-Хэт холын зайн марафон гүйлтийн ОУХМ цол хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа танд
.jpg)
-Ямар амжилтуудын үр дүнд энэ цолны болзолыг хангав?
-2024 оны наймдугаар сарын 10-11-ний өдрүүдэд болсон хэт холын марафон гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээний 12 цагийн гүйлтийн тэмцээнд оролцож түрүүлсэн юм. 12 цагийн дотор 132 км замыг туулж ОУХМ болзол хангасан байгаа.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Отгонбаярын Маргад-Эрдэнэ гэдэг. Тогооч мэргэжилтэй. “SKOL” ресторанд ерөнхий тогоочоор ажилладаг. Одоо эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Өндөр уулын спорт сонирхдог. Мөн муатай боксоор хичээллэдэг.
.jpg)
-Одоо ямар клубийн тамирчин бэ?
-А.Гантулга багшийн удирдлага дор “Хурд” гүйлтийн клуб дээр бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа.
–Марафон гүйлтээр хичээллээд хэдэн жил болж байгаа вэ?
-Гүйлтийн спортоор хичээллэж эхлээд гурван жил болж байгаа. 2022 оноос хойш тогтмол гүйж байна даа.
-Анх гүйж эхлэх үедээ шантарч, мохох үе гарч байсан уу?
–Шантарч мохох үедээ хүүхдүүдээ бодоод эрч хүч авдаг. Би тэдэндээ үлгэрлэж, үлгэр жишээ болох ёстой. Тийм болохоор алиаваа зүйлд хугарч, нугараад байхыг боддоггүй. Тэмцэж, өөрийгөө ялан дийлэхийн тулд сэтгэлээ хурцалдаг.

-Спортоор хичээллэх зорилгодоо хүрэхийн тулд цаг зав, гүйх бэлтгэл хийх орчин хэрхэн бий болгож байв?
-Өглөө хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд л шууд бэлтгэлдээ гардаг. Бэлтгэлээ дуусаад усанд орчихоод л эргээд ажилдаа явдаг. Би ер нь маш завгүй амьдардаг хүн дээ. Тэмцээн ойртсон үед бол эрчимтэй бэлтгэлээ хийдэг. Өдөрт 40 км гүйх гэх мэтээр ачааллаа нэмэгдүүлсэн, өндөр эрчимтэй бэлтгэл хийдэг юм.
.jpg)
-Өөрийнхөө гаргасан амжилтуудыг танилцуулахгүй?
-2024 онд “Бага Хангай марафон”-ын 100 км-ийн зайн гүйлтэд дөрөвдүгээр байр эзэлсэн. “Шири Чинмой” нэрэмжит марафоны зургаан цагийн гүйлтийн төрөлд оролцож, 74 км замыг туулан гүйж түрүүлж байлаа. Мөн “Arc ekiden” багийн гүйлтийн тэмцээнд гуравдугаар байрт орсон. Хэт холын марафон гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээний 12 цагийн гүйлтийн төрөлд өөрийн насны ангилалд түрүүлж, 132 км замыг туулан гүйж ОУХМ-ийн болзол хангасан. Үүнээс гадна тулааны спорт ушу-сандагийн УАШТ-ээс мөнгөн медаль, муатай боксын Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний 67 кг-ын жингийн хүрэл медальтай. Харин хүүхэд байхдаа хөл бөмбөг тоглодог байлаа. Тэр үед Унгар Улсын өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан.
-Холын зайд гүйхийн аз жаргал, сэтгэл ханамж юу байдаг вэ?
-Өөрийгөө илүү сайн таньж мэддэг. Өөрт байгаа дотоод нөөц, боломж, эрч хүчийг олж, нээж, бүрэн дайчлан ашиглаж байгаа нь аз жаргалыг илүү ихээр мэдрүүлдэг юм. Тэмцээнд оролцохоос илүүтэй тэмцээнд зориулж бэлтгэл хийх нь маш сонирхолтой санагддаг.
| О.МАРГАД-ЭРДЭНЭ : Шантарч мохох үедээ хүүхдүүдээ бодоод эрч хүч авдаг |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |