханд, Ц.Мөнхгэрэл жүдо бөхийн “B” зэрэглэлийн олон улсын шүүгч болжээ
2026-11-14 09:50:43
Б. Пагва Чехийн “Zelezo” жүдо клубийн урилгаар сургалт явуулжээ
2026-11-14 09:45:20
Туул гол, Нисэх, Сонсголон орчимд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэв
2026-11-14 09:36:34
“Авлига, ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сургалт боллоо
2026-11-14 09:31:20
Монголын жюү жицүчид дэлхийн аваргаас 5 алт, 3 мөнгөн медаль хүртлээ
2026-11-14 09:19:01
Жүдо бөхийн залуучуупын дэлхийн аваргад өрсөлдөх жүдочид тодорлоо
2026-11-14 07:10:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |