
-Насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа оролцоод хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе.
-Сайн байна уу. Танд баярлалаа.
-УАШТ-д хэдэн тойрог барилдаан хийсэн бэ?
-Чөлөөт бөхийн 2026 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд энэ жил анх удаа медаль хүртсэндээ баяртай байгаа. УАШТ-д гурван тойргийн барилдаан хийсэн.

-Хамгийн хүнд, ширүүн барилдааныг хэнтэй хийв?
-“Хантайшир” дэвжээний тамирчин Б.Сувд-Эрдэнэ эгчтэй хийсэн медалийн төлөөх барилдаан хамгийн чанга нь байсан. УАШТ-ий медаль төлөөх барилдаан болохоор аргагүй байх. Ялагдсан нь медальгүй хоцрох, ялсан нь УАШТ-ээс медаль хүртэх хариуцлагатай барилдаан байлаа.

-Цаашид 50 кг-ын жинд тогтож барилдах боломж бий юу?
-Тийм ээ, цаашид 50 кг-ын жиндээ тогтож барилдах бодолтой байгаа. Энэ жинд тив, дэлхий олимпын медальтан болохын төлөө зүтгэнэ дээ.
-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Отгонбаатарын Гансувд гэдэг. Батлан хамгаалах яам, зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин.
.jpg)
-Аль аймаг, хотод төрж, өссөн хүүхэд вэ?
-Би Говь-Алтай аймгийн Цогт сумын Баян-Өндөр багийн Урд шанд гэдэг газар төрсөн. Намайг аав маань эх барьж авсан гэдэг. Их ховорхон дохиолдол шүү. Аав маань намайг хүний орчлонд ирэхэд минь эх барьж авсанд би их баярлаж, талархаж явдаг.

-Бага нас нь хаана өнгөрөв?
-Бага насаа аав, ээжтэйгээ хамт хөдөө өнгөрөөсөн.
-Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Би айлын гурав дахь хүүхэд. Дээрээ хоёр ахтай. Доороо нэг охин дүүтэй.
.jpg)
-Танай гэр бүлд, өөрөөс чинь өөр спортоор хичээллэдэг хүн бий юу?
-Том ах маань ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагч байхдаа жүдо бөхөөр барилддаг байсан.
-Чөлөөт бөхөөр хичээллэхээс өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Би том ахыгаа дагаад жүдо бөхийн секцэнд орж байсан. Жүдогоор нэг сар бэлтгэл хийгээд больсон.

-Багадаа хэр хөдөлгөөнтэй охин байсан бэ?
-Ер нь их хөдөлгөөнтэй, гүйж, дэгдэж явдаг, сахилгагүй талдаа хүүхэд байсан гэж аав маань ярьдаг шүү.
-Чөлөөт бөхийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Чөлөөт бөхийн спортыг сонгож хичээллээд дөрөв дэх жилдээ орж байгаа.
.jpg)
–Спортын ямар зэрэг цолтой вэ?
-Би чөлөөт бөхөөр хичээллээд удаагүй байгаа залуу тамирчин болохоор одоогоор спортын цол, зэрэг аваагүй байгаа.
-Чөлөөт бөхийн анхны багш нь хэн бэ?
-Миний хамгийн анхны багш гэвэл “Аав шиг минь түгшигтэй” Алтанхуяг, ОУХМ Магвандорж гэдэг хоёр хүн бий.

–Одоо бэлтгэлээ “Аваргууд” академийн хэн багшийн удирдлага дор хийж байгаа вэ?
-Би Батлан хамгаалах яамны зэвсэгт хүчний “Алдар” спорт хороон дээр МУГД Цэрэнбаатарын Хосбаяр, МУГТ Бадрахын Одончимэг, МУГТ Ганзоригийн Мандахнаран багш нарын удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийдэг. Сая насанд хүрэгчдийн УАШТ-д манай 50 кг-ын жинд “Алдар”-аас олон эгч нар барилдахаар болсон. Тэгээд л намайг МУГТ Цэрэнбаатарын Цогтбаяр багшийн “Аваргууд” академиас оруулсан юм.
-Яагаад бусад спортоос илүүтэйгээр бөхийн спортыг сонирхон хичээллэх болов?
-Манай аавын талд нэлээн сайн бөхчүүд байсан гэж сонсож байсан. Харин аав маань намайг барилд гэж зөвлөж байгаагүй. Өөрийнхөө удам судрын бөхийн түүхийг сонсоод, тэр цагаас хойш барилдах сонирхолтой болсон.
-Чөлөөт бөхөөр хичээллэж байхад тань шантарч, мохох үе гарч байсан уу?
-Шантарч, мохох үетэй зөндөө тулгарч байсан. Тэр бүхнийг давж туулан гарч чадсандаа баяртай байдаг шүү.
-Сайн хийдэг гаршсан ямар дархан мэхтэй вэ?
-Босоо барилдаанаас хөлд алдалж орох, давхар хамах мэхийг сайн хийж сурах гэж хичээж байгаа.
-Чөлөөт бөхийн спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтууддаа сонирхуулахгүй юу?
-Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах “U15”, “U17”, “U20”-д амжилттай барилдаж алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан. Мөн өсвөрийн “U17” ангиллын Азийн аварга шалгаруулах тэмцээнд V байрт шалгарч байлаа. Олон улсын хүүхдийн наадам, Монголын бүх ард түмний зуны спортын их наадам, насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медаль хүртэж байсан.
-Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн өрсөлдөөнтэй дурсамж үлдээсэн ямар барилдаан байдаг вэ?
-Хамгийн анх чөлөөт бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн нь дурсамжтай санагддаг. Тэр тэмцээний анхны медаль сэтгэл зүрхэнд ойрхон хоногшин үлдсэн байдаг.
-Амралт, чөлөөт цагаар юу хийх дуртай вэ?
-Амралт, чөлөөт цагаараа ууланд алхах, ном унших дуртай. Мөн гэр бүлдээ цаг заваа түлхүү гаргахыг хичээдэг.
-Цаашдын зорилго, хүсэл мөрөөдөл гэвэл?
-Мэдээж тамирчин хүний туйлын зорилго олимп, тив, дэлхийн медаль байдаг. Тийм болохоор олимпын гурван жилийн циклд амжилттай барилдахыг хичээнэ.
| О.ГАНСУВД: “Хантайшир” дэвжээний Б.Сувд-Эрдэнэ эгчтэй хийсэн медалийн төлөөх барилдаан хамгийн чанга нь байсан |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |