ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 48 КГ-ЫН ЖИНД Ж.ЭНХБУЛАГ АЛТАН МЕДАЛЬ
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд өсвөрийн улсын аваргын таван алтан медальт Ж.Энхбулаг залуучуудын УАШТ-д анх удаа түрүүллээ. Тэрбээр мөн насанд хүрэгчдийн улсын аваргаас хүрэл медаль, өсвөр үеийн Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн шилдэг залуу тамирчдын нэг юм. Өсвөрийн Ази тивийн аварга С.Ариунцэцэг мөнгөн медаль дээр буусан. Тэрбээр өсвөрийн улсын аваргаас мөнгө, хүрэл медаль хүртэж байсан билээ. Харин өсвөр үеийн УАШТ-ий хоёр мөнгөн медальт А.Мишээл залуучуудын УАШТ-ээс анхны хүрэл медалиа авлаа.
“Тэмүүжин” клубийн О.Цэлмэгийн хувьд залуучуудын улсын аваргын анхны медалиа мөн хүртсэн юм.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ын дүн:
1.Ж.Энхбулаг “Гүрү Дожо” клуб.
2.С.Ариунцэцэг “Чемпионс” клуб.
3.А.Мишээл “Respect” клуб.
3.О.Цэлмэг “Тэмүүжин” клуб.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 52 КГ-ЫН ЖИНД М.НАНДИН-ЭРДЭНЭ АЛТАН МЕДАЛЬ
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд өсвөр үеийн дэлхийн аваргын хүрэл, өсвөрийн Азийн аварга, насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт М.Нандин-Эрдэнэ эмэгтэйчүүдийн 52 кг-д итгэлтэй түрүүлэв. Өсвөр үеийн ДАШТ-ий мөнгө, өсвөрийн Ази тивийн аварга, насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, мөнгөн медальт Ж.Анударь энэ жинд үзүүрлэсэн. Зүүн Азийн аварга, насанд хүрэгчдийн улсын аваргын хүрэл медальт Л.Булган болон өсвөрийн УАШТ-ий хүрэл медальт Г.Бямбасүрэн нар хүрэл дээр буулаа.
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын дүн:
1.М.Нандин-Эрдэнэ “Гүрү Дожо” клуб.
2.Ж.Анударь “Женко” клуб.
3.Л.Булган “Тэмүүжин” клуб.
3.Г.Бямбасүрэн “Женко” клуб.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 57 КГ-ЫН ЖИНД Т.АРИУНЗАЯА АЛТАН МЕДАЛЬ
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өсвөр үеийн дэлхийн аварга, “Токио-2024” Их дуулга тэмцээний хүрэл медальт ОУХМ Т.Ариунзаяа оны эхэнд насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа үзүүрлэсэн бол энэ удаа залуучуудын улсын аварга боллоо.
Өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн зургаан медальт Г.Ундрал түүнд дийлдэн үзүүрлэсэн юм.
Өсвөр үеийн хошой аварга Б.Батсувд, өсвөр үеийн УАШТ дөрвөн хүрэл медальт Л.Нармандах нар энэ удаа хүрэл медалийн эзэд болов.
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын дүн:
1.Т.Ариунзаяа “Гүрү Дожо” дэвжээ.
2.Г.Ундрал “Монголын жүдо академи”
3.Л.Нармандах “Хангарьд” спорт хороо.
3.Б.Батсувд “Монголын жүдо академи”.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 63 КГ-ЫН ЖИНД Б.САРУУЛ АЛТАН МЕДАЛЬ
Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд өсвөрийн улсын аваргын нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальт Б.Саруул залуучуудын УАШТ-д анх удаа түрүүллээ. Өсвөр үеийн улсын аваргын таван медальт П.Нандинцэцэг үзүүрлэсэн бол оюутны УАШТ-ий хоёр хүрэл медальт О.Хулан хүрэл медаль хүртэв. Нөгөө хүрэл медалийг өсвөрийн Азийн аваргын хүрэл медальт, өсвөр үеийн улсын хошой аварга Х.Ариунтунгалаг хүртсэн юм.
Эмэгтэйчүүдийн 63 кг-ын дүн:
1.Б.Саруул “Спортын төв сургууль”.
2.П.Нандинцэцэг “Хангарьд” спорт хороо.
3.Х.Ариунтунгалаг “Монголын жүдо академи”.
3.О.Хулан СХД-ийн, “MJ” клуб.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 70 КГ-ЫН ЖИНД Д.ЕСҮЙ АЛТАН МЕДАЛЬ
Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө, хүрэл медальт Д.Есүй залуучуудын улсын аваргад гурав дахь удаагаа түрүүллээ. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд өсвөрийн улсын аваргын хүрэл медальт Б.Алимцэцэгийг ялсан юм. Залуучуудын тивийн аваргын мөнгөтэй, өсвөр үеийн УАШТ-ий мөнгө, хүрэл медальт А.Лхагважав, залуучуудын улсын аваргын нэг мөнгө, дөрвөн хүрэл медальт, насанд хүрэгчдийн мөнгө, хүрэл медалийн эзэн У.Анужин нар хүрэл медаль авлаа.
Эмэгтэйчүүдийн 70 кг-ын дүн:
1.Д.Есүй “Хүч” спорт хороо.
2.Б.Алимцэцэг “Мон Алтиус Цагаанбаатар академи”.
3.У.Анужин “Женко” клуб.
3.А.Лхагважав “One team” клуб.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН -78 КГ-ЫН ЖИНД Б.НЯМ-ЭРДЭНЭ АЛТАН МЕДАЛЬ
Эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, насанд хүрэгчид болон өсвөрийн Азийн аваргын хүрэл медальт ОУХМ Б.Ням-Эрдэнэ жин өгсөж барилдаад түрүүлэв. Тэрбээр оны эхээр насанд хүрэгчдийн УАШТ-ий 70 кг-д аваргалсан билээ. Энэ жил “ТОП-6” тэмцээнд түрүүлээд буй Ж.Урангоо залуучуудын улсын аваргад анх ороод мөнгөн медаль хүртсэн юм. Өсвөр үеийн Ази тивийн аварга, насанд хүрэгчдийн УАШТ-ий хошой мөнгөн медальт Э.Буян-Өлзий хүрэл медаль хүртэв.
Мөн залуу тамирчин Б.Номуунзаяа улсын аваргын анхны медалиа -78 кг-д хүртлээ.
Эмэгтэйчүүдийн -78 кг-ын дүн:
1.Б.Ням-Эрдэнэ “Хилчин” спорт хороо.
2.Ж.Урангоо “Хангарьд” спорт хороо.
3.Э.Буян-Өлзий “Мон-Алтиус Цагаанбаатар академи”.
3.Б.Номуунзаяа “Magic team” клуб.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН +78 КГ-ЫН ЖИНД Б.ТЭРГЭЛСАРАН АЛТАН МЕДАЛЬ
Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд өсвөр үеийн УАШТ-ий таван удаагийн аварга Б.Тэргэлнаран залуучуудын улсын хошой аварга боллоо. Харин үзүүрлэсэн Ц.Санжидмаагийн хувьд өсвөрийн улсын аваргаас дөрвөн хүрэл, залуучуудын УАШТ-ээс дөрвөн хүрэл медаль хүртсэний эцэст энэ жил анх удаа финалдсан юм.
МБАТС-ийн хүрэл медальтай Б.Учрал залуучуудын УАШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа хүртсэн. Түүнчлэн “Хаан Хүнс Импекс” клубийн Б.Жаргалмаа залуучуудын улсын аваргаас гурав дахь хүрэл медалиа авлаа. Түүний медалийн цуглуулгад өсвөр үеийн УАШТ-ий хоёр хүрэл медаль мөн бий.
Эмэгтэйчүүдийн +78 кг-ын дүн:
1.Б.Тэргэлнаран “One team” клуб.
2.Ц.Санжидмаа “Аварга” сургууль.
3.Б.Учрал “Тэмүүжин” клуб.
3.Б.Жаргалмаа СХД-ийн, “Хаан Хүнс Импекс” клуб.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 60 КГ-ЫН ЖИНД Ч.БОДЬРАГЧАА АЛТАН МЕДАЛЬ
Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин 60 кг-д “Мон Алтиус Цагаанбаатар” академийн хоёр бөх түрүү булаалдаж, өсвөрийн УАШТ-ий мөнгө, хүрэл медальт Ч.Бодьрагчаа түрүүллээ. Өсвөр үеийн улсын гурван удаагийн аварга, өсвөрийн Ази тивийн хүрэл медальт У.Санчирхүү түүнд дийлдэн үзүүрлэв. Өсвөрийн улсын хошой аварга Ж.Энхтөр, өсвөрийн УАШТ-ий хоёр мөнгө, нэг хүрэл медальт Г.Доржсүрэн нар залуучуудын ангиллаас анхны медалиа авч байна.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын дүн:
1.Ч.Бодьрагчаа “Мон-Алтиус Цагаанбаатар академи”.
2.У.Санчирхүү “Мон-Алтиус Цагаанбаатар академи”.
3.Ж.Энхтөр “Гүрү Дожо” дэвжээ.
3.Г.Доржсүрэн “Тэмүүжин” клуб.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 66 КГ-ЫН ЖИНД Б.БАТЗОРИГ АЛТАН МЕДАЛЬ
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд өсвөр үеийн УАШТ-ий мөнгө, хүрэл медальт Б.Батзориг залуучуудын улсын аварга цолыг хоёр дахь удаагаа хүртлээ.
Өсвөрийн улсын аваргын мөнгөн медальт, Хүүхдийн спортын наадмын аварга Ц.Мишигтогоо дэд байрт оров. “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын хүрэл медальт Б.Мөнгөнхуяг, өсвөрийн улсын аварга М.Төгжаргал нар залуучуудын УАШТ-ээс анхны медалийн авсан юм.
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын дүн:
1.Б.Батзориг “Шинэ Бадрах” клуб.
2.Ц.Мишигтогоо “Мон-Алтиус Цагаанбаатар академи”
3.М.Төгсжаргал “Шинэ Бадрах” клуб.
3.Б.Мөнгөнхуяг “Мон-Алтиус Цагаанбаатар академи”.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 73 КГ-ЫН ЖИНД Г.АНАР АЛТАН МЕДАЛЬ
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд “Женко” клубийн Г.Анар өмнө нь залуучуудын улсын аваргад хоёр үзүүрлээд байсан бол энэ жил зорилгоо биелүүлж, шагналын хамгийн дээд тавцанд зогслоо. Өсвөрийн мөнгө, хүрэл медальт Л.Ууганболд залуучуудаас анхны медалиа хүртсэн. Хүүхдийн спортын наадмын хүрэл медальт З.Баярбаатар, “Борнуур” дэвжээний Х.Есенберди нар залуучуудын УАШТ-ээс анхны медалиа өөрийн болголоо.
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын дүн:
1.Г.Анар “Женко” клуб.
2.Л.Ууганболд “Аварга” дэвжээ.
3.З.Баярбаатар “Шинэ Бадрах” клуб.
3.Х.Есенберди “Борнуур” дэвжээ.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 81 КГ-ЫН ЖИНД Э.ЭНХМӨНХ АЛТАН МЕДАЛЬ
Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд өсвөрийн УАШТ-ий хүрэл медальт Э.Энхмөнх залуучуудын УАШТ-ээс медаль авахдаа 81 кг-ын шагналын тавцангийн хамгийн дээр зогсов. Өсвөр үеийн улсын аваргын мөнгө, хүрэл медальтай Д.Даваажаргал дэд байр эзэлсэн. Өсвөр үеийн Ази тивийн аварга Б.Шинэтулга болон өсвөрийн улсын аваргын хүрэлтэй Ш.Батзориг нар хүрэл медаль хүртлээ.
Эрэгтэйчүүдийн 81 кг-ын дүн:
1.Э.Энхмөнх “Аварга” сургууль.
2.Д.Даваажаргал Сэлэнгэ аймаг, Сант сум.
3.Б.Шинэтулга “Шинэ Бадрах” клуб.
3.Ш.Батзориг “Magic team” клуб.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 90 КГ-ЫН ЖИНД А.ОДЖАВХЛАН АЛТАН МЕДАЛЬ
Эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд хүүхдийн олимпын 5-р байрын шагналт А.Оджавхлан учраа бүрээ илүүрхсээр улсын аваргад анх удаа түрүүллээ.
Өсвөрийн улсын аваргын алт, залуучуудын хүрэл медальтай Б.Мөнх-Эрдэнэ энэ жинд үзүүрлэв. Өсвөр үеийн хүрэл медальтай Н.Амартүвшин, Д.Ууганбилэг нар залуучуудаас анхны медалиа хүртсэн юм.
Эрэгтэйчүүдийн 90 кг-ын дүн:
1.А.Оджавхлан “Аварга” сургууль.
2.Б.Мөнх-Эрдэнэ “Чандмань-Оргил” клуб.
3.Н.Амартүвшин “Арслан” клуб.
3.Д.Ууганбилэг “One team” клуб.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН -100 КГ-ЫН ЖИНД А.ЭНХБАЯР АЛТАН МЕДАЛЬ
Эрэгтэйчүүдийн өсвөр үе, залуучуудын тивийн аваргын мөнгө, хүрэл медальт “Алдар”-ын А.Энхбаяр залуучуудын улсын аваргад анх удаа түрүүлэв. Ингэснээр тэрбээр өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ-ий алтан медальт тамирчин болж байна. Түүний хувьд нэгдүгээр сард болсон насанд хүрэгчдийн улсын аваргад мөн түрүүлсэн билээ. Өсвөр үе, залуучуудын улсын аваргын мөнгө, хүрэл медальт А.Сумъяабазар энэ жинд үзүүрлэв. Өсвөр үеийн улсын аваргын алт, мөнгөн медальт Б.Баасан-Очир болон Э.Мөнхбаатар нар хүрэл медаль хүртсэн юм.
Эрэгтэйчүүдийн -100 кг-ын дүн:
1.А.Энхбаяр “Алдар” спорт хороо.
2.А.Сумъяабазар Дархан-Уул аймаг.
3.Э.Мөнхбаатар СХД-ийн , “MJ” клуб.
3.Б.Баасан-Очир “Хилчин” спорт хороо.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН +100 КГ-ЫН ЖИНД Г.ХАНГАРЬД АЛТАН МЕДАЛЬ
Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медальт, “Монголын жүдо академи”-ийн тамирчин Г.Хангарьд эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жинд түрүүллээ. Өсвөр үеийн улсын аваргын алт, хүрэл медальт О.Сумъяабазар залуучуудаас анхны медалиа аван үзүүрлэсэн. “Аварга” сургуулийн Э.Энхтэмүүлэн болон Японд жүдо бөхөөр хичээллэж байгаад ирсэн Э.Мөнхцэлмэг нар залуучуудын улсын аваргаас анхны медалиа авлаа.
Эрэгтэйчүүдийн +100 кг-ын дүн:
1.Г.Хангарьд “Монголын жүдо академи”.
2.О.Сумъяабазар “Алдар”спорт хороо.
3.Э.Энхтэмүүлэн “Аварга” сургууль.
3.Э.Мөнхцэлмэг “Хангарьд” спорт хороо.
ЗАЛУУЧУУДЫН УЛСЫН АВАРГЫН ЖИН ТУС БҮРИЙН АВАРГУУД ТОДОРЛОО |
|
2025-03-14 18:54:37
2025-03-14 17:18:01
2025-03-14 16:03:27
2025-03-14 15:22:44
2025-03-14 15:12:58
2025-03-14 15:01:03
2025-03-14 14:40:19
2025-03-14 14:13:05
2025-03-14 14:01:35
2025-03-14 13:58:00
2025-03-14 13:03:33
2025-03-14 12:06:37
2025-03-14 11:37:28
2025-03-14 11:30:43
2025-03-14 11:20:27
2025-03-14 10:21:56
2025-03-14 09:53:42
2025-03-14 09:50:57
2025-03-14 09:50:33
2025-03-14 09:44:12
2025-03-14 07:00:39
2025-03-14 07:00:00
2025-03-14 07:00:00
2025-03-14 07:00:00
2025-03-14 07:00:00
2025-03-14 07:00:00
2025-03-13 18:03:07
2025-03-13 17:45:16
2025-03-13 17:18:26
2025-03-13 17:02:08
2025-03-13 16:41:13
2025-03-13 16:14:52
2025-03-13 15:26:18
2025-03-13 14:49:15
2025-03-13 14:30:26
2025-03-13 13:50:12
2025-03-13 12:30:38
2025-03-13 12:20:09
2025-03-13 11:50:59
2025-03-13 11:02:01
2025-03-13 10:26:43
2025-03-13 10:07:33
2025-03-13 08:54:26
2025-03-13 08:43:46
2025-03-13 07:00:00
2025-03-13 07:00:00
2025-03-13 07:00:00
2025-03-13 07:00:00
2025-03-13 07:00:00
2025-03-13 07:00:00
2025-03-13 06:00:00
2025-03-13 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |