Жүдо бөхийн “Астана-2025” гранд сламын эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд 28 жүдочин барилдсан. Тус жинд МУГТ тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртэв. Тэрбээр “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Италийн Raffaella Lelia CIANO-г ялсан. Хоёрдугаар тойрогт Бразилын Nauana SILVA-г буулган авсан. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Германы Friederike STOLZE-г хожиж, шөвгийн дөрөвт шалгарч үлдсэн.
.jpg)
Хагас шигшээ барилдаанд Францын Melkia AUCHECORNE-д хожигдсон. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Испанийн Laura VAZQUEZ FERNANDEZ-ийг ялж “Астана-2025” их дуулгаас хүрэл медаль хүртсэн. Харин Ази тивийн аварга, ОУХМ Болдын Ганхайч “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Германын Viktoria FOLGER-ийг ялсан. Хоёрдугаар тойрогт Казахстаны Esmigul KUYULOVA ялж шөвгийн наймд шалгарч үлдсэн. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Японы Narumi TANIOKA-д, дагах тойргийн барилдаанд Испанийн Laura VAZQUEZ FERNANDEZ-д хожигдож, шагналт долдугаар байраар тэмцээнээ өндөрлүүллээ.

| Л.ЭНХРИЙЛЭН “АСТАНА-2025” ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ АВЛАА |
|
“ЭГЭЛ ХӨВҮҮН ТЭМҮЖИН” НОМООС ЭШЛЭХҮЙ
2026-04-30 18:47:55
Эрүүл мэндийн дэд сайд асан Г.Номин Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллана
2026-04-30 14:47:53
Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-04-30 12:21:25
2026-04-30 08:24:08
ХОВД АЙМГИЙН БУЯНТ СУМАНД "ДОРНЫН ШИМ", "МЕТРО РИ ТРАНС" КОМПАНИ АЛТ УХАХААР ЗЭХЭЖ, НИНЖА НАР ТАЛБАЙГ НЬ СҮЙТГЭЖ ЭХЭЛЖЭЭ
2026-04-30 08:00:34
БҮТЭЭЛҮҮДЭЭРЭЭ "ШУУГИАН ТАРИГЧ"
2026-04-30 07:48:43
ТАНИЛЦ: “НҮҮРСЧИД”-ИЙН ҮҮР БУЮУ “ЦАГААН ХАД”-НЫ ЦААД ЭЗЭД
2026-04-30 07:39:45
“Ulaanbaatar Amazons” баг “FIBA 3x3 Chengdu Women's Series”-д өрсөлдөнө
2026-04-30 07:10:00
М.МӨНХБАТ: ТЕАТРЫН ЭХ ОРОН ОХУ-Д ТҮҮХИЙН ОНДООШЛОО ТОЛИЛУУЛЖ, “МӨНГӨН СЭЛЭМ” ШАГНАЛ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-04-30 07:00:00
2026-04-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |