Бөхийн спорт яах аргагүй тулааны спортын нэгэн төрөл мөн. Тулааны спортын тэмцлийн мөн чанар нь өрсөлдөгчөө буулган авч ялалт авахад чиглэгддэг. Гэхдээ мэдээж тулааны спортод дүрмийн хүрээнд, хүлээн зөвшөөрөгдсөн мэх, техник, хөл гарын цохилтоор ялалт шийдэгдэнэ. Харин жүдо, самбо, чөлөөт бөх, сүмо, жюү жицү гээд бөхийн олон төрлийн спортод хөл, гарын барьц байрлал, мэх дүрмээр л зохицуулагддаг. Аль ч бөхийн төрөлд дүрмийн бус зохисгүй үйлдлийг санаатай гаргавал торгууль авна, хүнд хориотой үйлдэл гаргасан бол тэмцээнээс хасагдана. Тэрнээс биш үзэгчид, шүүгчдийн өмнөөс тэмцээнийг шүүдэггүй билээ.
Гэхдээ бөхийн спортын үнэнч үзэгч, фенүүд шүүгчдээс илүү шударга гэдгийг хэзээ ч битгий март. Хүн бүхний хатуу үгний эсрэг, өврөлзөж сөрвөлзөөд байх хэрэггүй юм. Дархан аварга бөхийн зангараг, үлгэр дуурайлыг харуулах ёстой. Ард түмэн, үнэнч үзэгчид шударга бус барилдаанд дургүйцлээ илэрхийлэх нь яах аргагүй зөв. Харин үүнийг нь өлгөж аваад баруун, зүүн аймгаараа талцан маргалдах нь буруу. Ард түмэн дархан аваргаас бөхийн ёс жудагтай байхыг л шаардлаа. Дархан аварга Н.Батсуурь нэг бус, удаа үндэсний бөх хүнд, тэр тусмаа дархан аварга бөхөд байж боломгүй ёс жудаггүй үйлдэл, араншинг гаргаад байгаад нь үзэгчид ундууцаад байна.

Аварга, аавтайгаа нийлж цагдаа зодсон, аархаж залуу бөхийг нугасаар нь шидэж гэмтээсэн, давсан бөхийн араас салаавч гаргасан. Өрсөлдөгч бөхийн араас дайрч барьц авсан. Аманд нь хуруугаа хийж татсан. Хашлаганд толгойг нь мөргүүлсэн. Зодох гэж улаарч дайрсан, унасан бөхийг нидэрсэн гээд том, жижиг багагүй ёс зүйгүй үйлдлийг нэг бус удаа гаргаж байжээ. Аварга хүн буруу, зөв нь хамаагүй ийм үйлдэл, ийм яриа, гаргах шалтгааныг бий болгосондоо ард түмнээсээ уучлалт гуйх ёстой. Омог, бардам, залуу насны ааг омгоороо ард түмэн рүүгээ дайрч, үсчээд байх нь утгагүй юм.
Аварга бөхөд байж боломгүй зүй бус бусармаг үйлдлийг бага зүйл гэж, өмөөрч хамгаалаад байвал монгол бөхийн тогтсон дэг жаяг, өв уламжлалыг гажуудуулж мэдэх аюул эрсдэлд хүрч болохыг бид олон жишээнээс харж болно. Үндэсний бөхийн ёс жудгийг алдсан бөхчүүд гэвэл Хадбаатар, Бэгзсүрэн, Одхүү, Түвшинбаяр гээд л уртаас урт нэрс хөвөрнө. Баяр, наадмаар Г.Өсөхбаяр аварга, А.Сүхбат аваргыг тийрч, үзэгчдийг "Шок"-д оруулж байлаа. Харин А.Сүхбат аварга сэтгэл санаагаар унаж, хямд чанаргүй архи уугаад хордлогонд орохдоо, ард түмнээ чанартай архи спиртээр хангах "Алтан хүнс" компаниа байгуулах санааг олж байв. Энэ мэтээр үндэсний бөхчүүдээ хайрлаж, хүндэлсэн ард түмнийхээ хайр, хүндэтгэлийг даагаагүй билээ. “Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш ухаардаггүй, цаас хэдий нимгэн ч чичэхээс нааш цоордоггүй” гэдэг. Ард түмний хайр хүндэтгэлийг дааж чадаагүй тэднийг алдаа гаргасных нь дараа буруутгаж, шүүх биш. Алдаа гаргахаас нь өмнө засаж залруулаад явах нь зөв болов уу.

Бөхийн бүх төрөлд өрсөлдөгчөө гэмтээж, бэртээх аюул эрсдэл дагуулж мэдэх мэхийг дүрмээр хориглодог. Мөргөлдөх, самардах, хуруу, гарыг нугалах, үений эсрэг хөших, нидрэх, алгадах, үсдэх, цохиж халах зэргийг санаатай хийсэн үү, санамсаргүй байдлаар хийв үү гэдгийг шүүгчид дэнсэлж, нягталдаг. Өнгөрсөн жилийн чөлөөт бөхийн ДАШТ дээр МУГТ П.Орхон нүдээ дов болтол мөргүүлсэн. Гэтэл санаатайгаар удаа дараа, түүнийг мөргөсөн өрсөлдөгч бөхийн үйлдлийг шүүгчид санамсаргүй үйлдэл гээд л өнгөрч байсан. МУГТ О.Пүрэвбаатар, МУГТ П.Өнөрбат нар ДАШТ-ий финалд мөн мөргүүлээд дов болтлоо хавдаж, тагларсан нүдтэйгээр барилдаад л дэлхийн медальтан болж байлаа.

МУГТ Х.Цагаанбаатар арваад жилийн өмнө Азийн наадам дээр Казахстаны бөхийг цэвэр ялсан. Шүүгчид түүнийг өрсөлдөгч бөхийн нурууг гэмтээх үйлдэл гаргалаа гээд “Хансаку маки” торгуулиар тэмцээнээс хасаж байсан. “Рио-2016” олимпын алтан медалийн төлөөх барилдаанд МУГТ Д.Сумъяаг, Бразилын Rafaela SILVA, дүрмийн бусаар тохойгоор хөлд хүрч, тахимдан үнэлгээ авч олимпын аварга болж л байлаа. Шүүгчид нутгийн бөхөд тал засаад л өнгөрсөн. А.Сүхбат аварга эд барилдаж явах үедээ нэгэн барилдаанд хөл оролцуулан халсан гэдгээр хасагдаж л байсан. Японы сүмод Д.Дагвадорж аварга ёс зүйгүй үйлдэл гаргасан гэдгээр гэрийн хорионд орж, М.Даваажаргал аварга “Монголын шигшээ баг” гэсэн бичигтэй цамц өмссөн гэдгээр нэг сар барилдах эрхээ хасуулж байв. Д.Бямбадорж аварга нутаг нэгт дүү бөхөө “Аварга бөхийг ярьж байхад үл хүндэтгэн утсаар ярьлаа” хэмээн толгой руу нь лонхоор цохьсон гэж Японы мэргэжлийн Сүмо бөхийн холбооноос шийтгэл хүртээж байсан билээ.
Тэгэхээр бөхийн олон төрөлд хориотой мэх хийсэн, ёс зүйгүй үйлдэл гаргах бүрд тухайн спортын дүрэмд заасны дагуу тохирсон торгууль, шийтгэлийн арга хэмжээ авч тухайн бухарсаг үйлдлийг таслан зогсоодог билээ. Ер нь үндэсний бөхийн дархан аварга цолтой бөх бүх зүйлд үлгэр жишээ үзүүлж, ёс зүйтэй, хүнлэг, дэг жаягтай байх ёстой. Аварга бөх хэлэх үг, хийж буй үйлдэл бүрээ хянан, цэнж, Монгол үндэсний бөх, бөхчүүдийнхээ нэр хүндийг хүндэтгэн дээдэлж, залуу бөхчүүдэд үлгэр дуурайл үзүүлэх эрхэм үүргээ ухамсарлан явах үүрэгтэй. Дархан аварга бөх, монгол үндэсний бөхийн өв уламжлалаа гажуудуулахгүй, дээдлэн хүндэтгэх ёстой. Ард түмэн үндэсний бөхөө хүндэтгэж, бөхчүүдээ өмөөрч дуугарч байна. Н.Батсуурь аваргын нэг биш нижгээд удаа гарсан араншинг засч залруулах гэж ард иргэд ундууцаад байна.
| АРД ТҮМЭН АВАРГААС БӨХИЙН ЁС ЖУДГИЙГ Л НЭХЛЭЭ |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |