
–Мас рестлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, алтан медаль хүртсэнд баяр хүргэе.
-Сайн байна уу. Танд маш их баярлалаа. Мас-рестлингийн ДАШТ-д анх удаа оролцож, алтан медаль хүртсэндээ баяртай байна.
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Мөнхтуяагийн Анударь гэдэг.
-Сэлэнгэ аймгийн аль сумын хүүхэд вэ?
-Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараа хотод амьдардаг.

-Одоо хэдэн настай вэ?
-Би сая хоёр хоногийн өмнө 17 нас хүрсэн.
-Ямар сургуулийн хэддүгээр ангид сурдаг вэ?
-“Хэрх” ерөнхий боловсролын дунд сургуулийн З.Отгонжаргал багштай 12-ын “Б” ангид суралцдаг.
–Мас рестлинг буюу модон барилдааны спортоор хэд жилдээ хичээллэж байгаа вэ?
-За би мас-рестлинг буюу модон барилдааны спортоор 2025 оны хоёрдугаар сараас хойш хичээллэсэн гэхээр долоон сар болох гэж байгаа юм байна.
.jpg)
-Спортын ямар зэрэг, цолтой тамирчин бэ?
-Мас-рестлингээр хичээллээд удаагүй болохоор одоогоор хараахан спортын зэрэг, цол авч амжаагүй байгаа.
-Яагаад энэ спортыг сонирхож хичээллэх болов?
-Анх Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотод болсон аймгийн аварга шалгаруулах тэмцээнд орж үзсэн. Тэгсэн чинь мас-рестлинг үнэхээр гоё спорт байсан. Надад мас-рестлингийн спорт таалагдсан болохоор хичээллэж эхэлсэн. Бие бялдрыг өв тэгш хөгжүүлж чаддаг болохоор сонирхож хичээллэсэн юм.
-Үүнээс өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Өөр хичээллэдэг спорт гэвэл волейболын болон хөнгөн атлетикийн спорт байгаа. Миний волейболын анхны багш гэвэл Баттулгын Оч-Эрдэнэ гэж хүн байгаа. Багшийнхаа шавь нь болоод зургаан жил болж байна. Харин хөнгөн атлетикийн багш Алтанчимэг гэж хүн бий. Багш, шавь болоод бас л зургаан жил болж байгаа юм байна. Одоо би волейбол, хөнгөн атлетик, мас-рестлинг гэсэн энэ гурван спортын төрлийг хослуулан хичээллэж байгаа.

-ДАШТ-д хэдэн кг-ын жинд оролцож алтан медаль хүртэв?
-Мас-рестлингийн ДАШТ-ий охидын 50 кг-ын жинд өрсөлдөж алтан медаль хүртэж, дэлхийн аварга гэсэн эрхэм, нэр хүндтэй цолыг хүртээд байгаа.
–Энэ удаагийн ДАШТ-д хэдэн орны тамирчидтай өрсөлдөв?
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 34 орны 300 гаруй баг тамирчин өрсөлдсөн. Манай жинд нийт зургаан тамирчин байсан.
-Хамгийн хүчтэй өрсөлдөгч ямар улсын тамирчин байсан бэ?
-Дэлхийн аваргын хамгийн хүчтэй өрсөлдөгч гэвэл Орос Улсын тамирчин байлаа. ОХУ-ын Tuyaara гэж тамирчин үнэхээр хүчтэй өрсөлдөгч байсан.
-Дэлхийн аваргаас өмнө ямар тэмцээнүүдэд оролцож, ямар амжилтууд гаргаж байсан бэ?
-Волейболын өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний гурван алтан медальтай. Олон улсын тэмцээний тусгай байрын шагнал хүртэж байсан. Аймаг бүсийн тэмцээний таван алт, хоёр мөнгө, долоон хүрэл медальтай. Харин хөнгөн атлетикийн өсвөр үеийн УАШТ-ээс нэг хүрэл медаль хүртэж байсан. Аймаг болон бүсийн аварга шалгаруулах тэмцээний гурван алт, гурван мөнгө, гурван хүрэлтэй медальтай. Мас-рестлэнгийн ДАШТ-ий алт, улсын аваргын алтан медальтай. УАШТ-ий “Шилдэг тамирчин” шагналыг хүртэж байсан. Модон барилдааны Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах тэмцээний гурван алтан медальтай.
-Модон барилдааны спорт гарын хүч, нурууны тамир их шаарддаг уу?
-Модон барилдаанд бүх биеийн булчин зэрэг ажилладаг. Хүч, тэсрэлт маш их шаарддаг.
–Одоо дараагийн оролцох ямар тэмцээнүүд хүлээж байгаа вэ?
-Одоо төвийн бүс , мөн хангайн бүсийн тэмцээн хүлээж байна. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гээд зөндөө олон тэмцээн хүлээж байгаа. За тэгээд тусалж дэмжсэн гэр бүл, багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Бас "Энх Хүдэр Эрдэнэс” ХХК-ийн Хүдэрхүү ахдаа маш их баярлалаа.
| М.АНУДАРЬ: Мас-рестлинг үнэхээр гоё спорт болохоор хичээллэж эхэлсэн |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |