• Өнөөдөр 2025-06-04

Хүүхдийн наадмын сагсан бөмбөгийн төрөлд ХУД-ийн баг тэргүүлэв

2025-06-02,   437

      Монголын хүүхдийн спортын зуны VIII наадмын сагсан бөмбөгийн тэмцээн Спортын төв ордон, Чингэлтэй дүүргийн БТСХ, Чингэлтэй дүүргийн Хайрхан хөгжлийн төвийн спорт зааланд болов. Тус тэмцээн 2025 оны тавдугаар сарын 26-наас зургадугаар сарын 1-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

     Тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн эмэгтэй 20, эрэгтэй 26 багийн тамирчид өрсөлдсөнөөс Хан-Уул дүүргийн Д.Отгонбаатар дасгалжуулагчтай Ц.Энхтулга ахлагчтай “Модун чононууд” баг тэргүүн байр эзэллэж алтан медалийн эздээр тодорлоо.

 


Хүүхдийн наадмын сагсан бөмбөгийн төрөлд ХУД-ийн баг тэргүүлэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188