
-Таеквондо-гийн 2025 оны ДАШТ-д амжилттай өрсөлдөж, дэлхийн аваргаас хоёр дахь алтан медаль хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа.
.jpg)
-Хэд дэх дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ оролцов. Нийт хэдэн медаль хүртээд байна вэ?
-Миний хувьд энэ жил дөрөв дэх удаагийнхаа ДАШТ-д амжилттай оролцоод байна аа.
.jpg)
–Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Мөнхцогийн Мөнхжаргал гэдэг. Нягтлан бодогч мэргэжилтэй.
-Аль аймаг, хотод төрж, өссөн хүүхэд вэ?
-Улаанбаатар хотод төрж өссөн.
.jpg)
-Ерөнхий боловсролын хэддүгээр сургуулийн, хэдэн оны төгсөгч вэ?
-Би нийслэлийн ерөнхий боловсролын арван жилийн 105 дугаар дунд сургуулийг төгссөн.
-Бага нас нь хаана өнгөрсөн бэ?
-Миний хүүхэд нас Улаанбаатар хотод өнгөрсөн. Ер нь ихэвчлэн бага насаа таеквондо-гийн бэлтгэл сургуулилалт хийж өнгөрөөсөн.

-Багадаа хэр хөдөлгөөнтэй охин байсан бэ?
-Одоо бодоод байхад их хөдөлгөөнтэй, сэргэлэн цовоо охин байжээ. Аливаа зүйлийг их хурдан сурдаг байсан санагддаг.
.jpg)
-Олон тулааны спорт дотроос яагаад онцолж “ITF”-ийн таеквондо-гийн спортыг сонгож хичээллэх болсон юм бэ?
-Би олон улсын таеквондо-гийн спортоор 2002 онд анх хичээллэж эхэлсэн. Анх хамаатны маань хүүхэд энэ спортоор хичээллэх гээд, тэгээд надад хамт явах санал тавьснаар энэ спортод хөл тавьж байсан.

-Таэквондо-гийн анхны багш нь “Чоно” клубийн Мягмарсүрэн багш уу?
-Би анх 2002 онд олон улсын таеквондо-гийн “Төмөр нударга” клубийн Батболд багшийн удирдлага дор хичээллэж байсан. Тэгээд хоёр жилийн дараа буюу 2004 онд “Чоно” клубт орж Мягмарсүрэн багшийн удирдлага доор тасралтгүй өнөөдрийг хүртэл бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа.
-Хэдэн настай байх үедээ таеквондо-гоор хичээллэж эхэлсэн бэ?
-Би 14-15 настай байх үеэс энэ спортод анх хөл тавьж орсон.
-Одоо хэд дэх жилдээ таеквондо-гоор хичээллэж байна вэ?
-Анх 2002 онд таеквондод орсон гэхээр энэ жил би 23 дахь жилдээ тасралтгүйгээр хичээллээд явж байна.

–Одоо таеквондо-гийн хар бүс хэддүгээр дантай мастер болсон бэ?
-“ITF” холбооны олон улсын хар бүс, нэгдүгээр дантай.
–Ямар мэргэжилтэй вэ. Хаана ямар байгууллагад ажиллаж байна вэ?
-Би нягтлан бодогч мэргэжилтэй. Тус мэргэжлээрээ тасралтгүй 15 жил нягтлан бодогчоор ажиллаж байгаа. Одоогоор “Термалин Клин” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байгаа.

-Одоо ямар клубт, байгууллагын тамирчин бэ?
-Олон улсын таеквондо-гийн "Чоно" клубийн тамирчин.
-Багш, дасгалжуулагчаар ажиллаж байгаа юу?
-Дасгалжуулагчаар ажилладаггүй. Одоогоор тамирчаар бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа.

–Таеквондо-гоор гаргасан томоохон амжилтуудаасаа сонирхуулахгүй юу?
-Би анх 2011 онд ДАШТ-ээс хувийн хатуу биет хугалах төрөлд мөнгөн медаль хүртэж байсан. Үүний дараа 2012 онд Ази тивийн арга шалгаруулах тэмцээнээс хувийн хатуу бие хугалах төрөлд алтан медаль хүртэж, Ази тивийн аварга болж байсан. 2013 онд ДАШТ-ий хувийн хатуу биет хугалах төрөлд алтан медаль хүртсэн. Таеквондо-гийн насанд хүрэгчдийн дэлхий аварга хэмээх цолыг Монгол Улсынхаа тамирчдаас анх түрүүн хүртэж байлаа. Мөн 2015 онд ДАШТ-ээс хувийн хатуу биет хугалах төрөлд мөнгөн медаль, багаараа алтан медаль хүртэж байсан.

-Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн сайхан дурсамжтай ямар тэмцээн байдаг вэ?
-Ер нь бүх тэмцээнд хамгийн сайнаараа хичээж оролцож байсан болохоор бүгд л хамгийн сайхан дурсамжтай санагддаг.
-Итали Улсын “Жесоло-2025” ДАШТ-д хэдэн төрөл, ангилалд оролцож хэдэн медаль хүртэв ээ?
-Энэ жилийн ДАШТ-д миний бие хувийн түлийн төрөлд мөнгөн медаль багийн хатуу биет хугалах төрөлд алтан медаль хүртсэн.
-Багийн хатуу биет хугалах төрөлд Ц.Дэлгэрцэцэг, Б.Амаасүрэн, Н.Энхнаран нартай нэг баг болж алтан медаль хүртсэн гэсэн. Хөл, гарын ямар цохилтоор хэр зузаантай банзыг хугалсан бэ?
-Миний хувьд багийн хатуу биет хугалах төрлийн багийн эрхийг хүртэх урьдчилсан төрөлд өрсөлдсөн. Хөлийн техникээр банз хугалах төрөлд багийн эрхийг авсан байгаа. Хөлийн цохилтоор хугалах хавтан нь ойролцоогоор 5-6 см-ийн зузаантай байдаг. Хатуу биет хугалах төрөлд зөв техник гүйцэтгэл, хурд, хүч, тэсрэлт, өөртөө итгэх итгэл, сэтгэл зүй их чухал байдаг юм.
-“Жесоло-2025” ДАШТ-д хатуу биетээс гадна түль болон тулааны төрөлд өрсөлдсөн үү?
-Хувийн болон багийн түлийн төрөлд өрсөлдсөн. Бид багаараа мөнгөн медаль авсан. Харин миний хувьд хувийн түлийн төрөлд мөнгөн медаль хүртсэн.
–Хоёр жилийн дараа 2027 онд болох ДАШТ-д оролцох уу?
-2027 оны ДАШТ Хятадын Бээжин хотод болно. Тус ДАШТ-д оролцохоор төлөвлөж байгаа.
–Одоо дараагийн оролцох ямар тэмцээнүүд байгаа вэ?
2026 онд таеквондо-гийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад болно. Тус тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилалтаа хийж байна.
| М.МӨНХЖАРГАЛ: Дэлхий аварга цолыг Монголын таеквондогчдоос хамгийн анх хүртэж байлаа |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |