.jpg)
–Үндэсний дээд лигийн “Өвөрхангай Хашхан” багт тоглож байгаа уу?
-“ Хашхан-Өвөрхангай” багт зөвхөн 2025-2026 оны энэ улиралд тоглохоор орсон. Лиг эхлэхээс арав хоногийн өмнө шийдээд “Хашхан” багтайгаа нэгдсэн.
.jpg)
-“Хашхан” багт тоглохоос өмнө ямар багуудад тоглож байсан бэ?
-“Хашхан” багаас өмнө 2010-2017 онуудад “Enacoree” багт, 2019-2021 онуудад “Hobby Ace” багт, 2022 оноос 2025 оны хоёрдугаар сар хүртэл “Хөвсгөл-Эрчим” багт тус тус тоглож байсан.
.jpg)
-Танай баг 2025-2026 оны дээд лигийн тэмцээнд одоогоор хэдэн тоглолт хийж, хэдэн хожилтой явж байгаа вэ?
-“Хашхан-Өвөрхангай” баг маань 2025-2026 оны улиралд дээд лигт V байрт орсон үзүүлэлтэй лигийг өндөрлүүлсэн байгаа.
.jpg)
-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Ган-Очирын Хонгорзул гэдэг. Волейболын спортын Олон улсын хэмжээний мастер цолтой. Айлын том охин. Доороо хоёр дүүтэй. Одоо нөхөр, охины хамт амьдардаг.

-Аль аймаг, хотод төрж, өссөн хүүхэд вэ?
-Би Улаанбаатар хотод төрсөн. Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд өссөн. Харин 14 настайдаа Улаанбаатар хотод ирж, “Enacoree” клубт нэгдэж волейболын спортоор тууштай хичээллэж эхэлсэн.
.jpg)
-Бага нас нь Мөнххаан суманд өнгөрсөн юм уу?
-Тийм ээ, бага, балчир насандаа Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд аав, ээжтэйгээ амьдарч байсан. Харин өсвөр үе 14 наснаасаа хойш Улаанбаатар хотын “Enacoree” багийн эгч нартайгаа цуг амьдарч өссөн.
.jpg)
-Яагаад бусад спортоос илүүтэйгээр волейболын спортыг сонирхон хичээллэх болов?
-Би суманд өссөн хүүхэд. Сумын төвд спортын олон төрөл хичээллэдэггүй байсан. Манай суманд шинэ багш ирээд волейболын дугуйлан хичээллүүлж эхэлсэн юм. Аав маань намайг тавдугаар ангид байхад тэр багшийн секцэнд оруулж өгсөн. Өөр төрлийн сонголт гэхээр бөхийн спорт л байлаа. Эмэгтэй хүнд арай цэвэрхэн, “Дэмий гонзгой” болохгүй гээд л волейболын спортыг анх сонгож хичээллэж байсан даа.
.jpg)
-Волейболын спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Би ерөнхий боловсролын дунд сургуулийн тавдугаар ангид байх үеэс хойш волейболоор хичээллэсэн гэхээр 20 жил болж байгаа юм байна. Гэхдээ дунд сургуулийн секц долоо хоногт 2-3 удаа л алдаг, оног ордог. Заал, танхим зарим үед олдохгүй байдаг байлаа. Харин 2010 оноос хойш яг тууштай өдөр бүр тасралтгүй хичээллэсэн.
.jpg)
-Багийнхаа довтлогч, холбогч, хамгаалалтын ямар байрлал дээр тоглодог вэ?
-Би багийнхаа өндрийн довтолгооны байрлал дээр тоглодог. Гэхдээ өндрийн довтолгооны тоглогч гээд холбогч, хамгаалалтад оролцохгүй гэсэн үг биш. Бүх байрлал дээр шаардлагатай үед тоглоно.
-Волейболын спортын анхны багш нь хэн бэ?
-Надад волейболын спортын суурийг тавьж өгсөн хүн бол Дорнод аймгийн уугуул, спортын мастер Цэдэн-Ишийн Наранхүү гэдэг багш байгаа. Багш маань одоо Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын 4-р дунд сургуульд багшилж, “SB- Alpha” гэдэг волейболын сургалт хичээллүүлдэг.
-Волейболын спортын чухам юу нь чамд илүүтэйгээр таалагдсан бэ?
-Тоглолтын үед өөрийн талбай дээр нэг ч бөмбөг унагахгүй байхын төлөө багийн бүх гишүүд нэг зорилготойгоор нэгдэн, хичээж, эцсийн хүчээ шавхан тэмцэж байгаа нь таалагддаг. Би волейболын спортоос өөрөөсөө илүүтэйгээр бусдыг бодох хүмүүжлийг олж авсан. Бусдад туслах, бусдын төлөө тэмцэж л сурдаг даа.
-Волейболоор хичээллэж байхад тань шантарч, мохох үе гарч байсан уу?
-Шантарч, мохох үе өсвөр насанд гэрээсээ хол, аав, ээжээсээ тусдаа амьдарч, хичээллэж байх үед л гардаг байсан. Жаахан хүүхэд болохоор гэрээ санах гэх мэтэд л шантарна. Харин бэлтгэл, сургуулилалтаас бол шантарч, мохож байгаагүй. Дуртай сонирхолтой зүйл маань волейбол болохоор тийм бодол төрдөггүй.
-Волейболын спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтууддаа сонирхуулахгүй юу?
-Монголын волейболын холбооны Үндэсний дээд лигийн хоёр удаагийн аварга болж байсан. Мөн дээд лигийн хоёр мөнгө, хүрэл медальтай. Нэг удаа дээд лигийн “Үнэ цэнтэй тоглогч”-ийн “MVP” шагналыг хүртсэн. Нэг удаа “Шилдэг довтлогч” болж байсан.
-Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн өрсөлдөөнтэй дурсамж үлдээсэн сайхан тоглолтыг хэзээ хийж байсан бэ?
-Ер нь тоглолт бүр л өрсөлдөөнтэй байдаг л даа. Гэхдээ “Hobby Ace” багтайгаа хоёр удаа үндэсний дээд лигийн мөнгөн медаль авч байсан. Дараа жил нь “Хөвсгөл-Эрчим” багтайгаа анх удаа Үндэсний дээд лигийн аваргын төлөө өрсөлдсөн. Тэр таван тоглолт маш ширүүн өрсөлдөөнтэй болсон. Манай баг 2:0-ийн харьцаагаар хожигдож яваад эргэн, ирэлт хийж дараалан гурав хожил авч, 3:2-оор ялалт байгуулсан. Тэр тоглолт хэзээ ч мартагдашгүй тоглолт, адал явдалтай жаргалтай дурсамжтай санагддаг.
-Амралт, чөлөөт цагаар юу хийх дуртай вэ?
-Амралт, чөлөөт цаг гарвал аль болохоор гэр бүлээрээ аялах, амрах дуртай.
-2026 онд оролцох ямар томоохон тэмцээнүүд хүлээж байгаа вэ?
-2026 онд оролцох тэмцээнүүдийн тов одоогоор баттай гараагүй байна. Миний хувьд аль нэг багт тогтвор суурьшилтайгаар хараахан харьяалагдаагүй байгаа. Боломжийн гоё санал ирвэл тоглоно.
| Г.ХОНГОРЗУЛ: Бид 2:0-ээр хожигдож яваад ялсан минь хэзээ ч мартагдахгүй, жаргалтай дурсамж |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |