.jpg)
-Муатай-гийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа.
.jpg)
-ДАШТ-д хэдэн тулаан хийв. Хамгийн хүчтэй өрсөлдөгч ямар улсын тамирчин байсан бэ?
-Надтай тулалдсан хамгийн хүчтэй өрсөлдөгч Герман Улсын тамирчин байсан. Өөрөөс нь асуухад өмнөх жилүүдэд хоёр удаа дэлхийн аварга болж байсан гэсэн.
.jpg)
-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Мэгддоржийн Буяндарь гэдэг. Муайтайгаас өөр сонирхдог спорт гэвэл сагсан бөмбөг тоглох дуртай. Мөн гэр бүлээ дагаад ууланд гарах, найзуудтайгаа дасгал хийж гүйх, усанд сэлэх дуртай.
.jpg)
-Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?
-Би АНУ-ын Чикаго хотод төрсөн. Харин одоо Улаанбаатар хотод амьдарч байгаа.
.jpg)
-Одоо хэдэн настай вэ?
-Одоо би ирэх аравдугаар сарын 13-ны өдөр 14 нас хүрнэ.
–Аль сургуулийн хэддүгээр ангийн сурагч вэ?
-Би “ESM” дунд сургуульд сурдаг. Тус сургуулийн 8-р ангийн сурагч. Миний дуртай хичээллүүд гэвэл нийгмийн ухаан болон англи хэл.
.jpg)
-Аав, ээж нь тулааны спортоор анх хичээллэх үед нь хориглож байв уу?
-Манай гэр бүл намайг АНУ-д төрсний дараа Тайланд руу явсан. Тайланд Улсад амьдарч байх үедээ хоёр сарын хугацаанд муайтай-гаар
хичээллэж байсан учраас гэр бүл маань маш их дэмждэг.
.jpg)
-Танай гэр бүлд спортоор хичээллэдэг хүн бий юу?
-Намайг муайтай-гаар хичээллэхээс өмнө бид гэр бүлээрээ, бөөнөөрөө жүдо бөхөөр хэдэн сар хичээллэсэн. Харин одоо манай ах, аав хоёр жүдо бөхөөр хичээллэсэн хэвээрээ байгаа. Бусад нь өөр спортын төрлийг сонгоод больсон.
–Муайтай-гийн тулаанаас өмнө өөр тулааны спортоор хичээллэж байсан уу?
-Анх би багадаа газрын теннисийг сонирхоод хичээллэн үзэж байсан юм. Дараа нь сагсан бөмбөг тоглож, түүний дараа нь гэр бүлийхнийгээ дагаад жүдо бөхийн секцэнд явж байсан.
–Охин хүүхэд байж яагаад хамгийн хүнд, эрсдэл ихтэй өвдөг, тохойны цохилт хийдэг хатуу, чанга тулааны спортыг сонгож хичээллэх болов?
-Миний хувьд спортоор хичээллэхэд хүйс хамаагүй гэсэн бодолтой явдаг. Эр хүн ч бай, эмэгтэй хүн ч бай хүссэн спортоо сонгож, хичээллэж, амжилт гаргаж чадна гэж боддог. Миний хувьд муайтай-гийн спортыг өөрийгөө өөрчлөн, хөгжүүлэх гэж сонгосон. Муайтай-гийн спорт тэсвэр хатуужил, сахилга бат, өөрийгөө хамгаалах чадварыг суулгадаг. Мөн сэтгэл зүйн хувьд ч хүчтэй болгодог.
-Холимог тулаан, кик бокс болон бусад тулааны спортын тэмцээнд ордог уу?
-Бусад тулаан спортын тэмцээнд ордоггүй. Заримдаа “К-1” кикбоксын тэмцээнд ордог. Гэхдээ надад муайтай-гийн тэмцээнүүд хамгийн их таалагддаг.
-Тулааны үеэр бэртэл, гэмтэл авахаас айдаггүй юм уу?
-Би насанд хүрээгүй учраас сонирхогчдын муайтай-гийн тэмцээнд ордог. Тэнд бүх төрлийн хамгаалалт зүүж байж рингэнд гардаг болохоор гайгүй байдаг.
-Тулааны үед хөл, гарын ямар цохилтуудыг гол төлөв хийдэг вэ?
-Өрсөлдөгчөөсөө хамаардаг. Хэрэв өрсөлдөгч гарын цохилт сайтай байвал эхэндээ хөлөөрөө цохилт хийэ, илүү ажиллана. Харин түүний хөлийн цохилт нь илүү сайн бол ихэвчлэн гараар цохиж, боксоор тулалддаг.
–Тулааны үед хүнд цохилтоор өрсөлдөгчөө унагаж байсан уу?
-Хүнд цохилтоор өрсөлдөгчөө унагаж байгаагүй. Гэхдээ өрсөлдөгчөө хүнд цохилтод оруулан тоолуулж дутуу гаргаж байсан тохиолдол бий.
-Дэлхийн аваргаас медаль хүртлээ. Одоо дараагийн оролцох ямар тэмцээнүүд хүлээж байгаа вэ?
-Энэ есдүгээр сарын 27-ны хагас сайн өдөр муайтай-гийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно. УАШТ-д орж өрсөлдөнө.
| М.БУЯНДАРЬ: Муайтай-гийн спортыг өөрийгөө өөрчилж, хөгжүүлэх гэж сонгосон |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |