.jpg)
-Чөлөөт бөхийн “U20” ангиллын УАШТ-ий 57 кг-ын жинд түрүүлж, алтан медаль хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа. “U20” ангиллын залуучуудын УАШТ-д түрүүлсэндээ маш их баяртай байна.
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Үржингийн Мөнхчимэг гэдэг. Би Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн. Одоо 18 настай. Дээрээ хоёр ахтай, айлын бага хүүхэд.

-УАШТ-д хэдэн барилдаан хийж түрүүлэв ээ?
-Энэ удаагийн “U20” ангиллын залуучуудын УАШТ-д дөрвөн барилдаан хийж, алтан медаль хүртлээ.
-Улсын аваргын алтан медалийн төлөөх барилдаанд Спортын төв сургуулийн Э.Мягмарсүрэнтэй ямар тактикаар барилдаж ялалт авсан бэ?
-Тэмцээн бүрийн барилдааны өмнө багштайгаа ярилцдаг. Ямар тактикаар барилдахаа асуудаг. Сая болж өнгөрсөн залуучуудын УАШТ дээр багш маань зүгээр сайхан чөлөөтэй элдэв зүйл бодохгүйгээр, өөрийнхөөрөө барилд. Юу ч бодолгүй барилдаандаа төвлөрч, анхааралтай барилдаанаа дуусга гэж хэлсэн.
.jpg)
-Энэ удаагийн УАШТ-ий хамгийн хүч, ширүүн өрсөлдөгч хэн байсан бэ?
-Манай жингийнхэн бүгд л миний хүчтэй өрсөлдөгчид байдаг. Тийм болохоор сул өрсөлдөгчид гэж байгаагүй.
-Төв аймгийн “Төв-Арж” клубийн Л.Энхбаяр багшийн шавь уу?
-Миний анхны багш Ганзориг гэдэг хүн бий. 2020 оноос Л.Энхбаяр багш дээрээ бэлтгэл сургалтандаа хамрагдаад явж байгаа.
.jpg)
-“Хилчин” спорт хорооны тамирчин болоод удаж байна уу?
-Энэ жилийн чөлөөт бөхийн “U20” ангиллын залуучуудын УАШТ-д Төв аймгийн БТСГ-ын "Төв-Арж" баг, “Хилчин” спорт хорооноос орж, барилдаад түрүүлсэн байгаа.
-Чөлөөт бөхийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Чөлөөт бөхийн спортоор тав дахь жилдээ хичээллэж байна.
.jpg)
-Бөхийн спортыг сонгож, хичээллэх болсон шалтгаан юу байсан бэ?
- Бага байхаасаа жүдо бөхийн олимпын аварга Н.Түвшинбаяр ахын барилдааныг их сонирхон, бахархаж үздэг байсан. Тэр үеэс хойш бөхийн спорт их сонирхолтой санагддаг болсон. Хөдөө өсөж торнисон болохоор хөвгүүдтэй их барилддаг байлаа. Бага байхдаа алчуураа толгой дээрээ намируулан, төрийн далбаа болгож “Би олимпын аварга боллоо” гээд их тоглодог байлаа.
-Чөлөөт бөхөөр хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
-Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U15” ангиллын Азийн аварга. Өсвөр үеийн УАШТ-д гурван удаа түрүүлсэн. Насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медальтай. Хонконгийн олон улсын тэмцээний алт, Япон Улсад болдог “Саори кап” олон улсын тэмцээний алтан медальтай. Залуучуудын УАШТ-ээс алт, хүрэл медаль хүртэж байсан.
-Насанд хүрэгчдийн УАШТ-д хэдэн онд барилдаж байсан юм бэ?
-2025 оны чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа оролцож, хүрэл медал хүртсэн байгаа.
–Спортын ямар зэрэг, цолтой вэ?
-Чөлөөт бөхийн Монгол Улсын спортын мастер цолтой.
.jpg)
-Удахгүй манай улсад болох дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд барилдах уу?
-Тийм ээ, дэлхийн чансааны оноо олгох, насанд хүрэгчдийн олон улсын тэмцээний 57 кг-ын жинд барилдана.
-Энэ жил олон улс, тив, дэлхийн ямар тэмцээн уралдаанд оролцохоор төлөвлөж байгаа вэ?
-Эхний төлөвлөгөө гэвэл багштайгаа зөвлөлдөөд дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд оролцохоор болсон. Мөн энэ оны зургадугаар сард Турк Улсад болох олимп, дэлхийн аварга, Туркийн алдарт бөх “Yasar Dogu”-гийн нэрэмжит олон улсын тэмцээнд барилдах төлөвлөгөөтэй байгаа. Эдгээр тэмцээний дараа багштайгаа ярилцаж байгаад дараагийн оролцох тэмцээнээ сонгоно.
| Ү.МӨНХЧИМЭГ: Алчуураа толгой дээрээ намируулан, төрийн далбаа болгож “Би олимпын аварга боллоо” гээд их тоглодог байлаа |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |