Монголчууд 1990 оноос өмнө гадаадын бодибилдинг, фитнесийн тамирчдын булчинг хараад гайхдаг байлаа. “Ямар бэлтгэл, сургуулилалт хийхээрээ ийм овоож, товойсон булчинтай болдог юм бол, манай улсын залуус ийм булчингийн хөгжилтэй болох ч өдий байна даа” гэж ярьдаг байсан. Манай улсад бодибилдинг, фитнесийн спорт хөгжөөгүй байсан болохоор аргагүй биз. Зах зээлийн чөлөөт нийгэмд шилжсэний дараагаас хаалттай, хориотой байсан бүх зүйл нээлттэй болж, манай улсад фитнесийн стандарт тоног, төхөөрөмжүүд чөлөөтэй орж ирж, бялдаржуулах клуб олноор нээгдэх болсон. Түүнийг дагаад өөх, хайлуулах, булчин хөөлгөх эм бэлдмэл, уураг, амин дэм, төрөл бүрийн витамин, сэргээшийн төрлийн хориотой болон зөвшөөрөгдсөн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн орж ирэх болсон.

Богинохон хугацаанд Монголын бодибилдинг, фитнесийн тамирчид Ази болон тив дэлхийн тамирчидтай өрсөлдөх хэмжээнд хүрч чадсан билээ. Гэхдээ тэдгээр тамирчдыг “натурал” уу, “фэшн” загварын хөөсөн булчинтай юу гэдгийг хараад ялгах ямарч боломжгүй юм. Эрчүүд байгалиас заяасан ханхар өргөн цээжтэй, баргил бүдүүн дуутай байдаг. Хүч, бяр, тэнхээтэй, зориг зүрх, хурц ухаанаас гадна өтөлж хөгширтлөө үр удмаа үлдээх чадамжтай гормонтай байх ёстой. Гормон гэдэг нь хүний биеийн дотоод шүүрлийн булчирхайд байдаг тусгай эсүүдээр үүсгэгддэг химийн бодис юм. Энэхүү дотоод шүүрлийн булчирхайнаас ялгарсан гормон нь цусанд нэвчин орж, цусны эргэлт, урсгалаас хүний биеийн бүх хэсэгт хүрдэг.
.jpg)
Эр хүний хувьд бие махбодийг зохицуулж байдаг ганц гол даавар бий тэр нь тестостерон аж. Уг даавар нь төмсөгөнд боловсорч эр бэлгийн хоёрдагч шинжийг тодорхойлж эр хүний бэлгийн үйл ажиллагаг зохицуулдаг юм байна. Хурд хүч , дайчин чанар ,тэсвэр тэвчээр , хүчирхэг хүйсний гол шинжүүд энэ л даавартай холбоотой. Химийн бүтцийн хувьд анаболик стеройд тул булчингийн масс нэмж, өөх хайлуулахад оролцдог ажээ.
.jpg)
Фитнесээр хичээллэж буй залуус хэмжээ, хязгааргүй, ямарч хяналтгүйгээр уураг, амин хүчил, эм бэлдмэлээр тестостероны хэмжээг зохисгүйгээр ихэсгэх байдал газар авч байна. Уургийн гаралтай биологийн идэвхит бүтээгдэхүүнүүд нь биеийн жиндээ тохируулж хэрэглэхэд хүний биед хор учруулдаггүй бөгөөд бүгд клиник туршилтаар баталгаажсан байдаг. Харин дааврын тестостерон нь хүний биед өөрөө нийлэгждэг. Гэтэл гаднаас их хэмжээгээр авах буюу тарьж хэрэглэх нь бие организмд маш ноцтой эмгэгүүдийг учруулдаг юм байна. Товчхондоо бол төмсгөнд ялгарч буй дааврыг тарилга хэлбэрээр авах нь тухайн дааврыг дахин төмсгөнд үйлдвэрлэх нөхцлийг үгүй хийдэг ажээ. Ингэснээр төмсөг жижгэрэх, хатингарших мөн цаашлаад үргүйдэлд хүрэх аюултай тулгардаг гэнэ.
.jpg)
Харин эмэгтэй фитнесийн тамирчид дааврын тестостероныг хэмжээ, хяналтгүйгээр хэрэглэх нь эмэгтэйлэг шинжээ алдаж, ичиж, зовохоо мэдэхгүй эрэгтэйлэг шинжтэй болно. Эмэгтэйчүүд гормоны дутагдалд орсон зайлшгүй үед мэргэжлийн эмчийн хяналт, зөвлөгөөний дагуу хэрэглэх нь зөв болов уу. Мэргэжлийн бус хүний зөвлөгөөг даган дааврын төрлийн бүтээгдэхүүнийг зарбараагүй хэрэглэх нь маш том эрсдэл болон аюулыг дагуулдаг юм байна. Эмэгтэйчүүдийн дуу хоолой нь бүдүүрэх, хөх нь хатангиршах, хэлүү нь эрэгтэй хүний шодойрхуу болж ургах, нүүр бие нь батгаших, сахал, үс ургах, эрүү хамар нүүрний хэлбэр ясны системийн хөгжил өөрчлөгдөх шинжүүд илэрдэг аж. Мөн арьс тослогжиж, бэлгийн дуршил буурч, сарын тэмдгийн хэм алдагдаж, өндгөвч үрэвсэх аюултай гэнэ. Тестостероныг уураг, өөх шатаагч, судас тэлэгч, хүний бие дэх усыг хөөж, шээс гадагшлуулах бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэж, эрүүл мэндээрээ хохирч, яаралтай мэс засал хийлгэсэн тохиолдол нэг бус удаа гарч байжээ.
.jpg)
"Адам" эрэгтэйчүүд, бөөрний эмнэлгийн захирал, андрологи урологийн тэргүүлэх зэргийн эмч, анагаах ухааны доктор Н.Нансалмаа “Фитнесийн багш нар хүний даавраар аймшигтайгаар тоглох юм аа. Тестостерон нь багасвал тэрийг өгнө, болохгүй бол өсөлтийн даавар өгнө. Үгүй бол седик даавар өгчихнө. Бүр болохгүй бол тэрийг уулгачихна гээд ярих юм. Тэд нар ямар хоолны чихэр, давсыг нэмэж, хасаж байгаа хүмүүс юм уу. Болиоч ээ гэж хэлмээр байна. Яагаад та нар мэдэхгүй байж хүний амьдралаар, эрүүл мэндээр тоглоод байгаа юм. Эмч нар хүртэл мэдэхгүй зүйлийг мэдэхгүй л гэж хэлнэ. Олон жил андерогены талаар судалсан хүний хувьд надад ч гэсэн мэдэхгүй зүйл гарч ирдэг. Тийм үед бусад нарийн мэргэжлийн эмч, дотоод шүүрлийн эмч нартайгаа зөвлөж ярьдаг.
Хүний дааврын процесст бамбай булчирхай оролцоно, өнчин тархи, бөөрний дээд булчирхай хүртэл оролцдог. Гэтэл фитнесийн багш нар замбааргүйгээр тестостероны хэрэглэх юм. Эмчийн зааварт 21 хоног хэрэглэх ёстой тунг долоо хоногт хоёр удаа, бүр гурав хоногт нэг удаа хэрэглэж байна. Тухайн хүний физилогийн хэрэглээг хангах тестостероныг долоо дахин их тунгаар хэрэглэхэд мэдээж булчингийн масс ихэснэ. Булчин овоогоод, ярзайгаад л өөх, тос нь багасаад гоё болно. Үүнийхээ хэрээр алсдаа хор хөнөөлтэй. Бие махбодийн эргэж сэргэдэг процесс зогсож, элэг, бөөр, төмсөгний үйл ажиллагаанд өөрчлөлт өгнө” гэж ярьж байна.

Фитнесээр хичээллэгч залуус богино хугацаанд “Фэшн” булчинтай болохын тулд тестостероныг ямарч хяналтгүйгээр тун хэтрүүлэн хэрэглэж байгаа. Мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авахгүйгээр дур мэдэн тестостероныг их хэмжээний тунгаар хэрэглэх нь эрсдлийг дагуулна. Харин натурал булчингийн хөгжилтэй болох нь таны эрүүл мэндэд ач тустай байх болно. Натурал булчин гэдэг нь стероид, дааврын бэлдмэл болон хиймэл бодис ашиглахгүйгээр, зөвхөн эрүүл хооллолт, тууштай бэлтгэл, амралтын үр дүнд бий болсон биеийн булчингийн массыг хэлнэ. Энэ нь эрүүл мэндэд хоргүй, урт хугацаанд булчингийн массыг хадгалагдах чадвартай болгоно.
| ТӨГС БУЛЧИНГ ТЕСТОСТЕРОНГҮЙГЭЭР УРЛАЖ БОЛОХ УУ |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |