
-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Сайн байна уу. Намайг Эрдэнэбаярын Энэрмаа гэдэг.
.jpg)
–2019 онд “FIBA 3х3”-ын “U18” ангиллын ДАШТ-ий эхний өдөр холын зайн шидэлтээр хамгийн өндөр оноо авч байсныг тань санаж байна. Хоёр тоглолтод 16 оноог авснаар Хятадын Xianglin Wu-тай хамтдаа онооны лидерээр нэрлэгдэж байсан. Тэр үеийн Э.Энэрмаагаас, өнөөдрийн Э.Энэрмаагийн тоглолтын ур чадвар хэр өөрчлөгдсөн бэ?
.jpg)
-ДАШТ-д 18 настай балчир охин оролцсон, одоо тэр үеэс тэс өөр болсон. 2019 онд анх удаа олон улсын тэмцээнд тэр тусмаа ДАШТ-д орж байсан болохоор маш их сандралдтай туршлага муутай, ур чадвар бага байсан. Харин одоо бол маш их зүйлийг сурч, ах, эгч, багш нараасаа өдөр болгон үлгэр дуурайлал авч өөрийгөө хөгжүүлж байгаа.
.jpg)
-Одоо лигийн ямар багт, ямар байрлал дээр тоглож байгаа вэ?
-Үндэсний дээд лигийн “M Winx багийн хамгаалагчийн байрлал дээр тоглодог.
.jpg)
–Спортын ямар зэрэг цолтой болсон бэ?
-Надад сагсан бөмбөгийн спортын ямар нэгэн цол, зэрэг нэг ч байхгүй.
-Аль аймаг, хотод төрж, өссөн хүүхэд вэ?
-Дархан-Уул аймгийн Дархан хотод төрж, өссөн.
.jpg)
-Бага нас нь хаана өнгөрсөн бэ?
-Бага насаа ихэвчлэн Дарханд эмээтэйгээ өнгөрүүлсэн.
-Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Айлын дунд дахь хүүхэд, (хоёр ихэр).

-Багад хэр хөдөлгөөнтэй охин байсан бэ?
-Багадаа их л даруухан охин байсан даа. Нэлээн дуугүй талдаа, бүрэг, ичимхий хүүхэд байлаа.
-Хэдэн настай, хэддүгээр ангид байх үеэсээ сагс бөмбөг тоглож эхэлсэн бэ?
-Ерөнхий боловсролын дунд сургуулийн есдүгээр ангиасаа сагсан бөмбөгийн секцэнд дээрээ хамрагдаж тоглож эхэлсэн.

-Яагаад бусад спортоос илүүтэйгээр сагсан бөмбөгийн спортыг сонирхон хичээллэх болсон бэ?
-Ах, эгч нарыхаа тоглолтыг их үздэг байлаа. Тэгээд л сагсан бөмбөгийн спортод дуртай болоод сонирхож хичээллэж эхэлсэн юм.

-Сагсан бөмбөгийн спортын чухам юу нь чамд илүүтэйгээр таалагдсан бэ?
-Багаар ажиллах чадвар нь илүүтэй таалагдсан. Яагаад гэвэл сагсан бөмбөгийн спортод нэг хүн бүхнийг дангаараа хийх боломжгүй, багийн тоглолт уначихдаг юм. Харин багийн гишүүд хамтарч нэгдэж, бие, биенээ ойлголцох нь чухал байдаг. Тоглогч бүр хоорондоо уяалдаатай, өөрт оногдсон үүрэг, хариуцлагыг ухамсарлан тоглох нь гайхалтай санагддаг.
.jpg)
-Сагсан бөмбөгийн анхны багш нь хэн бэ?
-Миний сагсан бөмбөгийн анхны багш маань Дархан-Уул аймгийн БСТГ-ын сагсан бөмбөгийн багш, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д. Гүржав байгаа.
-Одоо сагсан бөмбөгийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байна вэ?
-Сагсан бөмбөгийн спортоор ес дэх жилдээ хичээллэж байна.
-Сагсан бөмбөгийн спортоор хичээллэж байхад тань шантарч, мохох үе гарч байсан уу?
-Анх хичээллэж эхэлж байхад, мэдэхгүй, чадахгүй олон зүйлтэй тулгарч шантарч, мохох үе маш их гардаг байсан. Гэвч өөрийн дуртай, сонирхолтой спорт болохоор орхиж чадахгүй, харин улам бүр шамдан, хичээллэх болсон.
-Сагсан бөмбөгийн спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтууддаа сонирхуулахгүй юу?
-Анхны том тэмцээний амжилт гэвэл оюутны лигийн аварга болж байлаа. Мөн Монголын бүх ард түмний спартакиадаас алт, мөнгө, дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байгаа.
-Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн өрсөлдөөнтэй дурсамж үлдээсэн тоглолтыг хэзээ хийж байв?
-Сэтгэлд хоногшин үлдсэн өрсөлдөөнтэй тэмцээн гэвэл оюутны лигийн аваргын тоглолт байна. Оюутны лигийн аваргын төлөөх тоглолтод “Этүгэн” их сургуультай таарсан юм. Тэр тоглолт маш өрсөлдөөнтэй болсон. Хамгийн их дурсамж үлдээсэн тоглолт болсон.
-Монголын сагсан бөмбөгийн хөгжил Ази болон дэлхийн хэмжээнд хүрчихлээ. Харин МУГД С.Тулгаас хойш манай эрэгтэй багийн тоглолт жаахан уначихсан мэт санагддаг уу?
-Ер нь бол тийм шүү. Гэхдээ унасан ч босох чадвартай мундаг тамирчдаар бүрдсэн баг гэж боддог. Эрэгтэй шигшээ баг удахгүй сэргээд гоё тоглолт, сайхан амжилтуудыг гаргах байх.
-Манай 3х3-ын эмэгтэй баг дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн. Энэ нь манай эмэгтэй тоглогчдод урам зориг, итгэлийг хэр төрүүлсэн бол?
-Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн эмэгтэй баг маань сагсан бөмбөг сонирхогчдод маш гоё мэдрэмж төрүүлсэн. Монголын эмэгтэй шигшээ багийн тоглолтын мөч бүр гайхалтай сайхан байсан. Сонирхогч хүн бүр урам зориг, итгэлтэй болсон байх.
-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Чөлөөт цагаараа аль болох аль болох өөрийгөө амрааж, сэргэлт авахыг боддог. Тайван ая, тухтай орчинд, сэтгэл түвшин амрах дуртай.
-Лигийн тэмцээнээс гадна, олон улс, тив, дэлхийн ямар тэмцээнүүд оролцох төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Ойрын хугацаанд тийм бодол байхгүй л байна. Лигийн аварга шалгаруулах тэмцээнд гол анхаарлаа хандуулж байгаа.
| Э.ЭНЭРМАА: Дэлхийн аваргад 18 настай балчир охин оролцож байлаа |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |