Монгол үндэстний язгуур урлагийг орчин цагийн хөгжимтэй хослуулсан бүтээл туурвидгаараа Өвөр Монголын “Хангай” хамтлаг бусдаас онцлогтой билээ. Тэд морин хуур, уртын дуу, хөөмий гээд язгуур урлагийн төрлүүдийг ашиглан шинэ цагийн урлагийн Монгол урсгалыг үзэгч түмэндээ хүргэсээр явна. “Хангай” хамтлаг нь 2004 онд байгуулагдаж, Хөхнуур, Бээжин, Хөлөнбуйр, Улаанхад зэрэг нутаг нутгийн долоон монгол залуусаас хамтлагийн гишүүд бүрдсэн байдаг. “Хангай” хамтлагийн дуучин, гитарчин Ялалт, хамтлагийн товшуур хөгжимчин, дуучин Илч, хамтлагийн морин хуурч, хөөмийч Бат-Багана, дуучин Хурцхүү, хамтлагийн басс гитарчин Нью Шинь, бөмбөрчин Ли Дань, гитарчин, шанз хөгжимчин Шюй Жиньчи нараас бүрдэнэ.

Одоогоор “Хангай” хамтлаг дэлхий дахинд танигдсан Хятад Улсын Өвөр Монголын хамгийн алдартай хамтлагийн нэг болжээ. Хамтлагийн гишүүнд морин хуур, товшуур, гитар, бөмбөр зэрэг хөгжмөөр тоглодог. Хангай хамтлагийн залуус нь монголын ардын дуу, хөгжмийн урлагийн гайхамшигт хүч, рок дуу хөгжмийн сүр хүчийг хослуулан дэлхийн хүртээл болгож, монгол соёл болон монгол түүхийн орон зайд таниулж яваа.

Монгол үндэстний язгуур урлагийн “Хангай” хамтлаг Япон Улсад болдог Азийн рок хөгжмийн хамгийн том “Фүжи” наадамд 2011, 2019 онд уригдаж оролцсон. “Хангай” хамтлаг “Нутаг” цомгоороо алдаршсанаас хойш дэлхийн дуу хөгжмийн томоохон фестивалиудад тогтмол оролцон фэнүүдийнхээ хүрээг тэлсээр байгаа. Тус хамтлагийн 2019 онд гаргасан “Хангай жааз үлээвэр хөгжим” цомог нь ихээхэн шинэлэг уран бүтээл болсон хэмээн мэргэжлийнхэнд үнэлэгдсэн билээ.

Цомгийг Канадын хөгжмийн нэрт найруулагч Кард Ричардсоны оролцоотойгоор гаргажээ. “Хангай” хамтлаг энэхүү нэрт найруулагчтай “Цоохор морь” цомог дээр өмнө нь мөн хамтран ажиллаж байсан юм. Найруулагч Кард Ричардсон “Rage Against the machine” хамтлагийн “Rage Against the machine” цомог, “Red hot chili Peppers" хамтлагийн алдарт “Эхийн сүү” цомог дээр ажиллаж нэр алдраа дуурсгаж байсан нэгэн юм.

Уртын дуу, хөөмий, морин хуурын хослолоороо олны сонорыг мялааж яваа тус хамтлаг дэлхийн 60 гаруй улсад аялан тогложээ. Тэд “Womad” фестиваль, Данийн “Roskilde”, металл рокийн “Wacken open air”, Канадын “Edmonton folk” фестиваль, Австралийн үндэсний дуу хөгжмийн “Woodford”, Мексикийн “Ollinkan” наадмуудад амжилттай оролцож байв. Мөн “Rollingstone” сэтгүүлээс хамгийн супер хөгжмийн наадам хэмээн цоллогдсон. “Bonnaroo” фестивальд оролцож Чикагогийн дэлхийн дуу хөгжмийн наадамд “Eminem”, “Neil Young”, “Arcade fire”-тай хамт тоглосон юм. Америкийн “Кеннидийн урлагийн төв”, “Линкольны төв”-д ч тоглолтоо хийж байсан байлаа.

Канадын алдарт хөгжмийн продюсер Боб Эзрин Өвөр Монголын уламжлалт хөгжмийн “Хангай” хамтлагтай хамтран ажилладаг. Боб Эзрин нь дэлхийн алдартай хөгжмийн продюсер бөгөөд Пинк Флойдын “The Wall, Kiss’ Destroyer” болон Элис Күүперийн “Welcome to My Nightmare” зэрэг альбомуудад продюсерээр ажиллаж олонд танигдсан хүн юм. Эзринийг Хятатад зочлох үеэр “Хангай” хамтлагийн ахлагч түүнтэй уулзаж ярилцсанаар хамтран ажиллах боломж бүрдсэн аж. Ийнхүү дэлхийн хамгийн алдартай, авьяаслаг хөгжмийн продюсертай Монголын уламжлалт хөгжмийн хамтлаг хамтарснаар ямар бүтээл гарах бол гэсэн хүлээлт хөгжим судлаачдын дунд байсан билээ.

“Хангай” хамтлаг АНУ-ын Ричмонд хотод тоглолтоо хийсэн. “Richmond News” сонинд “Найман гишүүнтэй “Хангай” хамтлаг Монгол ардын хөгжмийг панк рок урсгалтай хольж уран бүтээлээ туурвидаг юм байна. Хорин жилийн түүхтэй тус хамтлаг “Sing my Song” реалити шоу нэвтрүүлэгт оролцон түрүүлснээр Хятадад алдартай болжээ. Хамтлаг Канадын Ванкүүвэр аралд тоглолтоо амжилттай хийсэн бөгөөд Ричмондод тоглосныхоо дараа шинэ цомгийнхоо зургийг авах юм. Учир нь, Ванкүүвэр арлын байгаль Өвөр Монголынхтой төстэй учир шинэ цомгоо бүтээхэд хамгийн тохиромжтой газар хэмээн ярьлаа” хэмээн бичиж байв.
| МОНГОЛЫН АРДЫН УРЛАГИЙГ ДЭЛХИЙД ТАНИУЛЖ БУЙ “ХАНГАЙ” ХАМТЛАГ |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |