• Өнөөдөр 2025-06-05

"Хакүхо цом" өсвөр үеийн сүмо бөхийн 13 дахь удаагийн тэмцээн болно

2024-11-01,   173

     Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо Даваажаргал аваргын нэрэмжит "Хакүхо цом" өсвөр үеийн сүмо бөхийн 13 дахь удаагийн тэмцээн зохион байгуулагдахад бэлэн болжээ.  Тэмцээн 2024 оны арваннэгдүгээр сарын 17-ны  ням гарагт Баруун дөрвөн зам, МҮЭСТО-ны, спорт цогцолборын зааланд болно.

    Бөхийн спортыг сонирхдог 9-15 насны хөвгүүдээ урьж байна. Уламжлал ёсоор тус тэмцээнээс найман хүүхэд сонгон шалгаруулж Япон Улсад жил болгон зохион байгуулагддаг "Хакүхо кап" өсвөрийн сүмо бөхийн олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцуулах юм.


 

 


"Хакүхо цом" өсвөр үеийн сүмо бөхийн 13 дахь удаагийн тэмцээн болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188