Говьсүмбэр аймгийн биеийн тамирын багш, арга зүйч, спорт холбоодын дасгалжуулагчдыг хамруулсан спортын удирдах ажилтны сургалт-семинар Чойр хотноо зохиогдлоо. Сургалт “Парис-2024” олимпын наадам, олимпын хөдөлгөөний чиг хандлага, олимпын үнэт зүйлсийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай сэдвийн хүрээнд болов.
Семинарт ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга, "Бээжин-2008" олимпын аварга Э.Бадар-Ууган нар оролцов.
Мөн МҮОХ-ны гишүүн "Антверпен" олимпын зөвлөлийн дарга Б.Буянтогтох нар оролцож, спорт, олимпизмыг хүүхэд багачуудад түлхүү сурталчлан таниулах талаар хэлэлцлээ. Түүнчлэн олимпын аварга Э.Бадар-Ууган өсвөрийн шигшээ багийн тамирчидтай уулзаж спортын замналын үнэтэй зөвлөгөө хүргэн чөлөөт ярилцлага өрнүүлэв.


| Говьсүмбэр аймгийн багш, арга зүйч, дасгалжуулагчдын сургалт боллоо |
|
ОБЕГ, НҮБ-тай хамтран “Олон улсын хүмүүнлэгийн ажиллагааны зохицуулалт” сургагч багш бэлтгэжээ
2026-09-13 13:02:32
Г.ХАШБААТАРЫН "БОХИР ГОО ЗҮЙ" ЁГТЛОЛ & ЕГӨӨДЛИЙН ШҮЛГҮҮД НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-09-13 12:52:25
ШИНЭ НОМ: Зохиолч Г.Хашбаатар "ДАСАЛ ШУНАЛ" өгүүллэгүүд
2026-09-13 12:18:29
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |