
-“Рио-2016” олимпын өмнө чөлөөт бөхийг олимпын хөтөлбөрөөс хасна гэж ОУОХ мэдэгдэж шуугиан тарьж байсан. Энэ үйл явдал чөлөөт бөхийн холбооны шүүгч нарын авлига, хээл хахуулийн мафижсан тогтолцооноос болсон уу?
-Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны шүүгчдийн мафижсан энэ балиар зүйл олон жил, удаа дараа, олон тамирчин, дасгалжуулагчийн эрх ашгийг хохироосон учраас олимпын хөтөлбөрөөс хасах санал гаргасан юм билээ. Ийм мафижсан шүүгчдээс болж (ДБНХ) Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны үнэнч хөгжөөн дэмжигч, үзэгч, сонирхогчдоо алдаж, нэр хүнд нь унасан. Монголчууд “Рио-2016” олимпод оролцсон хоёр дасгалжуулагчаа үзэн ядаж, шүүмжлэхгүйгээр, харин тэр булхайтай шүүлтийг шүүмжилж, үзэн ядах ёстой байсан юм. 2016 онд Монголд ирэх олимпын медалийн төлөө тэр үеийн МЧБХ-ны удирдлагууд тэмцээгүй.
Тухайн үед 2016 онд Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд болох Д.Дагвадорж, Д.Сумъяабазар нарын ах дүүс, тус холбооны нарийн бичгийн дарга Б.Батбаяр, Б.Болд нарын ах дүүс болон хуурамч визний гэмт хэрэгтэн О.Баянмөнх нарын хүмүүс Монголд ирэх олимпын медаль, тамирчин, багш, дасгалжуулагчдын эрх ашгийг хамгаалах ёстой байтал эсрэг ажилласан.
Монгол Улс иргэнийхээ эрх, эрх чөлөөг хангаж, үндсэн хуулиараа хамгаална гэж үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 19-д тодорхой заасан байдаг. Эвлэлдэн нэгдсэн олон нийтийн байгууллага болох Монголын чөлөөт бөхийн холбоо өөрийн гишүүн, дасгалжуулагч, тамирчдынхаа эрх ашгийг хамгаална гэж дүрмийнхээ 1.1 дүгээр заалтад бичсэн байдаг. Тэр заалтаа биелүүлээгүй мөртлөө Цогоо, бид хоёрыг буруутгаж, шүүмжлэх талаас нь харсан.

-Ц.Цогтбаяр багш, та хоёрыг шийтгэж, эрхийг чинь хасах саналыг МЧБХ -ны хурлаар шийдэж, ДБНХ руу албан бичиг, хүсэлт явуулсан юм биш үү?
-Тэр үед Дэлхийн бөхийн нэгдсэн холбоонд явуулсан захидал бичгийг эх хувиар нь МЧБХ өөрсдөө дэлгэх ёстой. Одоо цаг нь болсон. ДБНХ-оос ирсэн албан бичигт “Танай МЧБХ-оос ирүүлсэн захидлыг үндэслэж хоёр дасгалжуулагчийн эрхийг гурван жилээр хаслаа” гэсэн байна лээ. Тэгэхээр МЧБХ-оос арга хэмжээ авах албан бичиг, захидлыг явуулсан байгаа юм.
Тэр хүсэлтийнх дагуу ДБНХ шийдвэр гаргасан байна. Үүнээс гадна МЧБХ-оос олон улсын шүүгч Б.Төмөрбаатар, Ц.Сэрээтэр, Олон улсын шилэгдмэл шүүгч А.Басхүү, хянагчаар хууль эрх зүйн мэргэжилтэн Лхасүрэн нарыг томилсон байдаг. “Рио-2016” олимпод МУГТ Г.Мандахнарангийн барилдааныг буруу шүүсэн үндэслэлийг тодорхойл гэсэн албан даалгавар өгчээ. Тэд барилдааны бүх бичлэгийг маш нарийн, хянаж үзээд шүүгчийн алдаа байна гэдгийг тогтоосон байдаг юм.
Харин протокол хөтлөөд гарын үсэг зурах болсон чинь Олон улсын шүүгч Б.Төмөрбаатар, Ц.Сэрээтэр хоёр маргааш, нөгөөдрөөс гарын үсэг зурна гэж хэлээд зугтаагаад алга болсон байдаг. Эдгээр шүүгчид яагаад Монгол Улсынхаа эрх ашиг болон олимпын булхайтай шүүлтэд луйвардуулсан медалийнхаа төлөө явахгүй байсан нь сонин. МЧБХ-ны дүрэмдээ холбооны гишүүн, тамирчин, дасгалжуулагчдынхаа эрх ашгийг хамгаална гэсэн заалт яасан бэ. Энэ заалтаас ухарч, няцаж болох уу. Буруу шүүсэн гэдэг баримт, нотолгоон дээр тэдний гарын үсэг зурахгүй зугтаж явснаас болж өнөөдрийг хүртэл ДБНХ-д нотолгоог явуулаагүй.
Тэндээс ч буруу шүүсэн гэдэг баримт нотолгоо ирээгүй. Үгүй ядахдаа “Зөв шүүсэн байна. Та хоёрын эсэргүүцэл буруу байна” гэсэн нотолгоогоо гаргачихаад бид хоёрт арга хэмжээ авах ёстой байсан юм. Үүнийгээ нотлоогүй байж бид хоёрын эрх чөлөөнд халдаж, гурван жил дэвжээн дээр гаргахгүй, ямарваа нэгэн үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хаслаа гэж бичсэн байгаа. Ямар нэг үйл ажиллагаа гэдэг дотор нь юу ордог юм бэ. Би одоо үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж болохгүй юм уу. Ийм хачин, ёс зүйгүй шийдвэрээр бид хоёрыг шийтгэн хохироосон байгаа.

-Цогоо багш, та хоёр тухайн үед Г.Мандахнаранг олимпын медаль авчихлаа гэж их баярласан биз?
-Тийм ээ,сүүлийн 13 секунд дутуу байхад Г.Мандахнаран оноогоо тэнцүүлж, сүүлийн оноогоор илүү гарсан. Цаг дуусахад гурван секунд дутуу байхад ялалтын баяраа үзэгч, хөгжөөн дэмжигч нартай хуваалцаж, өрсөлдөгчтэйгөө нүүр нүүрээ харсан байдалд тойрч гараа өргөж баярласан.
Дэвжээний шүүгч энэ гурван секундын үйлдлийг ашиглаж торгох санал гаргасан ч барилдааны үндсэн цагтаа амжиж гурван шүүгч санал нэгдэж чадаагүй. Мөн барилдааны дүрэм үйлчлэх үндсэн цаг дуусахаас өмнө дүрмийн дагуу зогсоож албан ёсоор, дүрмийн дагуу санал нэгтэй шийдвэр гаргаж чадаагүй. Манай Монголын ялалтаар албан ёсоор цаг дууссан. Зугтана гэдэг тодорхойлолт чөлөөт бөхөд нуруугаа харуулаад дэвжээнээс гарч зугтахыг л хэлнэ.
-Та хоёр шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэж хувцсаа тайлж шидсэн. Энэ үнэхээр ёс зүйгүй үйлдэл мөн үү. Арай өөр эсэргүүцлийн аргыг сонгох боломж байгаагүй юм уу?
-МЧБХ-ны дүрэм гэж бий. Дүрэмд заасан ёс зүйн үйлдэлд хүнийг харааж, хараалын үг хэлж заналхийлэх, цохих, зодох үйлдэл гаргаж болохгүй гэсэн байдаг. Олон хориглосон заалт бий. Гэхдээ энэ дотор хувцсаа тайлж эсэргүүцэл илэрхийлж болохгүй гэсэн заалт байхгүй. Таван толгойн ажилчид үсээ хусаж эсэргүүцэл илэрхийлж байлаа шүү дээ. Зарим үед бухимдсан хүмүүс талбай дээр хувцсаа тайлж эсэргүүцэл илэрхийлдэг. Энэ нь хариуцлага хүлээх буруу үйлдэл биш шүү дээ . Хувцсаа тайлах, өмсөх нь хүний эрх, эрх чөлөөний л асуудал.
Тэр үед бид хоёрт эх орны даалгавар, ард түмний итгэлийг алдалгүй, 40 жил тасарсан олимпын медалийг авах зорилго л байсан. Бидний хүч, хөдөлмөрийн үнэ цэнийг үгүй хийсэн болохоор эсэргүүцсэн. Хувцсаа тайлах тэр мөчид ойр дотнын хүнээ алдсан юм шиг тийм сонин хэцүү мэдрэмж бид хоёрт төрсөн. Олимпын дараа МЧБХ бид хоёрын эрхийг хассан. Бид эрхээ сэргээхээр шүүхэд хандсан. Харин шүүх хуулийн дагуу шударгаар шийдсэн. Шүүгч “Энэ хоёрын сэтгэл санааны цочирдсон, давчидсан хэм хэмжээ юунаас болов гэдгийг МЧБХ-ныхон та нар судалж үзсэн үү. Та нар чинь зорилго нэгтэй улсууд биз дээ. Яагаад та нар энэ ганц медалийнхаа төлөө нэгдэж ажиллаж чадахгүй байгаа юм. МЧБХ олон нийтийн байгууллага, гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Энэ маргаанаа, хоорондоо зөвшилцөж, учраа олж болдоггүй юм уу. Яагаад энэ хоёрыг буруутгаад байна вэ” гэж хэлсэн. Бид хоёрыг буруутгасан гол шалтгаан нь нөгөө монголчуудын “Тамын тогооны үлгэр” байгаа юм. Тэр үеийн чөлөөт бөхийн холбооны удирдлага нь ах дүүгийнхээ таалалд нийцсэн шийдвэр гаргадаг холбоо байсан.

-Оросын дасгалжуулагч буруу шүүсэн гэж шүүгчдийг зодсон. Гэтэл энэ ёс зүйгүй үйлдэлд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос ямарч арга хэмжээ аваагүй байх юм аа?
-Их гүрний дасгалжуулагч тийм давуу эрхтэй байна л даа. Олон мянган үзэгчийн өмнө дэвжээн дээр гарч шүүгчийг цохиж, шанаадаж, мөрлөж, элэгдэх үйлдэл гаргаад оросоор хараал урсган, доромжилж байгаа юм.
Гэтэл Оросын чөлөөт бөхийн холбоо “Манай багш, дасгалжуулагч нар буруу шүүлтээс болж сэтгэлийн хямралд орж цочирдож давчидсан. Тэр өөрийнхөө төлөө биш, улсынхаа, тамирчны амжилтын төлөө эсэргүүцэл илэрхийлсэн” гэж багш дасгалжуулагчаа өмгөөлж хамгаалсан мэдэгдэл гаргасан байна лээ. Манайх шиг шийтгээд, эрхийг нь хасаад өгөөч гэж ДБНХ руу албан бичиг, захидал явуулаагүй байна лээ.
-ДБНХ бусад улсыг дарамталж мөнгө авдаг байгууллага юм биш үү. Хахууль, авлигын мөнгө өгөөгүй улсын тамирчныг ДАШТ-ээс медаль авах боломжийг хаадаг юм уу?
-Тэр үед манай холбооны албан ёсны тайлангийн хурал дээр Д.Дагвадорж “ДБНХ-ны нэг шүүгчид 10 мянган ам. доллар өгөх ёстой” гэж хэлсэн. Энэ бол зүгээр нэг хүмүүс хоорондоо цай ууж суухдаа ярьсан зүйл биш. Тэр тайлангийн хурлаар үйл ажиллагааны болон санхүүгийн, амжилт бүтээл, алдаа дутагдлын гээд бүх зүйлийн бүтэн нэг жилийн тайланг танилцуулах ёстой байсан юм.
Тухайн үед санхүүгийн тайлангийн мөнгөн дүн нь зөрсөн. Тав, арван мянгаар биш. Хэдэн арван саяар дээш, доош зөрсөн. Тэр бүхнийг тайлбарлахдаа Д.Дагва дорж “ДБНХ-ны удирдах товчооны гишүүн ирэхэд халаасны мөнгө гэж өгдөг. Энэ цаасан дээр бичигдээгүй хууль. Нэг хүн, нэг холбооны гишүүнд 10 мянган ам. доллар өгдөг юм. Цаана нь юу явж байгааг мэдэхгүй. Гэхдээ би хэлье, тэд чинь медаль хуваарилаад байгаа юм. Бид эндээс их юм найдаж, их хор найруулж байж медаль авч байгаа. Сайн тамирчин яваад медалийн үзүүрээс аваад байгаа юм биш. Үүний цаана шүүгч явж байгаа. Тэрнээс биш нэг багш, нэг тамирчин гарч ирээд бүгдийг базаад байгаа юм биш шүү. Цаана нь лоби явж байгаа” гэж хэлсэн. МЧБХ ерөнхийлөгч нь албан ёсоор тэр хурал дээр хэлсэн. Одоо тэр тайлангийн бичлэг бүрэн эхээр байгаа. Хэн хүссэн хүн үзэж болно. Энэ яриа олон жилийн хөдөлмөр хөлс хүч, олон тамирчин дасгалжуулагчдын амжилтыг үгүйсгэж, дургүйцлийг нь хүргэсэн. Тэр үеийн Монголын чөлөөт бөхийн холбоонд итгэх, итгэл алдарч байлаа.

-Тэр албан ёсны тайлангийн хурал байсан уу ?
-2014 оны арван хоёрдугаар сард албан ёсны тайлангийн хурал дээр Д.Дагвадоржийн хэлсэн баримттай үг. Албаны хариуцлагатай хүн ДАШТ-ээс медаль авахын тулд 10 сая ам. доллар өгдөг гэж ярьж байгаа. “Рио-2016” олимпод Наврузов, Гомез нарын барилдааныг шүүсэн шүүгч нар олимпын үеэр ДБНХ-ны ерөнхийлөгчийн шийдвэрээр буруу шүүсэн гэж хөөгдсөн. Тэдгээр шүүгчийн булхайтай шүүлт нь авлигын нотолгоо шүү дээ.
- Тухайн үед МЧБХ Д.Дагвадорж удирдаж байгаад , өөрийн төрсөн ах УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарт шилжүүлэн өгсөн байдаг. Ямар аргаар ах, дүү нар тус холбоог гараас гарт шилжүүлсэн юм бэ?
-Чөлөөт бөхийн холбооны Их хурлаар дараагийн ерөнхийлөгч сонгох ёстой. Гэтэл 2009 оны Их хурал нь явагдаагүй байхад хурал даргалсан гэж дархан аварга Х.Баянмөнхийн гарын үсгийг хуурамчаар зурж, хурлын худал протокол үйлдэж МЧБХ-оог Л.Чинбатаас Д.Дагвадорж руу шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, 2009 оны хурлын протокол дээр 2013 оны тамгыг дарсан байдаг. Энэ нь шүүхээр нотлогдсон. Ийм луйвраар МЧБХ-ны ерөнхийлөгчийн албыг бие биедээ, ах дүү, амраг садангийн хүрээнд хоорондоо шилжүүлсэн. 2016 онд “Blue sky”-д хурал болно гэж зарласан ч албан ёсны хурал болоогүй ,бүрэн бүрэлдэхүүнээр цуглаагүй.
Тэр хурал дээр Д.Дагвадорж, Д.Сумьяабазар нар ирээгүй. Б.Наранбаатар, О.Пүрэвбаатар, Ц.Цогтбаяр, Б.Баяраа, Л. Энхбаяр, А. Басхүү нар дундаасаа түр хороо байгуулж О.Пүрэвбаатарыг төлөөлөл болгон сонгосон. Түр хороогоор хоёр тал асуудлыг авч хэлэлцэж, тал талаасаа төлөөлөгчдийг 50:50 хувиар сонгосон. Их хурлаа товлож тохиролцоод гарсан боловч, нөгөө тал ярианаасаа буцаж Б.Болд, Б.Батбаяр нарын ах дүүсийг МЧБХ-ны нарийн бичгийн дарга болгож, Д.Сумъяабазарыг МЧБХ-ны ерөнхийлөгч болгочихсон байсан. Ямар ашиг сонирхлоор МЧБХ-г дүү нь ах руугаа шилжүүлэв. Үзэл бодол, улс төр, ашиг сонирхлын үүднээс олон нийтийн байгууллагыг удирдаж болохгүй шүү дээ.
.jpg)
-2016 онд Ц.Цогбаяр, О.Пүрэвбаатар, Л.Энхбаяр та дөрөв УШБ-ын дасгалжуулагчийн ажлаа хүлээлгэн өгсөн. Та нараас УШБ-ийг хүлээж авсан багш, дасгалжуулагчдын ажлын үзүүлэлтийг дүгнэх дөрвөн жилийн олимпын циклийн хугацаа энэ жилээр дуусгавар болсон байдаг. Гэтэл 2019 ДАШТ эдгээр дасгалжуулагчдын ажлыг дүгнэж харуулсан. Яагаад амжилт гаргахгүй, ажил нь уначихаад байхад тэд нарт хариуцлага тооцохгүй байсан юм бол?
-Төрийн байгууллага БТСХ дасгалжуулагчдыг авахдаа гэрээт ажилтнаар авдаг. Тэр гэрээн дээр “Хариуцсан ажлын амжилт буурах юм бол гэрээг цуцална” гэсэн заалт бий. Гэтэл эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагчдын ажлын үр дүн, амжилт 2016-2020 онд жилээс жилд буурсан байдаг. 2016 оны олимпын өмнө бидний үед ямар амжилттай байв. Бид ДАШТ-ээс дөрвөн олимпын эрх, зургаан медалийг авсан. Багийн дүнгээр дэлхийд дөрөвдүгээр байрт оруулсан.
Олимпод түүхэндээ анх удаа бүтэн багаар орж чадсан. Олимпын зургаан жинд бид эрх авч байлаа. Гэтэл 2020 онд ҮШБ-ын эрэгтэй дасгалжуулагчид олимпын хоёр эрхтэй, олимпоос медаль авч чадаагүй. Амжилт нь буурсан тохиолдолд гэрээ цуцална гэсэн заалт хэрэгжээгүй. Хууль зөрчөөд ямар үндэслэлээр төрийг төлөөлж суугаа БТСГ ямар, ашиг сонирхлоор эдгээр хүмүүсийг байлгаад байсныг нь мэдэхгүй.
| Б.Баяраа: 2016 онд Монголд ирэх олимпын медалийн төлөө тэр үеийн МЧБХ-ны удирдлагууд тэмцээгүй |
|
Арьс арчилгааны “Dr.Acne zero” аппаратыг шинээр нэвтрүүлсэн гоо сайхны салонуудтай ТАНИЛЦ
2026-01-09 11:55:40
Г.БОЛОР: Нагац эгч минь "Тунгалаг тамир" киноны Буян чавганцын дүрээр ард түмэндээ мөнхөрсөн
2026-01-09 08:38:03
Э.Халиунболд “Дакар Ралли-2026”-гийн “ТОП-5” тамирчны эгнээнд орж ирлээ
2026-01-09 08:31:52
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2026-01-09 08:00:00
ТҮҮНИЙГ СОНСОХ ТУСАМ
2026-01-09 07:42:05
ЗАЛУУХАН ХИЛЧДЭЭР МАНУУЛСАН ЗҮҮН ХИЛ ДЭЭРЭЭС...
2026-01-09 07:17:19
Сонгомол барилдааны 2026 оны улсын аварга өндөрлөв
2026-01-09 07:05:00
Б.Баяраа: 2016 онд Монголд ирэх олимпын медалийн төлөө тэр үеийн МЧБХ-ны удирдлагууд тэмцээгүй
2026-01-09 07:00:00
ТҮРИЙВЧНИЙХЭЭ ЗУЗААНААР ТҮШЭЭДИЙГ ТЭРГҮҮЛДЭГ, ТЕНДЕРЭЭР ТОМОРСОН Б.ТҮВШИН
2026-01-09 07:00:00
Ж.НАМУУН: ХОРТ ХАВДАРТАЙ НҮҮР ТУЛСНЫХАА ДАРАА “SAMSUNG”, “APPLE”, “TOYOTA” ТЭРГҮҮТЭЙ КОМПАНИЙН СУРТАЛЧИЛГААНД ТОГЛОДОГ ЗАГВАР ӨМСӨГЧ БОЛСОН
2026-01-09 07:00:00
ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам өвлийн олимпын баг тамирчдыг хүлээн авч уулзав
2026-01-08 14:43:37
Мөсөн авиралтын тамирчид дэлхийн цомын цуврал тэмцээнийг зорив
2026-01-08 11:44:41
Чөлөөт бөх, сонгомол барилдааны улсын аварга эхэллээ
2026-01-08 10:31:49
Холимог тулаанчид "Лужоу 2026" Азийн аваргыг зорилоо
2026-01-08 10:25:04
Х.НЭРГҮЙ: Багийн гишүүд бие биеэ ойлгож байж л амжилт гаргана
2026-01-08 07:00:00
СӨРЖ ЗОГССОН ТЭМЦЭГЧ
2026-01-08 07:00:00
ААВ, АВГА АХ ХОЁРЫНХОО МӨНХИЙН ХҮСЛИЙГ ГҮЙЦЭЭСЭН М.САРНАЙ
2026-01-08 07:00:00
Ү.УНДРАЛ: “FAVWAY” ХАМТДАА БАЙСАН ЦАГТ Л ШИДЭТ ГАЛ АСДАГ ЮМ ШИГ САНАГДДАГ
2026-01-08 07:00:00
“ХОРИХ АНГИЙНХАН ТУРААЛААР НАС БАРСАН ТАЛИЙГААЧИЙГ ХӨНЖИЛД НЬ БООГООД АВААД ГАРДАГ БАЙСАН”
2026-01-08 07:00:00
А.АМАР САЙДЫН АЧ ХҮҮ Ч.НЭРГҮЙ: 56 НАСАНДАА ХЭЛМЭГДЭЖ, ХАРЬ ГАЗАР АМИА АЛДСАН ӨВӨӨ МИНЬ НААДМЫН ӨГЛӨӨ ЦААЗЫН ЯЛ СОНССОН ГЭДЭГ
2026-01-08 07:00:00
ИХ ТАЙГЫН ЭЗЭН
2026-01-08 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |