ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 48 КГ-Д Ж.АНУДАРЬ, Г.НАРАНЦЭЦЭГ

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 24 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас энэ жинд ОУХМ Ганбаатарын Наранцэцэг, ОУХМ Жамсрангийн Анударь нар барилдана.
Тус жингийн “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Г.Наранцэцэг гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын PARK Seo Yun, Францын Morgane ANNIS нарын хэн ялсантай барилдана.
Ж.Анударь “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Италийн Francesca MILANI-тай таарсан. Хэрэв түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Хятадын HUI Xinran-тай барилдана. Энэ хэсгийг Францын Shirine BOUKLI толгойлсон байгаа.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 52 КГ-Д М.НАНДИН-ЭРДЭНЭ, Б.УРАНЗАЯА
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд 32 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас энэ жинд ОУХМ Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ, Баянмөнхийн Уранзаяа нар барилдах юм.
М.Нандин-Эрдэнэ их чанга сугалаа татсан байгаа. Тэрбээр “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Францын Amandine BUCHARD-тай таарсан. Хэрэв түүнийг ялж, чадах юм бол хоёрдугаар тойрогт Япон, Хятадын тамирчдын хэн ялсантай барилдах юм.
Б.Уранзаяа “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Унгарын “Залуу-Од” Roza GYERTYAS-тай таарлаа. Хэрэв түүнийг буулган авч чадвал хоёрдугаар тойрогт Францын Blandine PONT, Косовогийн Fationa KASAPI нарын хэн ялсантай барилдана.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 57 КГ-Д Т.АРИУНЗАЯА
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 25 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай энэ жинд ОУХМ Тэрбишийн Ариунзаяа барилдана. Тэрбээр “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Испанийн Adriana RODRIGUEZ SALVADOR-той таарсан. Хэрэв түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Хорватын Ana Viktorija PULJIZ-тай барилдана.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 63 КГ-Д Л.ЭНХРИЙЛЭН
.jpg)
Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд 24 жүдочин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас энэ жинд МУГТ Лхагватогоогийн Энхрийлэн барилдана. Тэрбээр “В” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт АНУ-ын Emily Daniela JASPE, Испанийн Laura VAZQUEZ FERNANDEZ нарын хэн ялсантай барилдана.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН -78 КГ-Д О.ХҮСЛЭН, А.ДУЛАМСҮРЭН
Эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд 32 жүдочин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас ОУХМ Отгонбаярын Хүслэн, залуу тамирчин Айлтгүйбаатарын Дуламсүрэн нар өрсөлдөнө. О.Хүслэн их чанга сугалаа татсан байгаа. Тэрбээр “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Францын Audrey TCHEUMEO барилдана. Харин А.Дуламсүрэн “D” Хэсгийн нэгдүгээр тойрогт Сербийн Jovana STJEPANOVIC-тай таарсан. Түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт Италийн Alice BELLANDI-тай барилдана.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 60 КГ-Д Э.АРИНБОЛД, Т.ТҮМЭНЖАРГАЛ
.jpg)
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 41 жүдочин барилдах мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Энхтайванын Ариунболд, залуу тамирчин, оюутны “Унирверсиад” их наадмын хүрэл медальт, шинэхэн улсын аварга Түвшинтөрийн Түмэнжаргал нар барилдана.
Э.Ариунболд “D” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Бразилын Diego ISMAEL-тай барилдана. Хэрэв түүнийг буулган авч чадах юм бол гуравдугаар тойрогт Азербайжаны Balabay AGHAYEV, Өмнөд Солонгосын KIM Hwasu, Испанийн Francisco GARRIGOS нарын хэн ялсантай таарна. Энэ хэсгийг Францын Luka MKHEIDZE толгойлон барилдах юм.
Т.Түмэнжаргал “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Украины Dilshot KHALMATOV-той таарсан байгаа. Түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт Унгарын Marton ANDRASI-тай барилдана.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 66 КГ-Д Ё.БАСХҮҮ, Ө.ЖАНЦАНДОРЖ, Б.НАРМАНДАХ, Э.БИЛЭГТ

Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд 52 жүдочин барилдах мэдүүлэг өгсөн байгаа. Манай улсаас ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Ази тивийн аварга, МУГТ Ёндонпэрэнлэйн Басхүү, “Гран при”-гийн хүрэл медальт, залуу тамирчин Өнөрбатын Жанцандорж, АНЭУ-ын нэр дээр ОУХМ Баянмөнхийн Нармандах, АНУ-ын иргэншилтэй Эрдэнэбилэгийн Билэгт нар барилдана.
Ё.Басхүү “А” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойргийн барилдаанд Израилийн Adam JAZAN, Италийн Valerio ACCOGLI нарын хэн ялсантай барилдах юм.
Ө.Жанцандорж “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Мороккогийн Abderrahmane BOUSHITA-тай таарсан. Хэрэв түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт Казахстаны Gusman KYRGYZBAYEV-тай барилдана.
АНЭУ-ын Баянмөнхийн Нармандах “В” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын LIM Eunjun, Казахстаны NARBAYEV Bauyrzhan нарын хэн ялсантай барилдана.
АНУ-ын Э.Билэгт “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Киприйн Petros CHRISTODOULIDES-тай таарсан. Хэрэв түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт Израилийн Matan KOKOLAYEV-тай барилдана.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 73 КГ-Д О.УРАНБАЯР, Л.АНХЗАЯА, Б.STEVEN

Эрэгтэйчүүпийн 73 кг-ын жинд 54 жүдочин барилдахаар мэдүүлэг өгсөн байна. Манай улсаас ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Лавжаргалын Анхзаяа, “Улаанбаатар Гранд слам”-ын аварга, ОУХМ Одгэрэлийн Уранбаяр, АНУ-ын иргэншилтэй Болдбаатарын Steven нар барилдана.
О.Уранбаяр “А” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Казахстаны Yesset KUANOV, Төв Африкийн Нэгдсэн Улсын Jason Patrick ZACKO NGAWILI нарын хэн ялсантай барилдана.
Л.Анхзаяа “D” хэсгийн нэгдүгээр тойрог гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Английн Irakli GOGINASHVILI, Гамбийн Faye NJIE нарын хэн ялсантай барилдана.
АНУ-ын Болдбаатарын Steven “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Домниканы Marc GERARDO VIALA-тай таарсан. Хэрэв түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Францын Joan-Benjamin GABA-тай барилдана.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 81 КГ-Д О.ШИНЭБАЯР
Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд 53 жүдочин барилдах мэдүүлэг өгсөн байна. Энэ жинд манай улсаас Оюунчимэгийн Шинэбаяр барилдана. Тэрбээр “С” хэсгийн нэгдүгээр тойрогт АНУ-ын Ramon HERNANDEZ JR-тай таарсан. Хэрэв түүнийг буулган авч чадах юм бол хоёрдугаар тойрогт Бразилын Gabriel FALCAO-той барилдана. Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жингийн “D” хэсгийн нэгдүгээр тойрогт дүрвэгчдийн багийн, Өвөр Монголын Мөнхөөгийн Хүслэн, Францын Francis DAMIER-тай таарсан. Хэрэв түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Украины Anton SAVYTSKIY-тай барилдана.
| “ПАРИС-2026 ГРАНД СЛАМ”-ЫН СУГАЛАА ЯВАГДАЖ, ОНООЛТ ГАРЛАА |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |