Дархан-Уул аймгийн Засаг даргын нэрэмжит ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад цэрэг эх оронч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой цэрэг спортын "Дөл" цогцолбор тэмцээн өндөрлөж шилдгүүдээ шалгарууллаа. Хоёр өдрийн турш сурагчид тэсвэр хатуужил, хурд хүчээ сорин өрсөлдөж аваргуудаа тодруулав.
Багийн дүнгээр:
Тэргүүн байрт “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуулийн баг.
Дэд байрт 16-р сургууль “Жигүүр” цогцолборын баг
Гуравдугаар байрт Орхон сумын 8-р сургуулийн багууд тус тус шалгарлаа.
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал шагналт байрт шалгарсан сурагчдад Зулзагын голын зусланд гурав хоног амрах эрх, “Өргөө” кино театрт кино үзэх эрхээр урамшууллаа. Тэргүүлсэн багуудаас шалгарсан сурагчид улсын аварга шалгаруулах "Дөл" тэмцээнд аймгаа төлөөлөн оролцох юм. Тэмцээнд 14 төрөлд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ЕБ-ын 13 сургуулийн 140 сурагч оролцлоо.
.jpg)
.jpg)
.jpg)
| Цэрэг спортын "ДӨЛ" тэмцээний аваргууд тодорлоо |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |