“Москва-1980” олимпын наадмын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, Жамцыг Даваажав агсны нэрэмжит сонгомол болон чөлөөт бөхийн УАШТ өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилнэ. УАШТ-ий эхний өдөр сонгомол барилдааны аваргууд тодорсон. Харин чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны УАШТ өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжилсэн. Өчигдөр эрэгтэйчүүдийн 70, 74, 79, 86 кг, эмэгтэйчүүдийн 50, 55, 57, 68 кг-ын жингийн аваргууд тодорсон. Нэгдүгээр сарын 11-ний ням гарагт УАШТ-ий сүүлийн өдрийн барилдаанууд явагдаж өндөрлөнө. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 92, 97, 125 кг, эмэгтэйчүүдийн 59, 65, 72 кг-ын жингийн барилдаанууд явагдана.
Т.ТУЛГА ГАВЬЯАТ ТАВ ДАХЬ ТҮРҮҮГЭЭ АВЛАА

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны УАШТ-ий эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд "Хүч" спорт хорооны бөх, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын аварга, МУГТ Т.Тулга бүх өрсөлдөгчөө цэвэр ялж, түүртэлгүй түрүүллээ. Тэрбээр Монгол Улсын аваргад тав дахь удаагаа түрүүлэв. Мөнгөн медалийг "Байдрагийн хүчтэн" дэвжээний тамирчин П.Мөнх-Эрдэнэ хүртлээ. Өнгөрсөн 2025 оны УАШТ-ий үзүүр бөх Б.Өсөхбаяр болон мөн УАШТ-ий мөнгөн медальтай С.Билгүүн нар хүрэл медаль хүртэв.
Эрэгтэйчүүдийн 70 кг-ын дүн:
1. Т.Тулга (Хүч)
2. П.Мөнх-Эрдэнэ (Байдрагийн хүчтэн)
3. Б.Өсөхбаяр (Аварга)
3. С.Билгүүн (Хилчин)
50 КГ-Д Б.МӨНХНАР ХОЁР ДАХЬ ЖИЛЭЭ ДАРААЛАН ТҮРҮҮЛЭВ

Азийн аваргын хүрэл медальт Б.Мөнхнар, өсвөр үе болон залуучууд, “U23” ангиллын ДАШТ-ий хүрэл медальт М.Мөнхгэрэл нар УАШТ-ий 50 кг-ын жинд гурав дахь жилээ дараалан түрүү булаалдсан. ОУХМ Б.Мөнхнар сүүлийн хоёр жил дараалан, М.Мөнхгэрэлийг яллаа. Энэ жингийн хүрэл медалийг Баянгол дүүргийн "Аваргууд" академийн тамирчин О.Гансувд, "Байдрагийн хүчтэн" дэвжээний бөх М.Пүрэвтунгалаг нар гардсан юм.
Эмэгтэйчүүдийн 50 кг-ын дүн:
1. Б.Мөнхнар (Алдар)
2. М.Мөнхгэрэл (Оргил клуб, Приус центр)
3. О.Гансувд (Баянгол дүүрэг “Аваргууд” академи)
3. М.Пүрэвтунгалаг (Байдрагийн хүчтэн)
О.АРИУНЗАЯА ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 55 КГ-ЫН АВАРГААР ТОДОРЛОО

УАШТ-ий эмэгтэйчүүдийн 55 кг-ын жингийн аваргаар “Аварга” сургуулийн тамирчин О.Ариунзаяа тодорлоо. Тэрбээр насанд хүрэгчдийн УАШТ-д дөрөв дэхээ зодоглож анхны түрүүгээ хүртэв. Тус жингийн мөнгөн медалийг "Хантайшир" дэвжээний бөх Т.Баяржаргал хүртсэн бол хүрэл медалийг “Хангай хайрхан уул” дэвжээний бөх Б.Чимгээ, Баянгол дүүрэг “Аваргууд академи”-ийн бөх Ц.Одончимэг нар гардан авлаа.
Эмэгтэйчүүдийн 55 кг-ын дүн:
1. О.Ариунзаяа (Аварга)
2. Т.Баяржаргал (Хантайшир)
3. Б.Чимгээ (Хангай хайрхан уул)
3. Ц.Одончимэг (Баянгол дүүрэг “Аваргууд” академи)
Б.ХУЛАНГИЙН ГУРАВ ДАХЬ ТҮРҮҮ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны УАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ДАШТ болон Ази тивийн аваргын мөнгөн медальт, ОУХМ Батхуягийн Хулан бүх өрсөлдөгчөө цэвэр яллаа. Энэ нь түүний Улсын аваргаас авч буй гурав дахь түрүү юм. Харин 19 настай Ү.Мөнхчимэгийн тухайд, насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа финалдаж, мөнгөн медальтан боллоо. Энэ жингийн хүрэл медалийг "Тэх Мөнх" клубийн бөх М.Рэнцэнханд, Баянгол дүүрэг "Аваргууд" академийн тамирчин Б.Үүрийнцолмон нар хүртсэн.
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын дүн:
1. Б.Хулан (Аврагч)
2. Ү.Мөнхчимэг (Төв Арж)
3. М.Рэнцэнханд (Тэх Мөнх)
3. Б.Үүрийнцолмон (Баянгол дүүрэг "Аваргууд" академи)
Э.ДЭЛГЭРМАА УЛСЫН ТАВАН УДААГИЙН АВАРГА БОЛЛОО

2026 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд “Хүч” спорт хорооны бөх, ДАШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ Э.Дэлгэрмаа тав дахь удаагаа түрүүлж, аваргаа дархлав. Мөнгөн медалийг “Алдар” спорт хорооны бөх, ДАШТ-ий хүрэл, Ази тивийн аваргын хошой мөнгөн медальт, улсын хошой аварга, ОУХМ Т.Энхжин гардаж, хүрэл медалийг “Дархан Хасу FOHOW” клубийн тамирчин, “U23” ангиллын Азийн аваргын хүрэл, улсын хошой мөнгөн медальт Б.Ганцэцэг хүртлээ.
Эмэгтэйчүүдийн 68 кг-ын дүн:
1. Э.Дэлгэрмаа (Хүч)
2. Т.Энхжин (Алдар)
3. Б.Ганцэцэг (Дархан Хасу FOHOW)
З.СУМЪЯАБАЗАР УЛСЫН АВАРГЫН ГУРАВ ДАХЬ ТҮРҮҮГЭЭ ХҮРТЛЭЭ

“Хилчин” спорт хорооны бөх, Азийн аваргын хүрэл медальт, ОУХМ З.Сумъяабазар чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий 74 кг-ын жинд түрүүлж, УАШТ-ий гурав дахь алтан медалиа авлаа. Энэ жинд “Дархан Хасу FOHOW” клубийн бөх, залуучуудын улсын гурван удаагийн аварга Э.Төгсжаргал дахин үзүүрлэв. Харин “Тэх мөнх” клубийн тамирчин М.Толуй, “Хилчин” спорт хорооны бөх Ш.Дэлэг нар дахин хүрэл медалийн эзэд боллоо.
Эрэгтэйчүүдийн 74 кг-ын дүн:
1. З.Сумъяабазар (Хилчин)
2. Э.Төгсжаргал (Дархан Хасу FOHOW)
3. М.Толуй (Тэх мөнх)
3. Ш.Дэлэг (Хилчин)
О.СҮЛДХҮҮ УЛСЫН АВАРГЫН ТАВ ДАХЬ ТҮРҮҮГЭЭ АВЛАА

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий 79 кг-ын жинд Ази тивийн аваргын хошой хүрэл медальт, армийн дэлхийн аварга, ОУХМ О.Сүлдхүү улсын аваргад тав дахиа түрүүлэв. Тэрбээр 74 кг-ын жинд хоёр жил дараалан түрүүлж байсан билээ. Улсын аваргын алт, мөнгөн медальтан Б.Батбаяр өнөө жил 79 кг руу өгсөж барилдаад ахин финалдсан. Тэрбээр ийнхүү УАШТ-ий алт, хошой мөнгөн медальтан боллоо. Хүрэл медалийг "Сүлд" спорт хорооны тамирчин Б.Ган-Эрдэнэ, "Хантайшир" дэвжээний бөх А.Сайнбилэг нар гардав.
Эрэгтэйчүүдийн 79 кг-ын дүн:
1. О.Сүлдхүү (Алдар)
2. Б.Батбаяр (Сүлд)
3. Б.Ган-Эрдэнэ (Сүлд)
3. А.Сайнбилэг (Хантайшир)
Б.БЯМБАДОРЖ УАШТ-ИЙ ГУРАВ ДАХЬ АЛТАН МЕДАЛИА ЗҮҮЛЭЭ
.jpg)
Эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд “Сүлд” спорт хорооны бөх, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Бямбадорж болон “Алдар” спорт хорооны тамирчин, Азийн тивийн аваргын хүрэл медальт, Н.Батбилгүүн нар финалдсан юм. Улмаар тус жинд ОУХМ Б.Бямбадорж түрүүлж, улсын аваргын гурав дахь алтан медалийг энгэртээ зүүлээ.
Харин ОУХМ Н.Батбилгүүний хувьд, өнгөрсөн 2025 онд аварга болж байсан билээ. Хүрэл медалийг “Байдрагийн хүчтэн” дэвжээний бөх ОУХМ Э.Бямбадорж, “Алдар” спорт хорооны тамирчин П.Билгүүндалай нар авлаа. ОУХМ Э.Бямбадорж хоёр өдрийн өмнө болсон сонгомол бөхийн УАШТ-ээс хүрэл медаль авсан билээ. Монгол Улсын арслан Пүрэвдагвын хүү Билгүүндалай анх удаа насанд хүрэгчдийн УАШТ-д оролцсон юм.
Эрэгтэйчүүдийн 86 кг-ын дүн:
1. Б.Бямбадорж (Сүлд)
2. Н.Батбилгүүн (Алдар)
3. Э.Бямбадорж (Байдрагийн хүчтэн)
3. П.Билгүүндалай (Алдар).
| Чөлөөт бөхийн улсын аваргын хоёр дахь өдрийн аваргууд тодорлоо |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |