• Өнөөдөр 2025-06-05

Ц.ЦОГБАДРАХ ДЭЛХИЙН АВАРГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-11-01,   263

       Албани Улсад болж буй “ТИРАНА-2024  чөлөөт бөхийн олимпын бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд "Алдар" спорт хорооны тамирчин, ОУХМ Ц.Цогбадрах хүрэл медалийн төлөө барилдлаа. Тэрбээр ДАШТ-ий медалийн төлөөх барилдаанд Азербайжан Улсын бөхийг цэвэр ялж дэлхийн медальтан боллоо.  ДАШТ-ий 61 кг-ын жингийн алтан медалийг Масаносукэ Оно (Япон), мөнгөн медалийг Ахмет Думан (Турк), хүрэл медалийг Цэвээнсүрэнгийн Цогбадрах (Монгол), Виталий Оружев (АНУ) нар тус тус хүртэв.


 

 


Ц.ЦОГБАДРАХ ДЭЛХИЙН АВАРГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188