Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн цомын аваргын тэмцээний хүрэл медальт, пауэрлифтингийн ОУХМ Сүрэнжавын Баярбаттай ярилцлаа.
-Та 2012 онд Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, хүрэл медаль хүртэхдээ хэдэн кг-ын жинд оролцож байсан бэ?
-Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээнд 62 кг-ын жинд оролцож, хүрэл медаль хүртэж байсан. Манай жингийн алтан медалийг Хятадын тамирчин, мөнгөн медалийг манай улсын 62 кг-ын жингийн нэгдүгээр бичигддэг Э.Мөнхдөл хүртэж байлаа. Харин шагналт дөрөвдүгээр байрт Узбекистан Улсын тамирчин орж байсан юм.
.jpg)
-Азийн цомын тэмцээнд өмнөх амжилтаа ахиулж чадсан уу?
-Ер нь тэр Азийн цомын тэмцээнд бэлтгэл жаахан уналттай орсон. Өдөрт хоёр бэлтгэлтэй явж байгаад тэмцээн болохоос долоо хоногийн өмнө эрчмийг нь бууруулсан болохоор ядаргаа ихтэй байлаа. Сэргэлт бүрэн авч чадалгүй л тэмцээнд орсон юм. Жирийн үед бэлтгэл дээр өргөдөг амжилтаа л давтсан. Амжилтаа ахиулж чадаагүй нь жаахан тоогүй зүйл болсон. Чамлалттай, тааруухан л оролцсон гэж боддог. Гэхдээ яах вэ. Хүрэл медаль хүртсэндээ баяртай байдаг.
.jpg)
-Азийн цомын тэмцээнд хэдэн кг-ыг өргөж байв?
-Өө тааруухан өргөсөн дөө. Огцмоор 87 кг, түлхэлтээр 119 кг-ыг өргөсөн.
-Хүндийн өргөлтөөр хэдэн жил хичээллэсэн бэ. Анхны багш чинь хэн бэ?
-Хүндийн өргөлтийн спортоор 2004 оноос хойш хичээллэсэн. Надад хүндийн өргөлтийн анхны “А” үсгийг зааж өгсөн багш гэвэл Дархан хотын хүндийн өргөлтийн дасгалжуулагч агсан Цэцэгээгийн Амар багш байгаа юм. Миний хоёр дахь багш гэвэл М.Сэлэнгэбаатар. Мөн Улсын шигшээ багийн дасгалжуулагч Энэбиш багш бий. Энэ гурван багшийн гараар л дамжиж өдий зэрэгт хүрсэн.
.jpg)
-Дарханы өсвөрийн охид улсын аварга шалгаруулах тэмцээнд тогтмол өндөр амжилт гаргадаг. Харин хүндийн өргөлтөөр хичээллэдэг хөвгүүдийн тоо багассан юм уу даа?
-Ер нь Дарханы хүндийн өргөлтийн тамирчид УАШТ-д маш сайн амжилт гаргадаг байсан. УАШТ-д Дарханы өсвөр үе, залуучуудын баг гурван удаа дараалан түрүүлж байсан үе бий. Харин үүнд нь аймаг, орон нутаг, БТСХ төдийлөн анхаарал хандуулахгүй байгаа юм шиг харагддаг. Хуучин спортын ордны тамирчдын бэлтгэл хийх орчин нөхцөл тааруу байсан. Заал танхимыг багасгасан явдлаас болж хүндийн өргөлтөөр хичээллэх хүүхэд, залуусын тоо цөөрсөн. Тийм хүнд хэцүү нөхцөлд М.Сэлэнгэбаатар багш Дарханы тамирчдын залгамж халаа болсон өсвөрийн охидыг Азийн түвшинд хүртэл бэлтгэж чадсан нь гайхалтай том амжилт юм. Сэлэнгээ багшийн шавь охид Монголдоо дээгүүр өрсөлдөөн өрнүүлдэг. 2012 онд болсон Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнд нэг охин нь түрүүлж, хоёр охин нь мөнгөн медаль хүртэж байлаа. Энэ бол үнэхээр гайхамшигтай том амжилт шүү.

-Аймаг орон нутаг, БТСГ-аас яагаад энэ спортыг дэмждэггүй юм бол?
-Бэлтгэл хийх үед хүнд штангийг шал руу байнга шиддэг болохоор хичээл сургалт явуулах заал танхим олддоггүй байх л даа. Дарханы хүндийн өргөлтийн бэлтгэлийн хуучин танхимыг дундуур нь хувааж машины гарааш болгож, үлдсэн хэсгийг нь чөлөөт бөхийн заал болгочихсон. Тэгээд агуулахын жижиг өрөө хуваарилсан байдаг. Тэр хонгилын жижиг өрөө нь цонх, салхивч гэж бараг л байхгүй. Гурван тамирчин арай ядан багтаж бэлтгэл хийх хэмжээтэй. Ийм жижиг өрөөнд агаарын солилцоо байхгүй газарт Сэлэнгээ багш ажиллаж байсан. Дархандаа энэ спортыг хөгжүүлье гэсэн хүсэл тэмүүллээр, энэ спортод дур сонирхолтой тулдаа л өөрийн амьдрал, эрүүл мэндийг золиослон ажилладаг байх. Тэр битгий хэл, багшийг намын харьялалаас нь шалтгаалж, ажлаас нь халж байсан үе хүртэл бий.

-Дарханы хүндийн өргөлтийн секц БТСГ-аас тусдаа клуб байгуулаад гарч болдоггүй юм уу?
-Болох нь ч болох байх л даа. Маш их хөрөнгө мөнгө шаардлагатай болно. Дасгалжуулагчийн нийгмийн асуудал, цалин, байр, заал танхим, штанг хэрэгсэл гээд хэцүү. Техник хэрэгсэл, ком штанг нь БТСХ-ны мэдэлд байдаг болохоор асуудал гарна л даа.
| С.БАЯРБАТ: Азийн цомд бэлтгэл муутай орж, хүрэл медаль хүртэж байлаа |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |