Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны Ажлын албаны дарга Э.Тэмүүжин, Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагын гадаад харилцааны хэлтсийн захирал С.Зүчи нар 2024 оны тавдугаар сарын 22-24-нд Узбекистан улсын Ташкент хотод Дэлхийн допингийн эсрэг байгууллага (WADA)-ын Ази, номхон далайн бүсийн улс орнуудын Засгийн газрын төлөөлөгч нарын ээлжит 19 дүгээр зөвлөгөөнд оролцов.
Зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулдаг бөгөөд манай улс 2018 оноос хойш энэхүү арга хэмжээнд тогтмол оролцож ирсэн. Хуралд Ази тивийн 35 орны төлөөлөл, үүнээс спортын салбар хариуцсан дөрвөн сайд, таван дэд сайд, нийт 60 гаруй зочноос гадна Дэлхийн допингийн эсрэг байгууллага (WADA)-ын Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүд, Ерөнхий захирал, Ази тивийн Ерөнхийлөгч, олон улсын бусад байгууллагын төлөөлөл зэрэг удирдлагын түвшний албан тушаалтнууд оролцов.
Манай улсын төлөөлөгч нар энэхүү зөвлөгөөнд Монгол Улсын допингийн эсрэг хөтөлбөрийн 2023-2024 оны хэрэгжилт, спортын салбарын онцлох үйл явдал, ололт амжилт, үүсэж буй хүндрэл, бэрхшээл зэрэг сэдвийг тусгасан танилцуулгыг зөвлөгөөнд оролцогч нарт танилцууллаа. Түүнчлэн Ирак, Мьянмар, БНСУ, Фижи, БНХАУ, Казахстан улсын төрийн төлөөлөгч нартай уулзаж төрийн санхүүжилтийн зөв зохистой ашиглалт, аудитын хяналт, сургалт, сурталчилгааны ажлын зохион байгуулалтын талаар мэдээлэл, туршлагаас солилцох, улс орнуудын онцгой нөхцөл байдал, допингийн эсрэг үйл ажиллагааны шинэлэг шийдлүүдийн талаар санал солилцлоо.
Түүнэчлэн “WADA”-ийн Ерөнхийлөгч ноён В.Банка ба Ерөнхий захирал ноён О.Ниггли нартай уулзаж Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнийн санаачилга, удирдлагын дагуу боловсруулсан Биеийн тамирын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьсан, энэхүү хуулийн төсөлд допингийн эсрэг үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг тусад нь бүлэг болгон шинээр тусгахад “WADA”-ийн хуулийн хэлтсийн ажилтнуудын үзүүлсэн туслалцаа дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэсэн болохыг тэмдэглэж хамтран ажилласанд талархлаа илэрхийллээ.
Зөвлөгөөний үеэр мөн Узбекистан улсын Спортын хөгжлийн сайд А.Икрамовтой уулзаж хоёр орны спорт, нийтийн биеийн тамирын салбар дахь хамтын ажиллагааны тодорхой чиглэл, ажлын хуваарийн талаар ярилцан тохиролцов. Австралийн Допингийн эсрэг байгууллагын орлогч захирал ноён Д.Уоррентэй хэлэлцээр хийж допингийн тест хийх ажиллагааны олон улсын стандарт, зохион байгуулалт, үр дүнгийн удирдлага зэрэг сэдвээр Монгол Улсад сургалт зохион байгуулахаар тохиролцлоо. Ази, Номхон далайн орнуудын Засгийн газрын төлөөлөгч нарын энэхүү зөвлөгөөний үр дүнгээр тогтоол гаргаж 2024-2025 оны тивийн хэмжээний допингийн эсрэг ажлын тогтоолыг баталлаа.
| “WADA”-ийн Ази тивийн бүсийн ээлжит зөвлөгөөнд оролцлоо |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |