.jpg)
-Таеквондо-гийн 2025 оны ДАШТ-д амжилттай өрсөлдөж, дэлхийн аварга болсонд баяр хүргэе.
-Баярлалаа.
.jpg)
–Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Нямдэлэгийн Энхнаран гэдэг. Цагдаагийн байгууллагад 14 дэх жилдээ ажиллаж байгаа. Одоо ЦЕГ-ын Дотоод хяналт аюулгүй байдлын газарт ахлах байцаагчаар ажилладаг. Цагдаагийн ахмад цолтой.
.jpg)
–Аль аймаг, хотод төрж, өссөн хүүхэд вэ?
-Улаанбаатар хотод төрж, өссөн. Хотын уугуул иргэн. Ааваараа явбал Увс аймгийн Зүүнговь сумын хүүхэд.
.jpg)
–Бага нас нь хаана өнгөрөв?
-Бага нас Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо буюу бидний мэдэхээр Толгойтод өнгөрүүлсэн. Хүүхэд насны бүхий л дурсамжтай сайн үе тэнд үлдсэн. “Толгойтод өссөн хүүхдийг цэргийн алба хаасанд тооц” гэсэн үг хэллэгч гарсан байдаг. Оргүй бол биш байх аа.

-Багадаа хэр хөдөлгөөнтэй охин байсан бэ?
-Би айлын тав дахь хүүхэд. Дээрээ гурван ах, нэг эгч, доороо нэг эрэгтэй дүүтэй айлын дунд хүүхэд. Багадаа гудамжныхаа эрэгтэй хүүхдүүдтэй их нийлнэ. Бөмбөг хөөгөөд л явна. Дунд сургуулийн тавдугаар ангид байх үеэсээ хөнгөн атлетикаар хичээллэж эхэлсэн. Дундын зайн гүйлтийн 400, 800 метрийн зайд гүйдэг байв. Манай сургуульд намайг гүйцдэг хурдан хүүхэд байдаггүй байлаа.
.jpg)
Тийм болохоор дандаа түрүүлнэ. Учир нь сургуулийн тэмцээнд түрүүлсэн хүүхдүүдэд сургуулийн шинэ жилээр өвлийн өвгөн бэлэг өгдөг байсан. Дүүрэг, хотын аваргын 17 насны ангиллын олон төрөлтөөс мөнгө, хүрэл медаль хүртэж байлаа. Энэ нь одоогийн спортын суурь болсон болов уу гэж боддог. Таеквондо-гийн секцэнд ороод жингийнхэн дотроо ер нь хурдтай л тамирчдын тоонд ордог байсан шүү. Зарим хүмүүс тоглоом шоглоомоор “Сагс тоглохдоо бөмбөгний урд нь биш, ард нь гүйгээрэй” гээд л наргидаг байж билээ.
.jpg)
-Яагаад таеквондо-гийн спортыг сонгож хичээллэх болсон юм бэ?
-Дунд сургуулиа төгсөөд цагдаа болно гэж их хүсдэг байлаа. Гэтэл тэр жил Цагдаагийн дээд сургууль эмэгтэй сонсогч аваагүй. Тэгээд “Их засаг” их сургуулийн Иргэний аюулгүй байдал, бие хамгаалагч гэх ангид суралцаад таеквондо-гийн спортоор хичээллэж эхэлсэн. Би таеквондо-гийн спортыг сонгоогүй. Харин намайг таеквондо сонгосон байх гэж боддог. Хүний хувь тавилан гэж сонин шүү.
.jpg)
-Одоо хэд дэх жилдээ таеквондо-гоор хичээллэж байна вэ?
-2005 оноос хойш гэхээр одоо яг 20 дахь жилдээ хичээллэж байна.
–Таеквондо-гийн анхны багш нь хэн нь бэ?
-“Их засаг” их сургуульд анх орох үед минь таеквондо-гийн болон манай ангийн багш маань Далхаасүрэнгийн Сэлэнгэ байлаа. Багш маань бас цагдаагийн алба хаагч, бид хоёр бүүр цагдаагийн дамжааны “он жавууд” л даа. Гоё байгаа биз.
.jpg)
–Таеквондо-гийн спортын ямар зэрэг, цолтой тамирчин бэ?
-Таеквондо-гийн спортын Олон улсын хэмжээний мастер цолтой. “ITF” холбооны олон улсын хар бүс, гуравдугаар дантай.
.jpg)
–Одоо ямар клубт, байгууллагад харьяалагдаж байгаа вэ?
-Их сургуулиа төгсөөд Мягмарсүрэн багштай "Чоно клуб"-ийн нэр дээр их олон жил хичээллэсэн. Өнгөрсөн жилээс Олон улсын таеквондо-гийн холбооны Улсын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Д.Аюурзана багшийн "Мөнх хөх сүлд клуб"-ээс дэлхийн аваргын эрхээ авч оролцсон. Цаашид ч энэ клубийн харьяанд, бэлтгэл сургуулилалтаа хийгээд явна.
.jpg)
–Таеквондо-гоор гаргасан томоохон амжилтуудаасаа сонирхуулахгүй юу?
-Энэ удаагийн “Жесоло-2025” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тулааны 62 кг-ын жинд алтан медаль хүртсэн. Дэлхийн аваргын алтан медаль миний хамгийн том амжилт, бас миний анхны оролцсон дэлхийн аваргын тэмцээн байлаа. Дэлхийн аваргаас алтан медаль хүртсэндээ нэг л итгэж чадахгүй байсан шүү.
.jpg)
Гэхдээ үнэхээр гоё мэдрэмж төрдөг юм билээ. Өмнө жил буюу 2024 оны арваннэгдүгээр сард Узбекистан Улсад зохион байгуулагдсан "Дэлхийн цом"-ын аварга шалгаруулах тэмцээний тулааны 62 кг-ын жинд болон багийн тулааны төрлүүдэд алтан медаль хүртэж, Ази тивийн аварга болсон. 2014, 2018 оны Азийн аваргын алт, хошой мөнгө, хүрэл медальтай.
.jpg)
-Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн сайхан дурсамжтай ямар тэмцээн байдаг вэ?
-Хэд, хэдэн түүх санаанд бууж байна. Хамгийн анхны тэмцээнээ мартадгүй юм. Миний хувьд тэр тэмцээн тухайн үед “Олимпын наадам” шиг санагдаж билээ. хэ хэ хэ. Тэр "ЭТМО" клубийн анхдугаар цомын аварга шалгаруулах тэмцээн байсан юм. Багш маань намайг эхлэн хичээллэгч байсан болохоор тэгсэн үү. Бүү мэд тоодоггүй.
.jpg)
Боксын анхны Азийн аварга, ОУХМ Т.Болортуул гээд манай ангийн охинд хамаг анхаарлаа хандуулаад байв. Багш “Т.Болортуул угаасаа гар сайтай. Одоо түүнд хөл нэмчүүл болно” гээд Т.Болортуулыг бэлдээд, намайг тооддоггүй. Тэгээд тэмцээн ч боллоо. Би дэвжээн дээр гараад тулалдахдаа айсандаа болоод тэр үү, өөрийгөө хамгаалах мэдрэмжээрээ юм уу. Яг яасныг мэдэхгүй жингийхээ бүх хүүхдүүдийг нүдээд хаячихлаа.
.jpg)
Тэгэж ялалт авч явсаар аварга болж байсан юм. Тэгсэн тэр дунд боксын гар сайтай мундаг хүүхдүүд ч байсан юм билээ. Тэр цагаас хойш багш минь надад хамаг анхаарлаа хандуулдаг болсон. Манай ангид анх 72 хүүхэд элсэн орж, 30 хүрэхгүй хүүхэд төгссөн санагдаж байна. Харин таеквондо-гийн спортоороо үргэлжлүүлэн хичээллэж, үлдсэн ганц нь би байгаа юм.
.jpg)
-Итали Улсын “Жесоло-2025” ДАШТ-д хэдэн төрөл, ангилалд оролцож, хэдэн медаль хүртэв ээ?
-Энэ удаагийн дэлхийн аваргын насанд хүрэгчдийн тулааны 62 кг-ын жинд алтан медаль хүртсэн. Мөн багийн тулаанд алт, багийн хатуугийн төрөлд алт, багийн түлийн төрөлд мөнгөн медаль, нийт дөрвөн медалийг ДАШТ-ээс хүртсэн байгаа.
.jpg)
-Багийн хатуу биет хугалах төрөлд хэн, хэний хамт нэг баг болон өрсөлдөж дэлхийн аварга болсон бэ?
-Манай баг энэ жилийн ДАШТ-д маш хүчтэй бүрэлдэхүүнтэй оролцсон. Бид хоорондоо маш сайн ойлголцож, нэг нэгдмэл хүсэл, зорилго, эрмэлзэлтэй байж чадсан нь амжилт гаргахын гол үндэс болсон. Ер нь хувийн төрөл гэхээс илүү багийн төрөл маш өндөр хариуцлага хүлээдэг юм шиг санагдсан. Ганцхан таны алдаанаас болж, баг ялагдана. Маш их хариуцлага шаарддаг. Багийнхаа өмнөөс өрсөлдөөд хожигдвол ард минь гурвын гурван хүн бүлтийгээд харна гээд бодохоор, ялагдах эрх байгаагүй. Тийм болохоор миний хувьд хамаг хүчээ шавхан өрсөлдсөн. Багийнхан маань хүртэл тэгсэн байх. Манай багийн ахлагчаар Ц.Дэлгэрцэцэг, гишүүдээр миний бие, М.Мөнхжаргал, Б.Амаасүрэн нар өрсөлдсөн.
–Өөрөө тулаан, түль буюу хөдөлгөөнт тоот дасгал, хатуу биет, онцгой төрлүүдийн алинд нь илүү дуртай вэ?
-Би тулааны төрлөөр хичээллэдэг. Хатуу биет цохих маш сонирхолтой ч улсын аваргаас ч эрхээ авч чадалгүй хасагдчихаад байдаг байсан юм. Харин энэ жил ДАШТ-ий багийн хатуу биетийн төрөлд өрсөлдлөө. Баг хамт олон надад итгэл хүлээлгэж байгаа гэдэг сэтгэл зүйгээр ямар ч эргэлзээгүй л хатуу биетийг цохисон. Тэгээд эрэгтэй багийнхаа тамирчдын хатуу биет цохихыг хараад бахархаж, өөрийн эрхгүй нулимс гарсан шүү. Үнэхээр сэтгэл хөдөлсөн, цаашид хатуу биетийн төрлийг орхихгүй, техникээ улам сайжруулна гэдэг итгэл төрсөн.
–Тулааны үед гол төлөв хөл, гарын ямар цохилтуудыг хийж тулалддаг вэ?
-Тулааны үед аль болохоор дасгалжуулагчийнхаа зөвлөгөөг сонсож, хэрэгжүүлэхийг хичээдэг. Ер нь бол би үсрээд урд гар тулаад, арын гараар хүчтэй цохилт хийдэг. Залгуулаад угсраа хөлийн цохилтыг хийдэг юм. Олон угсраа хөл, гарын цохилтыг холбож хийхээр хэр баргийн өрсөлдөгч, тэр болгон гүйж орж ирдэггүй юм. Гарын цохилтын араас хөл, гарын цохилтыг хослуулж өгнө дөө.
–Тэмцээн дээр хүнд цохилтоор өрсөлдөгчөө унагаж байсан уу?
-Сая “Жесоло-2025” ДАШТ дээр Япон Улсын тамирчинг гараар хүнд цохилтод оруулж тоолуулсан. Миний хувьд ДАШТ-ий анхны тулаанаа Италийн цагаар 20:00 цагт, Монголын цагаар бол шөнийн 02:00 цагт хийсэн. Унтаж байх ёстой цагаараа тулаан хийнэ гэдэг амаргүй. Цагийн зөрүү тулаанд нөлөөлөх болов уу гэж бодсон. Тэгсэн гайгүй эхний тулаандаа ялалт авч чадсан болохоор сэтгэл сэргээд л явчихсан.
–Сая хэд дэх дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ оролцсон бэ?
-Миний оролцож, өрсөлдсөн анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байсан.
–Амралт, чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Амралт, чөлөөт цаг гарвал ууланд алхах, гүйх их дуртай.
–Одоо дараагийн оролцох ямар тэмцээнүүд хүлээж байгаа вэ?
-Ирэх жил Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад зохион байгуулагдана. Тэр тэмцээндээ л амжилттай орохыг хүсэж байна.
| Н.ЭНХНАРАН: Дэлхийн аваргаас алтан медаль хүртсэндээ итгэж чадахгүй байсан шүү |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |