Монгол улсад өвлийн спортын төрөл хангалттай хөгжих боломж бий. Дургүйд хүчгүй гэхчээр өвлийн спортыг төрлийг хөгжүүлэхийг хэн ч хүсэхгүй байгаа билээ. Монголын спортын салбарыг хөгжлийг хариуцсан БТСУХ, МҮОХ, нийслэл, дүүрэг, хөдөө орон нутгийн БТСГ-ууд хөшүүн хойрог хандаж явсаар хагас зуун жилийг өнгөрөөжээ. Монгол Улсын өвлийн спортын тамирчид анх 1964 онд Инсбургийн өвлийн олимпод гурван спортын төрөлд өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байжээ.
.jpg)
Анх “Инсбург-1964” өвлийн олимпын наадамд биатлоны төрөлд Б.Дашгай, Т.Лхагвасүрэн, Б.Дамдинжав, Ц.Данзан, гүйлтийн цанын төрөлд Б.Зундуй, С.Нацагдорж, Б.Дашгай,Д.Баадай, Б.Пүрэвлоов, Ж.Жавзандулам,Б.Дамдинзав, Л.Дашдэмбэрэл, тэшүүрийн төрөлд Л.Цэнд, Л.Дашням, Ц.Ламжав нарын тамирчид өрсөлдөж 31-49 байрт шалгарч байсан байх юм. Өвлийн олимпын наадамд Монголын тамирчид оролцсон үеэс хойш 62 жил өнгөрчээ.
.jpg)
Гэтэл одоо 1964 оны Инсбургийн өвлийн олимпын наадамд өрсөлдөж байсан цана, тэшүүр, биатлоны спортын хөгжил гацаанд ороод нам зогссон байна. Төрийн зүгээс өвлийн спортын төрлийг хөгжүүлэх ямар ч бодлогогүй явсны үр дүнг өнөөдөр бид харсаар л сууна. Өвлийн спортын төрлийн хөгжлийг зөвхөн спорт холбоод, хувь тамирчинд “Үүрүүлчихээд” төр, засаг өвлийн спортод хөрөнгө оруулалт хийж байна гэж хэнэггүй залж байгаа. Төр засаг нийтийн биеийн тамирын цас, мөсний баярт зарцуулсан төсөв, хөрөнгөөрөө өвлийн спортыг хэмжээд байх шиг байгаа юм.
.jpg)
“Ачит-Ихт” компанийн санаачилж. “МАК” компаниар битүү дээвэртэй мөсөн ордон бариулаагүй байсан бол яах вэ. Дүүргүүдэд баригдсан нийтийн биеийн тамирын гулгуурын талбайг л тэшүүр, хоккейн спортын материалаг бааз гэж андуу, ташаа харж, индүүрээд л байх шиг байна даа.
.jpg)
“Скай Резорт” ХХК өндөр төлбөртэй ч гэсэн орчин үеийн цанын баазыг байгуулж, Монгол Улсад уулын цанын спортын төрөл хөгжих эхлэлийг тавьсан билээ. Манай улс хүйтэн сэрүүн хавар, намар, өвлийн улирал урт болдогоороо онцлогтой. Нэг үеэ бодвол Монголд өвлийн спортын дэлхийн жишиг стандартад нийцсэн хувцас хэрэглэл, материал хангалттай орж ирдэг болсон. Гэтэл өвлийн спортын холбоодын ажил, уруудаж, доройтсон, төсөв мөнгө нь хумигдсан хэвээр яваад байна.

Монгол хүн хэзээ ч өвлийн спортоор амжилт гаргахгүй гэдэг 1950-1960-аад оны итгэл, үнэмшиллээ “Тоть” мэт давтсаар, ард түмэн бүр түүнд нь дасчихсан. Биеийн тамир, спортыг хариуцсан төрийн байгууллагуудын дарга нар нь өвлийн олимпоос медаль авах нь чухал биш, оролцох нь нэр хүндийн хэрэг хэмээн иргэдийн “Тархийг угаасан” хэвээр.
.jpg)
Олимпын наадмын нээлтийн ёслолын хувцасанд анхаарал хандуулдаг шигээ, тамирчдын амжилтыг ахиулах, цана, тэшүүрээс, өөр Монголд хөгжиж боломжтой, амжилт үзүүлэх боломжтой өвлийн спортын төрлүүдийг яагаад хөгжүүлж болохгүй гэж. Солонгосын 17 настай, хугархай хуруутай охин олимпын аварга болж чадаж байна. Тэр охины дайтай бие бялдартай, ур чадварт суралцах боломжтой охид, хөвгүүд Монголд зөндөө бий.

Гагцхүү спортыг хөгжүүлэх, сэтгэлтэй, зүтгэлтэй хүн, мэргэжлийн дасгалжуулагч л дутагдаж байгаа билээ. “Милан-Кортина-2026” өвлийн олимпын наадмын уулын цанын слалом төрлийн тэмцээнд анх удаа оролцсон Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ А.Ариунбат 96 тамирчнаас 38 дугаар байр эзэлсэн нь үнэхээр чамлаж боломгүй сайн амжилт мөн. Энэ төрлийн мэргэжлийн дасгалжуулагч Монголд ер нь байхгүй болов уу.

Нэг үеийг бодвол Монголын хүүхэд, залуучуудын биеийн өндөр, бие бялдрын хөгжил Европ, Америкийн тамирчдаас дутахааргүй болсон. Гүйлтийн цана, тэшүүрийн төрөлд өндөр, болон дундаж өндөртэй, авьяас, сонирхолтой хүүхдүүдийг олж, сонгон хичээлүүлэх талд дээр ямар нэгэн ажил хийхгүй байгаа. Сум, аймаг, УАШТ-д л түрүүлсэн хүүхдийг л олон улс, тив, дэлхийн тэмцээнд явуулаад байх шиг харагдана. Жижиг биетэй хүүхэд, залуус уулын цана, уран гулгалт, шорт трекийн төрөлд амжилт гаргах боломжтойг Япон, Солонгос, Хятадын тамирчид харуулж байна.

Монгол Улс 1976 оны олимпоос бусад бүх өвлийн олимпод оролцсон боловч одоогоор медаль хүртээгүй байна. МҮОХ нь 1956 онд байгуулагдаж 1961 онд НҮБ-ын гишүүн болсоны дараа 1962 онд Олон улсын олимпын хороо хүлээн зөвшөөрч гишүүн болгосон түүхтэй аж. Монголын тамирчид 1964, 1968, 1972, 1980, 1984, 1988, 1992, 1994, 1998, 2002, 2006, 2010, 2014, 2018, 2022, 2026 оны өвлийн олимпын наадамд оролцжээ.
Монголын тамирчид “Инсбург-1964” өвлийн олимпын наадамд гурван спортын төрөлд 10 гаруй тамирчин өрсөлдөж 31-65-р байрт шалгарсан амжилтыг үзүүлж байжээ. Гэтэл 62 жилийн дараа “Милан-Кортина-2026” өвлийн олимпод хоёр төрөлд гурван тамирчин оролцсон нь даанч чамлалттай. Тус олимпын наадамд тамирчдаас олон албаны хүн оролцсон байх юм. Манай МҮОХ-ны дарга нар “Өвлийн олимпоос медаль хүртэх нь чухал биш. Оролцох нь нэр төрийн хэрэг” гэсэн уриатайгаар олон албаны хүнийг илгээдэг бололтой.
| МОНГОЛД ЯАГААД ӨВЛИЙН СПОРТ ХӨГЖИХГҮЙ БАЙНА ВЭ |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |