• Өнөөдөр 2026-02-01

Т.Түвшинжаргал Иван Ярыгины “Гран при”-гээс алтан медаль хүртлээ

     ОХУ-ын Красноярск хотод олимп, дэлхийн аварга, алдар бөх Иван Ярыгины нэрэмжит чөлөөт бөхийн “Алтан Гран при-2026” тэмцээн өнөөдөр өндөрлөж байна. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн  76 кг-ын жинд өрсөлдсөн, “Транс капитал” ББСБ, “Хилчин” спорт хороо, “Хантайшир” дэвжээний тамирчин, ОУХМ Таравын Түвшинжаргал аваргын алтан медаль хүртлээ.

    Тэрбээр Беларусийн тамирчин Анастасияа Зимианкован цэвэр ялж, түрүүллээ. Харин ДАШТ-ий мөнгөн медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Энх-Амар Даваанасанг, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Ган-Очирын Уртнасан 6:1-ээр ялж, хүрэл медаль хүртэв. Ийнхүү Монгол Улсын тамирчид Красноярскийн дэвжээнээс хоёр алт, нэг мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүллээ.


 

 


Т.Түвшинжаргал Иван Ярыгины “Гран при”-гээс алтан медаль хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188