.jpg)
-Пауэрлифтингийн залуучуудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа
-Энэ удаагийн ДАШТ-д хэдэн кг-ын жинд өрсөлдсөн бэ?
-Энэ удаагийн “Equpped Powerlifting” ДАШТ-ий залуучуудын -74 kг-ын жинд өрсөлдөж суултаар 255 кг-ыг, хэвтээ шахалтаар 130 кг-ыг, таталтаар 262.5 кг-ыг өргөсөн. Таталтын төрөлд 262.5 кг-ыг өргөсөн амжилтаар ДАШТ-д хоёрдугаар байрт орж, мөнгөн медаль хүртсэн.

-Монголд үзүүлж байсан хувийн дээд амжилтаа ДАШТ-д ахиулж чадсан уу?
-Яг ч хүссэн амжилтаа гаргаж чадаагүй. Анхны оролцсон ДАШТ байсан. Тийм болохоор туршлага дутаж, суултын оролтоо бүрэн хийж амжаагүй алдсан.
.jpg)
-ДАШТ-д их хол Америк тивд Коста Рика Улсад болжээ. Манай улсаас хоёр тамирчин оролцсон гэв үү?
-Тийм ээ, их хол болсон. Тэмцээн их хол болж, тэмцээний зардал их өндөр байсан. Энэ удаагийн ДАШТ-д хоёулаа явсан. МПНХ-ны залуучуудын шигшээ багийн тамирчин ОУХМ Ж.Баярмагнай 120 кг-ын жингийн суултын төрөлд хүрэл медаль, нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртсэн.
Миний ДАШТ-ий зардал мөнгөнд маш том хувь оруулсан “Моннис Моторс” компани, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөвсгөл аймгийн пауэрлифтингийн салбар хороо, “Steel gym” мөн үргэлж намайг дэмжиж, ард минь байдаг аав, ээж, ах, дүү, найз, нөхөд нартаа бүгдэд нь баярлалаа.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Батбаяр овогтой Хас гэдэг. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд төрж, өссөн. Аав Л.Отгонбаатар, ээж Г. Батбаяр, дүү О. Цэлмэг нарын хамт амьдардаг.
.jpg)
-Багадаа спортын ямар төрлөөр хичээллэж байсан бэ?
-Бокст их дуртай байсан. Одоо ч дуртай. Бас хайрлаж, хүндэлж явдаг спортын төрөл байгаа юм.
-Яагаад хүчний спорт пауэрлифтингийн спортыг сонгож хичээллэх болсон юм бэ?
-Анх GYM-д очиж, үеийн залуучуудыг штанг өргөж байхыг харсан. Тэд намайг нэг өргөөд үзээч гэлээ. Манай найзууд 140 кг-ыг татаж үзэж байсан. Тэр үеэс хойш “NGYM”-ын Б.Амартүвшин багшийн удирдлага дор бэлтэл хийдэг болсон.
-Пауэрлифтингийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
- 2019 оноос хойш гэхээр зургаа дахь жилдээ хичээллэж байна.
-Пауэрлифтингийн спортын чухам юу нь өөрийн чинь сонирхлыг татсан бэ?
-Бие баялдрын өв тэгш хөгжил, баг хамт олны уур амьсгалд нь өөрийн эрхгүй татагдсан. Мөн өөрийн өргөж байгаа хамгийн хүнд жингээс авах мэдрэмж гоё. Мөн өөрөөс гарч байгаа эмоци гээд л их олон зүйл бий.
-Пауэрлифтингийн хэвтээ шахалт, суулт, татал гэсэн гурван төрлөөр нь хичээллэдэг үү?
-Тийм ээ, таталт, шахалт, суултын гурван төрлөөр хичээллэдэг.
-Одоо ямар клубийн тамирчин бэ?
- “Strong” клуб дээр Х.Энхболд багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийдэг.
-Спортын ямар зэрэг, цолтой тамирчин бэ?
-Сая ДАШТ дээр спортын дэд мастерийн болзол хангасан байгаа.
-Пауэрлифтингийн спортоор гаргасан амжилтаа сонирхуулахгүй юу?
- 2020 онд “Raw classic” УАШТ өсвөр үеийн анилалд суултаар хүрэл, таталтаар алт, нийлбэрээр алтан медаль хүртсэн. 207.5 кг-ыг татаж рекорд дээд амжилт тогтоож байсан. 2021 онд залуучууд 74 кг-д суулт, таталтаар 2-р байр, 2022 онд залуучууд 66 кг-ын жинд суулт, таталтын нийлбэрээр 1-р байр орж байсан. 2024 онд 74 кг-ын жинд залуучуудын ангилалд суулт, таталтын нийлбэрээр 2-р байрт орсон. 2025 онд суулт, таталтын нийлбэрээр 1-р байр. “Equpped Powerlifting” залуучуудын тэмцээнд 66 кг-ын жинд 2022 онд таталтаар 1-р байрт шалгарсан. Залуучуудын таталтын төрөлд 237.5 кг-ыг татаж рекорд амжилт тогтоосон. 2024 онд суулт, таталтаар 1-р байр, нийлбэрээр 2-р байр мөнгөн медаль. 2025 онд залуучуудын ангиллын 74 кг-ын жинд суулт, таталтын нийлбэрээр 1-р байрт орж, алтан медаль хүртэж байсан.
–Одоо дараагийн оролцох ямар тэмцээнүүд байгаа вэ?
-Төлөвлөсөн тэмцээн яг одоогоор байхгүй байгаа.
| О.ХАС: “Raw classic” тэмцээнд 207.5 кг-ыг татаж рекорд, амжилт тогтоож байсан |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |