Э.АРИУНБОЛД 60 КГ-Д ТҮРҮҮЛЛЭЭ
Жүдочдын хамгийн өрсөлдөөнтэй жин 60 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Энхтайваны Ариунболд түрүүллээ. Тэрбээр эхний тойрогт “Тэмүүжин” клубийн Догсомын Билгүүнд ялагдал хүлээсэн. Харин бусад дөрвөн учраагаа дараалан ялсаар түрүүлэв. Түүний ижил ялалттай энэ оны улсын дэд аварга Батцэрэнгийн Энэбиш мөнгөн медаль хүртсэн бол анхдугаар “JUDO TOP-6” тэмцээний аварга “Шинэбадрах” дэвжээний жүдоч 21 настай Түвшинтөрийн Түмэнжаргал хүрэл медаль хүртэв. Энэ жинд дөрвөн жил дараалан улсын аваргаар тодроод байгаа ОУХМ Бямбасүрэнгийн Сүхбат Европын цуврал тэмцээнд оролцохоор явсан бол гол фаворит К.Ёолк гэмтлийн улмаас өнжсөн юм.
Ё.БАСХҮҮГИЙН 66 КГ-Д ДАРААЛСАН ТҮРҮҮ
.jpg)
Өнгөрсөн нэгдүгээр сард Монгол Улсын аваргад анх удаагаа түрүүлсэн ДАШТ-ий хошой хүрэл медальт Монгол Улсын гавьяат тамирчин Ёндонпэрэнлэйн Басхүү “JUDO TOP-6” тэмцээнд хоёр дахиа дараалан түрүүллээ. Тэрбээр энэ удаад тав бус долоон барилдаан хийж түрүүлэх боломжтой болсон юм. Учир нь таван тойргийн дараагаар Ё.Басхүү, “Хурд” дэвжээний Л.Сумъяа, Хэнтий аймгийн тамирчин Өлзийбаярын Бямбасүрэн нар гурван биенээ ялснаар нэмэлт барилдаан хийхээр болсон. Улмаар нэмэлт барилдаан алтан оноогоор шийдвэрлэхэд Ё.Басхүү түрүүлж, Л.Сумъяа, Ө.Бямбасүрэн нар удаалав.
О.УРАНБАЯР 73 КГ-Д ТҮРҮҮЛЖ Ч ЧАДЛАА
.jpg)
“JUDO TOP-6” тэмцээний хамгийн ихээр сонирхол татаж байсан -73 кг-ын жинд Хэнтий аймгийн тамирчин ОУХМ Одгэрлийн Уранбаяр урамтай барилдаан үзүүлж, өрсөлдөгч бүрээ ялснаар түрүүллээ. Түүний жинд удаах байрт “Парис-2024” олимпод эх орноо төлөөлөн оролцсон Батзаяагийн Эрдэнэбаяр, “Женко” клубийн тамирчин Алтайбаатарын Өсөхжаргал нар эзэллээ. Өнгөрсөн оны ДАШТ-ий хүрэл медальт Лавжаргалын Анхзаяа, өмнөх “JUDO TOP-6” тэмцээний аварга Жамбалын Гансүрэн нар шагналын тавцанд гарч чадсангүй.
Г.ОТГОНЦЭЦЭГ 48 КГ-Д ДАХИН АВАРГА БОЛОВ
.jpg)
“Рио де Жанейро-2016” олимпын хүрэл медаль, ДАШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Галбадрахын Отгонцэцэг эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд дахин аваргаллаа. Тэрбээр энэ удаад бүх өрсөлдөгчөө цэвэр ялсан бөгөөд тавдугаар тойрогт ОУХМ Ганбаатарын Наранцэцэгийг нэмэлт цагт ялсан. Энэ жинд 2025 оны шинэхэн улсын аварга өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальтай Ж.Анударь оролцоогүй. Түүнийг эзгүйд мөнгөн медалийг “World Masters”-ийн мөнгөн медальт ОУХМ Ганбаатарын Наранцэцэг хүртсэн бол хүрэл медалийн болзлыг “Гүрү дожо”-ны Жамъянгийн Энхбулаг хангасан байна.
Ц.ГАЛ-ОД 52 КГ-Д ТҮРҮҮЛЛЭЭ

Армийн ДАШТ-ий мөнгөн медальт “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Цэрэнтогтохын Гал-Од бүх өрсөлдөгчөө ялсаар түрүүллээ. Тэрбээр сүүлийн тойрогт энэ оны улсын аварга “Гүрү дожо”-ны Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнийг ялж аваргалсан. Харин мөнгөн медалийг шинэхэн улсын аварга М.Нандин-Эрдэнэ хүртсэн бол хүрэл медалийг “Хилчин” спорт хорооны тамирчин Нэхийтбаатарын Баярмаа хүртэхээр боллоо. Энэ жингийн гол өрсөлдөгч “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн тамирчин Б.Уранзаяа Парисын “Их дуулга”-д зодоглохоор явсан тул оролцсонгүй. Мөн залуучуудын олимпын мөнгө, залуучуудын дэлхийн аварга Л.Сосорбарам гэмтлийн улмаас барилдсангүй.
Б.АЛТАНЦЭЦЭГ 57 КГ-Д ТҮРҮҮЛЭВ
.jpg)
Өрсөлдөөнөөр дүүрэн “JUDO TOP-6” тэмцээний -57 кг-ын жинд нийт таван жүдоч хүч үзэхэд АНЭУ-д легионер тамирчнаар барилдаж байсан “Женко” клубийн тамирчин Батсүхийн Алтанцэцэг бүх өрсөлдөгчөө ялснаар түрүүлэв. Түүний жинд аваргын төлөөх гол өрсөлдөөнийг өсвөр үеийн дэлхийн анхны аварга, Токиогийн “Их дуулга” тэмцээний хүрэл медальт Тэрбишийн Ариунзаяа үзүүлж, мөнгөн медаль хүртсэн бол хүрэл медалийн болзлыг “Женко” клубийн Д.Номинтуяа хангасан байна.
Б.ГАНХАЙЧ 63 КГ-Д ТҮРҮҮЛЛЭЭ
.jpg)
Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин Монгол Улсын есөн удаагийн аварга ОУХМ Болдын Ганхайч түрүүлэв. Тэрбээр “Хилчин” спорт хорооны тамирчин О.Саруулд ялагдсан. Харин бусад бүх өрсөлдөгчөө ялснаар түрүүлсэн. Энэ жинд мөнгөн медалийг ДАШТ-ий хошой хүрэл медальт Лхагватогоогийн Энхрийлэн, хүрэл медалийг “Женко” клубийн тамирчин Цог-Очирын Сүнжидмаа нар хүртэв.
Харин эмэгтэйчүүдийн 70 кг-д “Хүч” спорт хорооны тамирчин Д.Есүй, -78 кг-д "Хангарьд"-ын Ж.Урангоо, +78 кг-д “Алдар”-ын Д.Номинзул, эрэгтэйчүүдийн 81 кг-д ОУХМ Нэргүйн Мөнхбаяр, 90 кг-д ОУХМ Нямсүрэнгийн Дагвасүрэн, -100 кг-д Ганбаатарын Пунцагцэрэн, +100 кг-ын жинд ОУХМ Батхуягийн Гончигсүрэн нар аварга боллоо.
| ЖҮДО БӨХИЙН “ТОП-6” ТЭМЦЭЭН ӨНДӨРЛӨВ |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |