.jpg)
-Та “Рио-2016”, “Токио-2020”, “Парис-2024” гээд гурван олимп дараалан медаль хүртсэн Монголын цорын ганц тамирчин. “Токио-2020”-д таны тогтоосон 107 кг-ын жингийн паралимпын дээд амжилт хэвээрээ байгаа юу?
-Манай -107 килограммын жингийн дээд амжилт шинэчлэгдсэн. Миний хүчтэй өрсөлдөгчдийн нэг Ираны тамирчин Али Акбар Гарибши энэ жингийн дэлхийн дээд амжилтыг эзэмшиж байгаа.
.jpg)
-“Токио-2020” паралимпын аварга болж, алтан медаль хүртэх тэр үеийн мэдрэмж одоо ч мэдрэгддэг үү?
-“Токио-2020” паралимпын алтан медаль авах үед “Би чадлаа, би хийх ёстой ажлаа хийлээ” гэж л бодсон. Өөрт байгаа хүч, чадал, бүх боломж, нөөцөө бүрэн дүүрэн гаргаж чадсандаа баяртай байсан.
.jpg)
-Паралимпын алт, мөнгө, хүрэл гээд иж бүрдэл медальтай болсон. ДАШТ-ий гурван алт, дөрвөн мөнгө, дэлхийн цомын зургаан алтан медалийг хүртсэн. Азийн наадмын хоёр алт, нэг мөнгөн медальтай. Ер нь танаас спорт сонирхогчид байнга л алтан медаль хүлээдэг болжээ. Өмнө нь өргөж байсан жингээ тэмцээн дээр өргөж чадаагүй үед сэтгэлээр унадаг уу?
.jpg)
-Сэтгэлээр унаж гутраад байдаггүй ээ. Тэмцээн, өрсөлдөөн явагдаж байгаа болохоор ялж, ялагдах нь байх л зүйл. Үнэхээр үнэн хүчээ шавхаад өрсөлдөгчөө дийлэхгүй, ялагдаж байгаа бол сэтгэлээр унах шаардлагагүй. Харин өрсөлдөгчөөсөө илүү гарахын тулд бэлтгэл, сургуулилалтаа илүү хичээж, чанартай хийх л хэрэгтэй гэж боддог.

-Бэлтгэл, сэтгэл зүй өндөртэй байж тогтмол амжилт гаргана. Бэлтгэлийн уналт, сэргэлтийн үеийг хэрхэн даван туулдаг вэ?
-Сэтгэл зүйгээ аль болохоор өргөхийг хичээдэг. Дасгалжуулагчтайгаа сайн ярилцаж, байнга зөвлөгөө авдаг. Сэтгэл санаагаа тогтвортой байлгахын тулд гэр бүлийнхэнтэйгээ нээлттэй байна. Бэлтгэлийн уналтын үед өөрөө, өөрийгөө тайвшруулж “За одоо болно, удахгүй сэргэнэ шүү дээ” гэдэг. Тэгээд л хичээж бэлтгэлээ хийдэг дээ.
.jpg)
-“Рио-2016” паралимпын наадмаас хүрэл медаль хүртэхдээ 88 кг-ын жинд өрсөлдсөн байх аа?
-2016 онд “Рио-2016” паралимпын наадамд 88 кг-ын жинд өрсөлдөж, олимпоос анхны хүрэл медалиа хүртсэн. Тэр миний гол амжилтуудын нэг. Миний карьерын түүхийг нээж өгсөн. Амьдралд маань шинэ хүсэл, мөрөөдөл, шинэ түүх бичих эхлэл болсон “Рио-2016” паралимпын наадмын медальдаа хамгийн их хайртай.

-Та 2018 оны ДАШТ-ий 105 кг жингийн рекордыг хоёр удаа шинэчлэн тогтоож, 242.5 кг-ыг шахаж, аварга болж байсан юм уу?
-Тийм ээ, 2018 онд Финланд Улсын Ванта хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний -105 кг-ын жинд өрсөлдсөн. Тэр бол пара спортын ДАШТ биш. Эрүүл, жирийн тамирчдын өрсөлддөг “IPF”-ийн ДАШТ байсан. Би пара буюу “IFS”-ийн тамирчин шүү дээ.
.jpg)
Гэхдээ пара болон энгийн тамирчдын хоёр төрлийн дэлхийн аваргын тэмцээнд өрсөлдөөд явдаг. Энгийн тамирчдын ДАШТ-д 248 кг-аар дээд амжилтыг нь тогтоосон. Үүнээс гадна -120 кг-ын жингийн хэвтээ шахалтын дэлхийн рекорд дээд амжилтыг тогтоосон. Энэ хоёр дээд амжилтаа одоо хүртэл хадгалаад явж байгаа.
.jpg)
-2019 оны дэлхийн аваргаас алтан медаль хүртэхдээ 247 кг-ыг шахсан амжилтаараа дэлхийн дээд амжилт тогтоож, “Гиннесийн ном”-д бичигдсэн. Өнгөрсөн онд 248 кг-ыг өргөсөн гэдэг. Та 88, 97, 105, 107 кг-ын жинд өрсөлдөж байж, хэдэн жинд нь дэлхийн дээд рекорд амжилт тогтоож байсан бэ?
.jpg)
-2019 онд Казахстаны Нур-Султан хотод болсон “IFS” буюу пара пауэрлифтингийн дэлхийн аваргын -107 килограммын жинд 247 киллограммыг жинг шахаж дэлхийн рекорд дээд амжилт тогтоосон юм. Тэр рекорд амжилт маань 4-5 жилийн хугацаанд миний нэр дээр бүртгэгдэж явсан. Шинжлэх ухааны хөгжил, дэвшлийг бэлтгэл, сургуулилалтад үр дүнтэй ашигладаг болсны нөлөөгөөр рекорд амжилт богино хугацаанд шинэчлэгддэг болсон.
.jpg)
Миний хувьд пара төрөлдөө -88, -97, -107 килограммын жинд өрсөлдөж байсан. Энгийн тамирчдын “IPF” төрөлд -105, -120 кг-ын жинд оролцож, тив, дэлхийн рекорд амжилтыг тогтоож байлаа. Харин пара төрөлд бол -97 кг, 107 килограммын жинд Ази тивийн болон дэлхийн дээд амжилтыг тогтоож байсан.
.jpg)
-Та бэлтгэл дээрээ дээд тал 260 килограммыг өргөж байсан юм уу?
-Тийм ээ, би бэлтгэл дээр 260 кг-ыг өргөж байгаа. Тив, дэлхий, олимпын наадамд 260 кг-ыг өргөх гэж очдог. Тэр бүхэнд жин хасах, цагийн зөрүү, тухайн газар орон, нутагт дасан зохицох гээд гадны олон хүчин зүйл нөлөөлдөг. Тийм болохоор өргөж байсан жингээ өргөж чадахгүй байх тохиолдол байдаг.
.jpg)
-Таны өргөлтийг шүүгч тооцохгүй үе нэлээд гарч байсан. Тэр шүүгчийн үзэмжээс шалтгаалдаг уу, таны техник гүйцэтгэлийн алдаа байдаг уу?
-Ер нь ямарч төрлийн спортын төрөлд шүүгчийн буруу шүүлтээс болж, амжилт доошлон, унах нь бий. Миний хувьд техникийг алдаа тун бага гаргадаг. “Токио-2020” паралимпын наадмаас хойш иранчууд шүүгч нартай их ойр дотно харьцдаг болсон байна лээ. 2021 оны тэмцээн дээр гэхэд л Ираны тамирчин Акбарыг илүү дэмжсэн шүүлт хийж байх жишээтэй.
.jpg)
Тэр тэмцээний бичлэгийг дахин дахин үзэж нягтлахад надад гаргасан алдаа байгаагүй. Харин Ираны Акбар техникийн олон жижиг алдаа гаргасан байсан. 2023 оны ДАШТ дээр би 252 кг-ыг ямарч алдаагүй шахсан. Гэтэл шүүгчид түүнийг тооцоогүй. Дэлхийн цом дээр мөн л миний өргөлтийг тооцоогүй. “Ханжоу-2022” Азийн наадам дээр улаан цайм миний амжилтыг дарсан.
.jpg)
Тэр бүх алдаатай шүүсэн шүүгчдийн тэмцээний бичлэг одоо надад байгаа. Шүүгчид Ираны тамирчныг илт дэмжээд байдаг нь онцгүй л санагддаг. Үнэн хүчийг үзээд, техникийн алдаа гаргах юм уу, даахгүй, өөрөөсөө болоод ялагдахад харамсах зүйл байдаггүй. Миний л алдаа, миний буруу байгаа болохоор, өөрийгөө л буруутгадаг. Тэгээд “Бэлтгэлээ сайн хийе. Дараа заавал өргөнө, ялна, дийлнэ” гэж өөрийгөө хурцалдаг.
.jpg)
-Та багадаа хоёр шуундаа их бяртай байв уу?
-Би багадаа хоёр шуундаа тийм ч бяртай байгаагүй. Гэхдээ үеийнхэн дотроо тэнхээтэй л гэгддэг байсан шүү.
-Анх 2001 онд пауэрлифтингийн хэвтээ шахалтын улсын аваргын 52 кг-ын жинд түрүүлж байжээ.Танд ер нь улсын аваргад түрүүлж үзээгүй жин гэж бий юу?
-Анх 2001 онд паралимпын анхдугаар спартакиад гэж болсон юм. Тэр наадмын пара пауэрлифтингийн төрөлд оролцож байлаа. Тэр үед 48 кг жинтэй хэрнээ 52 кг-ын жинд өрсөлдөж 70 кг-ыг шахаж, медаль, өргөмжлөлтэй гэртээ харьж байсан. Харин 2022 онд пара пауэрлифтингийн 52 кг-ын жинд 130 кг-ыг шахаж түрүүлж байсан. Миний түрүүлж үзээгүй хөнгөн жингүүд байгаа, байгаа.

-Та Монгол Улсын дээд амжилтыг хэдэн удаа шинэчлэн тогтоосон бэ?
-Монгол Улсынхаа дээд амжилтыг хэдэн удаа шинэчлэн тогтоож байснаа мартсан байна. Зөндөө л олон удаа тогтоож байсан. Сүүлдээ тоогоо алдсан. Монгол Улсад “IPF”-ийн дүрмээр пауэрлифтингийн тэмцээн зохиогдог. Улсын аваргын 83 кг-ын жингийн “Классик” ангилалд 205 кг-ыг шахаж байсан. Мөн 93 кг-ын жинд оролцохдоо 227 кг, 105 кг-д өрсөлдөж 255 кг-ыг шахаж байлаа. Харин -120 кг-ын жинд оролцохдоо 261 кг-ыг өргөж рекорд амжилтыг тогтоосон. Тэр 261 кг бүх жингийн Монгол Улсын рекорд дээд амжилт гэж бүртгэгдсэн байдаг.
-2025 онд таныг ямар тэмцээнүүд хүлээж байгаа вэ?
-2025 онд олон улсын календарь төлөвлөгөөнд орсон тэмцээнүүдэд орно. Дасгалжуулагчтайгаа ярьж, зөвлөж, хэдэн тэмцээнд оролцохоо сонгож шийднэ. Миний хувьд жилд олон улс, тив, дэлхийн 5-6 тэмцээнд явж байж бэлтгэлийн стандарт, нормоо хангадаг. Тэр бүхэнд тааруулаад бэлтгэлийн ачааллаа тохируулдаг. Тэр тэмцээнүүдэд оролцож байж дараа, дараагийн тэмцээний эрх нээгддэг учраас тэр шүү дээ.
| Э.СОДНОМПИЛЖЭЭ: Амьдралд шинэ хүсэл, мөрөөдөл, шинэ түүх бичих эхлэл болсон “Рио-2016” паралимпын наадмын медальдаа хамгийн их хайртай |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |