Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ны ерөнхийлөгч Томас Бахыг хүндэт ерөнхийлөгчөөр насан турш нь өргөмжлөх шийдвэрийг гаргалаа. Тэрбээр 12 жилийн турш олимпын хөдөлгөөнийг удирдаж ирсэн бөгөөд ирэх зургадугаар сард албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр бэлтгэж байна.Энэхүү шийдвэрийг Грекийн өмнөд баруун эргийн Коста Наварино амралтын газарт зохион байгуулсан 144 дэх удаагийн ОУОХ-ны чуулганы эхний өдрийн төгсгөлд зарласан бөгөөд гишүүд санал нэгтэйгээр баталж, алга ташин хүндэтгэл үзүүлэв.
Томас Бах "Би энэхүү өндөр хүндэтгэлийг маш их даруу байдлаар хүлээн авч байна. Учир нь би үргэлж хэлж ирсэнчлэн өнөөдрийн амжилт бол нэг хүнийх биш, харин бид бүгдийн хамтын хүч хөдөлмөрийн үр дүн юм. Та бүхэн өөр өөрийн хувь нэмрийг оруулсан. Бид олимпын үнэт зүйлсэд үнэнчээр зүтгээгүй бол өнөөдөр энэ хол замыг туулах байсан эсэхийг хэн мэдэх билээ. Тиймээс өнөөдөр надад олгож буй энэхүү хүндэтгэлийг та бүхэндээ зориулж байна. Би олимпын хөдөлгөөнд ажиллах ховорхон боломж тохиосонд үргэлж талархаж ирсэн. Өнгөрсөн 12 жилийг зарим нь хүнд хэцүү, золиос шаардсан гэж хэлж магадгүй. Гэхдээ би өөрийгөө ямар ч золиос гаргасан гэж боддоггүй. Би тамирчны замналаа дуусгасны дараа ч спортоор амьдрах аз завшаан надад тохиосон. Миний олимпын алтан медаль амьдралыг минь өөрчилсөн шиг, ОУОХ-ны ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа би бусдын амьдралд өөрчлөлт гаргахад нь туслах боломжтой байсан" хэмээн Томас Бах ярьжээ.
Түүний 12 жилийн хугацаанд үргэлжилсэн бүрэн эрхийн хугацаа энэ оны зургадугаар сарын 23-нд буюу олимпын өдөр албан ёсоор дуусгавар болж, Пүрэв гарагт сонгогдсон шинэ ерөнхийлөгч ОУОХ-ны 10 дахь тэргүүнээр ажиллаж эхэлнэ. Бах ирээдүйн олимпын хөдөлгөөнд итгэлтэй байгаагаа илэрхийлэв. "Би олимпын хөдөлгөөнд бүхий л хүчээ зориулсан гэдгээ чин сэтгэлээсээ хэлж чадна. Одоо шинэ удирдлагыг сонгох цаг ирлээ. Та бүхний сонгох хүн олимпын хөдөлгөөнийг бүр ч гэрэл гэгээтэй ирээдүй рүү чиглүүлэх болно. Учир нь спортод өчигдрийн амжилт бол зөвхөн маргаашийн ялалтын суурь юм" гэж тэр онцоллоо.
Бах "Өөрчил эсвэл өөрчлөгд" гэсэн зарчмыг баримталж, ОУОХ-нд түүхэн шинэчлэлүүдийг авчирсан гэдгээрээ алдартай. Түүний удирдлага дор олимпын хөтөлбөр 2020 (2014), олимпын хөтөлбөр 2020+5 (2021), олимпын хиймэл оюун ухааны хөтөлбөр (2024) гэсэн гурван стратегийн төлөвлөгөө батлагдаж, олимпын хөдөлгөөн, олимпын наадам, ОУОХ-ны өөрчлөлтийн чигийг тодорхойлсон. Чуулганы үеэр ОУОХ-ны гишүүд олимпын хөтөлбөрийн хэрэгжилтийг эргэн харж, энэ нь олимпын наадам болон ОУОХ-ны зохион байгуулалт, төлөвлөлтөд хэрхэн өөрчлөлт авчирсныг дүгнэв.
Түүнчлэн, энэхүү шинэчлэлүүдийн үр дүнд тамирчдын эрх, үүрэг эрх мэдэл, жендерийн тэгш байдал, тогтвортой хөгжил, санхүүгийн баталгаат байдал, цахим шилжилтийн 10 үндсэн чиглэлд ахиц гарсныг онцлов.ОУОХ-ны Санхүүгийн хороо дэлхийн эдийн засгийн сорилтуудын дунд ч энэхүү шинэчлэлүүд нь байгууллагын урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлж, 2012 оноос хойш арилжааны орлого 60 хувиар өссөнийг мэдээлэв. Одоо Бахын залгамжлагч болох долоон нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд хэдхэн цагийн дараа ОУОХ-ны гишүүд шинэ удирдагчаа тодруулахаар саналаа өгөх гэж байна.
| Томас Бах ОУОХ-ны “Хүндэт ерөнхийлөгч”-өөр насан туршдаа өргөмжлөгдөв |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |