.jpg)
-Монгол Улсын гар дээр суниалтын анхдугаар улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа. Юуны өмнө танд болон танай “Эргэлт.мн” сайтын хамт олонд маш их баярлалаа.

-Гар дээр суниалтын анхдугаар УАШТ-д хэдэн байгууллага, клубийн хичнээн тамирчин, хэдэн төрөл, ангилалд өрсөлдсөн бэ?
-Гар дээр суниалтын анхдугаар улсын аварга шалгаруулах тэмцээнд 21 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүргийн 386 тамирчин өрсөлдсөн.

-Монгол Улсад гар дээр суниалтын албан ёсны клубууд байдаг уу?
-Тийм ээ, 21 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүрэгт Гар дээр суниалтын салбар холбоодууд байгаа.

-Ер нь бүх спортын төрлийн тамирчид бэлтгэл дээрээ гар дээр суниалтыг тогтмол шахуу хийдэг. Тийм болохоор гар дээр суниалтын спортыг сонирхогч олон биз?
-Тийм шүү, гэхдээ гар дээр суниалтын спорт нэг онцлогтой. Төхөөрөмж дээр болон цэвэр тэсвэрийг харуулсан суниалтаараа ялгагдана.
.jpg)
-УАШТ-ий ямар төрөл, ангилалд хэд суниаж улсын аварга болов оо?
-Би гар дээр суниалтын анхдугаар УАШТ-ий 27-30 насны эмэгтэйчүүдийн ангилалд 20, 30, 40 суниаж шигшээ шатанд шалгарсан. Финалд 80 суниалт хийж алтан медаль хүртэж, улсын аварга болсон.
.jpg)
-Миний дүү манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Төмөрбатын Уртнасан гэдэг. 1997 онд Өмнөговь аймгийн Мандал овоо суманд төрсөн. Айлын том охин, доороо нэг дүүтэй. Миний бага нас Орхон аймгийн Эрдэнэт хотод өнгөрсөн. Арван жилийн дунд сургуулиа 2014 онд төгссөн. “Эрдэм” ахлах сургуулийг төгсөж байлаа.
.jpg)
2014-2018 онд МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийг Биеийн тамирын багш мэргэжлээр төгссөн. 2021 онд магистрын зэрэг хамгаалсан. Одоо Орхон аймгийн Биеийн тамир, спортын газрын Боловсролын байгууллага, Ахмадын спорт, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортыг хариуцсан мэргэжилтэн.
.jpg)
-Багадаа ямар спортын төрлөөр хичээллэж байсан бэ?
-Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагч байх үедээ хөнгөн атлетикийн спортыг сонирхож хичээллэдэг байсан.
-Одоо гар дээр суниалтаас гадна өөр ямар спортын төрлөөр хичээллэдэг вэ?
-Хийлдэг завины уралдаан рафтингийн спортоор хичээллэдэг. Одоо рафтингийн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох гэж байгаа. Рафтингийн уралдааны зам, уулын түргэн урсгалтай, харгиа, боргио, хүрхрээ бүхий голоор уралдааны даалгавар биелүүлдэг төрөл.
– Ямар спортын төрлийн ямар зэрэг, цолтой тамирчин бэ?
-Хөнгөн атлетикийн спортын дэд мастер, Спорт адал явдалтын спортын мастер цолтой.
-Одоо ямар байгууллага, клуб дээр бэлтгэл, сургуулилалтаа хийдэг вэ?
-Орхон аймгийн Гар дээр суниалтын холбоон дээрээ БТСГ-ын “А” зааланд бэлтгэл, сургуулилалтаа хийдэг.
-Яагаад гар дээр суниалтын спортыг сонгож хичээллэх болсон юм бэ?
-Анх 2019 онд гадаадын тамирчдын бичлэгийг үзэж байгаад гар дээр суниалтын спортыг сонирхож эхэлсэн. Тэр үед Монгол Улсад гар дээр суниалтын холбоо гэж байдаггүй байв. Энэ спортыг холбоог байгуулж, Монгол Улсдаа хөгжүүлэх юмсан гэж бодож явдаг байлаа.
-Хэд дэх жилдээ гар дээр суниалтын спортоор хичээллэж байгаа вэ?
-Гар дээр суниалтын спортыг анх 2019 онд сонирхож хичээллэсэн гэхээр өдгөө зургаа дахь жилдээ хичээллэж байгаа юм байна.
-Гар дээр суниалтын УАШТ-ээс өмнө энэ төрлийн ямар тэмцээнүүдэд өрсөлдөж байсан бэ?
-Гар дээр суниалтын анхдугаар УАШТ-ээс өмнө Орхон аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, улсын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхийг хүртсэн.
-Сэтгэлд нь хоногшин үлдсэн хамгийн сайхан дурсамж үлдээсэн ямар тэмцээн байдаг вэ?
-Анх 2023 онд Орхон аймагтаа гар дээр суниалтын спортыг үүсгэн байгуулан, хөгжүүлж эхэлсэн. Тэр үеийн хичээл, зүтгэл сэтгэлд хамгийн ихээр хоногшсон дурсамж болон үлдсэн шүү.
| Т.УРТНАСАН: Гадаадын тамирчдын бичлэг үзээд л гар дээр суниалтын спортыг сонирхож эхэлсэн |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |