Насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, “Алдар” спорт хороо, Агаарын цэргийн 065 дугаар ангийн тамирчин, ОУХМ Мөнхцэцэгийн Энхжаргал “Парис 2024” олимпын наадамд оролцох боксчдын хоёр дахь эрхийг хүртсэн билээ. Тэрбээр 2021 оны “U22” хүртэлх насны Ази тивийн аварга, 2022 оны дэлхийн цомын аварга, 2023 оны боксын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальтай манай улсын шилдэг эмэгтэй боксчдын нэгэн юм.

“Парис 2024” зуны олимпод оролцох эрхийн эзэн ОУХМ М.Энхжаргал Тайландын Бангкок хотод есөн өдрийн турш үргэлжилсэн "2024 World Boxing Olympic Qualification Tournament 2" олимпын эрх олгох боксын сүүлийн тэмцээний 54 кг-ын жинд тулалдсан. Тус тэмцээний нэгдүгээр тойргийн тулаанд ОУХМ М.Энхжаргал Япон Улсын тамирчин Микото Харадаг хажуугийн шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр ялсанаар олимпын эрх олгох тэмцээний эхний ялалтаа авсан. Хоёрдугаар тойрогт Канадын боксчин Скарлетт Делгадог буулган авсан юм. Гуравдугаар тойргийн тулаанд Венесуэлийн хүчтэй өрсөлдөгч Йохана Гомезыг 3:2-оор ялж, олимпын эрхийг хүртсэн.

Харин ОУХМ М.Энхжаргал 2023 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий нэгдүгээр тойрогт Вьетнамын Thi Kim Anh-тай эхний хоёр үед их л эгзэгтэй, сэтгэл догдлуулсан тулаан хийж байлаа. Гуравдугаар үеийн тулаанд түүнийг илт илүүрхэн, хүнд цохилтод оруулан тоолуулж, 5:0-ээр буулган авч байв. Тэрбээр Вьетнамын боксчинтой тулааны эхний үед, өрсөлдөгч тамирчнаа тандаж, судлах зорилготой тулааныг хийж, сүүлийн хоёр үед тухайн тамирчны арга барилд тааруулсан тулааныг хийхийг хичээсэн гэдэг. Багш, дасгалжуулагч нар “Эхний үед алдсан оноогоо хоёр, гуравдугаар үед нөхөж авна шүү. Бүх хүч, нөөц боломжоо шавхаж гаргаарай” гэж зөвлөсөн юм билээ. Тэр дагуу нь тулалдсан. Ер нь түүнийг ялж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан гэдэг. Тулааны раунд, үе ахих тусам, илүү их итгэл төрж байсан билээ.

Дэлхийн аваргын хариуцлагатай тулааныг Италийн О.Савчуктэй хийж, түүнийг 5:0-ээр ялж, хүрэл медалийн болзол хангасан. Нэгдүгээр үед өөрийнхөөрөө тулалдсан. Багш нартаа ярилцаад хоёрдугаар үед түүнийг ядрааж, цуцаах, түүний ажиллагааг багасгахын тулд гэдсэнд давтсан хүнд цохилт өгөх тактик ашигласан. Гуравдугаар үед өрсөлдөгчөөс илүү ажиллах, олон оновчтой цохилт хийхээр төлөвлөсөн байдаг. Тэр дагуу л тулаан өрнөж ялалтыг авч чадсан юм.

М.Энхжаргал 2015 онд өсвөр үеийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байлаа. Тэр ДАШТ эхний тойрогт ОХУ-ын боксчинтой, дараагийн тойрогт Хятадын тамирчныг ялж хүрэл медалийн болзол хангасан. Тэгээд мөнгөн медалийн төлөөх тулаанд АНУ-ын бокчинд хожигдож, өсвөр үеийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байв. Узбекистан Улсын Ташкент хотод 2022 онд болсон “U22” ангиллын анхдугаар Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, залуучуудын Азийн аварга болж байлаа. Улмаар 2022 оны сүүлээр дэлхийн цомын тэмцээнд түрүүлсэн. 2022 он ОУХМ М.Энхжаргалд амжилт арвинтай сайхан жил байжээ.
М.Энхжаргал 2011 онд “Алдар” спорт хороонд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Гантулга багшийн шавь болжээ. Одоо хүртэл А.Гантулга багштайгаа цуг, туслах дасгалжуулагч ОУХМ Отгонбаяр багштайгаа ерөнхий бэлтгэлээ хангадаг. Боксын спорт руу орохоос өмнө “Алдар” спорт хорооны хөл бөмбөгийн секцэнд явдаг байсан гэдэг. Түүний амжилтын гараа 2011 онд “Шижир- Алт” тэмцээнээс хүртсэн мөнгөн медалиар эхэлжээ.
| БОКСЧДООС ОЛИМПЫН ХОЁР ДАХЬ ЭРХИЙГ ХҮРТСЭН М.ЭНХЖАРГАЛ |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |