Сумын цолтон болон залуу бөхчүүдийн шинэ оны эхний барилдаанд 672 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Увс аймгийн Хяргас сумын харьяат, “Лидер БОБУ” ХХК, “Хурд” дэвжээний бөх, сумын заан Дашнямын Мөнх-Отгон арав даван анх удаагаа түрүүллээ. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат, “Ихэр Мөнх” ХХК, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, сумын заан Дорждэрэмийн Сундуй үзүүрлэв.
Их шөвгийн гуравт Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, “Түвшин Наран” ХХК, “Говийн хүчтэн” дэвжээний бөх, сумын заан О.Учралбаяр, дунд шөвөгт Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, “Хаан даатгал” ХХК, “Завхан, Даян” дэвжээний бөх, сумын заан З.Нямдорж, Увс аймгийн Наранбулаг сумын харьяат, “Увснуур” дэвжээний бөх, сумын заан Б.Энхманлай, Тува улсын залуу бөх Донгак Сүлде нар шалгарлаа.
Бага шөвөгт Дундговийн заан Б.Доржсамбуу, Увсын заан Ц.Бямбацогт, Сүхбаатарын заан О.Эрдэнэбадрах, Өвөрхангайн заан Д.Мөнхтогтох, Архангайн заан А.Бат-Эрдэнэ нар үлдэв. "Янжка'с Терафи" ХХК-ийн захирал Д.Янжиндулам "Цолд ойрхон бөх" уламжлалт шагналаа Тува улсын залуу бөх Донгак Сүлдед гардуулсан юм.
Дараагийн барилдаан ирэх мягмар гараг буюу нэгдүгээр сарын 13-ны 13:00 цагаас Шинэ үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
| Сумын цолтнуудын барилдаанд Д.Мөнх-Отгон түрүүллээ |
|
Үндэсний үйлдвэрлэгчид “BAZAAR BERLIN 2026” үзэсгэлэнд оролцож байна
2026-11-08 10:00:02
ОХУ-ын Сахагийн тэмцээнээс Г.Хангайбаяр мөнгө, Б.Эрдэнэзаан хүрэл медаль хүртжээ
2026-11-08 09:30:01
Каратэгийн катагийн ДАШТ-ээс 1 алт, 2 мөнгөн медаль хүртжээ
2026-11-08 07:20:00
Монгол Улсын гал унтраах, техник спортын баг дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-08 07:10:00
Вена хотод таеквондо-гийн “ITF 60 th Anniversary Summit” арга хэмжээ болж байна
2026-11-08 07:00:00
Польш Улсад “Business Women IMPACT 2026” эдийн засгийн конгресс болов
2026-11-07 09:43:22
“Алдар” спорт хороо чөлөөт бөхийн тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-07 09:32:36
Манай 3х3-ын баг “Дакар 2026” олимпын наадмын шигшээ наймд шалгарлаа
2026-11-07 08:33:36
“ДАКАР-2026” 3х3-ын Монголын баг эхний ялалтаа авлаа
2026-11-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |