• Өнөөдөр 2025-06-06

Жүдо бөхийн Зүүн Азийн тэмцээнд оролцох тамирчид явлаа

2024-09-25,   270

       Монголын жүдо бөхийн холбооны шигшээ баг тамирчид Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөхөөр эх орноосоо мордлоо. Шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатараар ахлуулсан залуучуудын шигшээ багаас бүрдсэн эмэгтэй долоо, эрэгтэй зургаан тамирчин энэ сарын 26-28-ны өдрүүдэд Хятадын Вэнжоу хотноо өрсөлдөх юм. Мөн энэхүү тэмцээнд техникийн хорооны ажилтнаар З. Сүхчулуун, тэмцээний шүүгчээр М.Нямжаргал нар ажиллах бол багийг Н.Батсайхан ахлан ажиллана.


 

 


Жүдо бөхийн Зүүн Азийн тэмцээнд оролцох тамирчид явлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188